x

Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн алба, Эрдэм шинжилгээ, сургалтын албанаас хамтран Ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдын дунд “Зөв дадал, Зөв хүн, Зөвхөн биднээс” практик сургалт зохион байгууллаа.

Сургуулийн орчин дахь хүүхдийн осол гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллийг багасгах, осолд өртсөн тохиолдолд анхны тусламж хэрхэн үзүүлэх сургалтыг практик орчинд буюу эрүүл мэндийн байгууллагад зохион байгуулж, өсвөр насны хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшүүлэх нь энэхүү сургалтын зорилго юм.

Тус сургалтын нэгдүгээр ээлжинд Ерөнхий боловсролын “Монгени” болон 13 дугаар сургууль,  хоёрдугаар ээлжинд “Эрдмийн ундраа” цогцолбор, 184 дүгээр сургуулийн тус бүр  250 буюу нийт 500 сурагч хамрагдсан бөгөөд ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасаг, Дүрс оношилгооны тасгийн үйл ажиллагаатай танилцжээ.

“Visit tour” сургалтаар осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох, нөлөөллийн үйл ажиллагааг дэмжих, сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг хүргэснээс гадна анхны тусламжийн цогц сургалт (муляж, гипс, чиг тавих, боолт хийх), хахах үеийн тусламж, осол гэмтлийн үед гар, мөр мултарсан тохиолдолд гар доорх материалаар хэрхэн чиг тавьж боох зэрэг хүүхдийн насны онцлогт тохирсон мэдээлэл зөвлөмжийг өгч, үе тэнгийнхэндээ дадлага хийх байдлаар мэдлэг олгосон байна.

Энэхүү сургалт  нь ГССҮТ болон “СҮҮ” хувьцаат компанийн хамтын ажиллагааны хүрээнд өрнүүлж буй томоохон ажлын нэг бөгөөд сургалтад оролцогч хүүхдүүдэд тус компаниас сүү, сүүн бүтээгдэхүүний дээж бүхий гарын бэлэг өгч дэмжин ажиллалаа.

Дашрамд дуулгахад, 2025 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт сургуулийн орчинд үл таних болон үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн нийт 1460 хүүхэд тусламж үйлчилгээ авчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн форум амжилттай боллоо 28 мин Д.Будзаан: “365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас хамгаална 29 мин Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногоос өсжээ 30 мин “Silk Way Star” шоуны финалын шилдгүүд тодорлоо 31 мин Газрын харилцааны бүх үйлчилгээг бүрэн цахимжуулна 33 мин “Honda”-гийн 832 спорт машины парад Гиннесийн амжилт тогтоов 35 мин Хашима – Японы мартагдсан вант улс 2 цаг 18 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 2 цаг 22 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 2 цаг 23 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 2 цаг 26 мин Нүдний даралт бууруулах орчин үеийн SLT лазер технологийг Монгол-Японы эмнэлэгт нэвтрүүлэв 2 цаг 34 мин Пауэрлифтингийн ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны монгол тамирчид төрлөө 2 цаг 36 мин Монгол Улс цөмийн зэвсэггүй статусынхаа талаар олон улсын хурлын индэр дээр байр сууриа илэрхийлэв 2 цаг 38 мин ‘Нэгдүгээр тойрог зам’ төслийн олон улсын тендерийг арванхоёрдугаар сарын 1-нд нээнэ 4 цаг 13 мин Манилад 500 мянга гаруй иргэн авлигын дуулианы эсрэг жагслаа 4 цаг 14 мин Японы ГХЯ-ны өндөр албан тушаалтан Хятадад айлчлан Тайванийн асуудлаар хэлэлцэнэ 4 цаг 17 мин Агаарын тээврээр зорчигчдын тоо 205.9 мянгаар өсөв 4 цаг 20 мин Арваннэгдүгээр сарын 21-нд бүх нийтээр амарна 4 цаг 23 мин Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон үед нуурын нимгэн мөсөнд гурван машин цөмөрчээ 4 цаг 27 мин Завхан аймгийн Баянтэс сум орчимд 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 4 цаг 32 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Ирээдүй рүүгээ буцаад! Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top