x

‘Нэгдүгээр тойрог зам’ төслийн олон улсын тендерийг арванхоёрдугаар сарын 1-нд нээнэ

Нийслэл хотын автозамын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд “Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер зарлан, материал хүлээн авч байна.

НЗДТГ-ын мэдээлснээр, тендер шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн хүсэлттэй холбогдуулан тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд нэмэлт өөрчлөлт оруулж, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсгийг үндэслэн тендер хүлээн авах эцсийн хугацаа болон тендер нээх хугацааг хойшлуулж, арванхоёрдугаар сарын 1-нд нээхээр боллоо.

Мөн барилга угсралтын ажлыг 36 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Үүнд, 2025-2028 онд хэрэгжүүлэх төслийн эхний жилд буюу энэ онд ТЭЗҮ-ийг батлуулах, тендерийн бэлтгэл үе шат, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. 2026-2028 онд газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлт, тоног төхөөрөмж, материал, хангамж зэрэг бэлтгэл ажил болон барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн төслийг хүлээлгэн өгөх юм. Нэгдүгээр тойрог зам төслийн ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах ажлыг “Си Эс Си И АйкомКонсалтантс” компани болон Шинжлэх Ухааны Академи хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн” боловсруулсан. Тус ТЭЗҮ-д 24.8 км авто зам, 9 км гүүрэн байгууламж, 2 км туннел, ногоон байгууламж, ус зайлуулах хоолой зэрэг дэд бүтцийг төлөвлөсөн иж бүрэн гудамж зам юм. Зам дагуу 17 орц, гарцтай байх бөгөөд өдөрт 216 мянган орчим тээврийн хэрэгсэл явах урьдчилсан тооцоолол гарч төслийн анхны хөрөнгө оруулалт нь ашиглалтад орсноос хойш долоон жилийн хугацаанд нөхөх аж.

Түүнчлэн төслийн нийт төсөвт өртгийн 49 хувь нь дотоодын зах зээлд эргэлдэхээр төлөвлөсөн нь үндэсний үйлдвэрлэл болон ажлын байрыг дэмжих чухал ач холбогдолтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хашима – Японы мартагдсан вант улс 15 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 19 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 20 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 23 мин Нүдний даралт бууруулах орчин үеийн SLT лазер технологийг Монгол-Японы эмнэлэгт нэвтрүүлэв 31 мин Пауэрлифтингийн ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны монгол тамирчид төрлөө 33 мин Монгол Улс цөмийн зэвсэггүй статусынхаа талаар олон улсын хурлын индэр дээр байр сууриа илэрхийлэв 35 мин ‘Нэгдүгээр тойрог зам’ төслийн олон улсын тендерийг арванхоёрдугаар сарын 1-нд нээнэ 2 цаг 10 мин Манилад 500 мянга гаруй иргэн авлигын дуулианы эсрэг жагслаа 2 цаг 11 мин Японы ГХЯ-ны өндөр албан тушаалтан Хятадад айлчлан Тайванийн асуудлаар хэлэлцэнэ 2 цаг 14 мин Агаарын тээврээр зорчигчдын тоо 205.9 мянгаар өсөв 2 цаг 17 мин Арваннэгдүгээр сарын 21-нд бүх нийтээр амарна 2 цаг 20 мин Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон үед нуурын нимгэн мөсөнд гурван машин цөмөрчээ 2 цаг 24 мин Завхан аймгийн Баянтэс сум орчимд 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 2 цаг 29 мин Ирээдүй рүүгээ буцаад! 2 цаг 55 мин Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн эдийн засаг гэж хэлж болно 3 цаг 6 мин Үндэсний шигшээ баг АНУ-д хамтарсан бэлтгэл хийж байна 3 цаг 54 мин Иран Европтой цөмийн хэлэлцээрээ зогсоолоо 3 цаг 55 мин Португал, Норвегийн багууд ДАШТ-2026-д эрхээ авлаа 3 цаг 57 мин Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд 5 цаг 0 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ
Top