x

Онцгой байдлын салбарт хөндлөнгийн шинжээч оруулахаар шаардлага хүргүүллээ

Онцгой байдлын алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсантай холбоотойгоор Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүд "Монгол Ньюс” төвд мэдээллээ. 

Үйлдвэрчний эвлэлүүдийн зүгээс Шадар сайд С.Амарсайхан болон ОБЕГ болон НОБГ-т дараах найман шаардлагыг хүргүүлж байгаа юм байна.

  1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, стандарт хэрэгжиж байгаа эсэхийг хянан шалгаж, мэргэжлийн байгууллага болон хөндлөнгийн, үйлдвэрчний байгууллагыг оролцуулах
  2. Ажлын байрны хамгаалах хэрэгсэл нь олон улсын стандартыг хангаж байгаа эсэхэд хөндлөнгийн шинжээч оруулах
  3. Байгалийн гамшигт үзэгдэл, гал, үер усны голомтод ажиллаж байгаа алба хаагчдынхаа хөдөлмөр болон нийгмийн хамгаалал бодитоор хангагдаж байгаа, үгүйд анхаарах
  4. Авран хамгаалах чиглэлд ажиллаж буй хүний нөөц дутмаг байна. Өөрөөр хэлбэл хүний нөөцийн зохист түвшний харьцаа нь алдагдсан эсэхийг тодруулах
  5. Сүүлийн 10 жилийн санхүүгийн тайланд орсон шалгалт, аудитын дүгнэлтүүдтэй танилцах боломжийг олго. Улмаар санхүүгийн тайланд хөндлөнгийн аудитын дүгнэлтийг гаргуулах
  6. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөөний хэрэгжилт, хөдөлмөрийн дотоод журам, сургалтын чанар, аюулгүй ажиллагааны зааварчилгаа зэрэгт үнэлгээ хийж, шалгах
  7. ОБЕГ-ыг мэргэшсэн удирдлагаар хангах
  8. Төрийн алба болон албан журмын салбарт ажиллаж байгаа нийт ажилтны эвлэлдэн нэгдэх эрхийг хангах зэрэг шаардлагыг нийслэл Улаанбаатар хотын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хүргүүлж байна.

МҮЭ-ийн холбооны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Нямдаваа:

-"2023 онд ажлын байран дахь үйлдвэрлэлийн 408 осол бүртгэгдсэн. Улмаар ажлын байрандаа 57 хүн нас барсан харамсалтай тохиолдол байгаа.

Осол аваар буурахгүй байна. Үүний шалтгаан бол ХАБ, эрүүл ахуйн тухайн хуулийг хангалттай хэрэгжүүлдэггүйтэй холбоотой. 

Энэ он гарсаар байгалийн гамшигт үзэгдлээс үүдэлтэй 4,484 осол аваар гарсан. Үүний 70 хувь нь объектын гал түймэр.

Гал түймрийн үед ажиллаж байгаа Онцгой байдлын алба хаагчдын ажиллах нөхцөл туйлын дутмаг, үүнд тавих хараа хяналт байхгүй учраас амь насаа алдаж байна. Тиймээс ажлын байрны гадна болон дотоод нөхцөл байдлын эрсдэлийн үнэлгээг хийлгэе" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Том Круз “Хүндэт Оскар” шагналын эзэн боллоо 12 цаг 3 мин Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо 12 цаг 4 мин Махачев UFC-ийн аваргын тулаанаа Цагаан ордонд хийхийг хүсчээ 12 цаг 7 мин Гашуунсухайт–Ганцмодын боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эрчимжив 12 цаг 9 мин Төв Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлав 12 цаг 10 мин Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina” нээгдлээ 12 цаг 11 мин Ноос, ноолуурын салбарын нэмүү өртгийг өсгөвөл жилд 1 тэрбум ам.долларын орлого олох боломжтой 12 цаг 13 мин БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг нэг дор авах боломжтой боллоо 12 цаг 16 мин Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой 12 цаг 18 мин Хар тамхи, хүн худалдаалах зэрэг хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ 12 цаг 19 мин Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн форум амжилттай боллоо 14 цаг 26 мин Д.Будзаан: “365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас хамгаална 14 цаг 27 мин Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногоос өсжээ 14 цаг 28 мин “Silk Way Star” шоуны финалын шилдгүүд тодорлоо 14 цаг 29 мин Газрын харилцааны бүх үйлчилгээг бүрэн цахимжуулна 14 цаг 32 мин “Honda”-гийн 832 спорт машины парад Гиннесийн амжилт тогтоов 14 цаг 34 мин Хашима – Японы мартагдсан вант улс 16 цаг 17 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 16 цаг 20 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 16 цаг 21 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 16 цаг 24 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худа...
Top