x

Х.Нямбаатар таныг С.Зориг агсны нэрээр худал мэдээлэл тараахаа болихыг шаардаж байна

Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр өөрийн цахим хуудсандаа "Зоригийн хөшөөний газрыг заржээ! Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж газар дээр нь цамхаг барихаар санаархаж байна. Бид "Зоригтой"-гоо үлдэнэ" гэсэн агуулга бүхий мэдээллийг нийтэлжээ.

Тэр энэ тухай "Зоригийн хөшөөний газрыг заржээ! Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж газар дээр нь цамхаг барихаар санаархаж байна. Үр могой эхийгээ залгидаг шиг МоАХ-оос улбаатай энэ байгууллага их л эелдгээр "Зориг сан"-д хөшөөг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэжээ. Лав л Монгол хүний дотор хэзээ ч ийм атгаг шуналын сэдэл төрөхгүй. Монголын түүхэнд хар толбо болж үлдсэн цуст хэрэгт гэмгүй иргэдийг хэлмэгдүүлэн яллаж, ахуйн гэмт хэрэг болсон мэт ойлголт өгөхийг одоо болтол хичээсээр байгаа нь ойлгомжтой болсоор байна. Монголыг хайрладаггүй нүгэлт хар гөрөөчний бүхэл бүтэн тролл арми байгааг өнөөдөр харлаа. Монголын ардчиллыг эднээс хамгаалах хэрэгтэй болжээ гэдгийг ч бас харлаа. Бид "Зоригтой"-гоо үлдэнэ" хэмээн бичсэн юм.

Харин өнөөдөр АН-аас С.Зоригийн хөшөө сүндэрлэж буй газрын асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж:

-"С.Зоригийн хөшөө нь ардчилсан хувьсгалын гол баатруудын нэг. С.Зориг агсны нэрээр худал мэдээлэл тарааж, иргэдийн сэтгэлзүйгээр тоглож байгаа Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар таныг явуургүй улс төр хийхээ болихыг шаардаж байна.

Уг хөшөө нь "Зориг сан"-гийн өмч. С.Зоригийн хөшөө байрлаж буй газар нь нийслэлийн нийтийн өмч. Нийслэлийн нийтийн өмчийн газрыг АН мэдэхгүй.

Хоёр давхар цэнхэр байшинд АН-ын Хэрэг эрхлэх газар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сар бүр түрээс төлдөг. Уг байшингийн эзэмшигч "Шинэ Дэвшилт Холбоо" ТББ.

Тэгэхээр хөшөөний газар дээр байшин барих, С.Зориг агсны хөшөөг холдуулах гэж байгаа талаарх мэдээллийг Нийслэлийн газрын алба, "Зориг сан"-гаас тодруулах хэрэгтэй. АН шинэ байр барих, С.Зориг агсны хөшөөг хөдөлгөх санаачлагч биш. Одоогийн байдлаар "Шинэ Дэвшилт Холбоо" ТББ-аас АН-ыг байрнаасаа гарахыг шаардсан мэдэгдэл ирээгүй байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Том Круз “Хүндэт Оскар” шагналын эзэн боллоо 11 цаг 57 мин Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо 11 цаг 59 мин Махачев UFC-ийн аваргын тулаанаа Цагаан ордонд хийхийг хүсчээ 12 цаг 1 мин Гашуунсухайт–Ганцмодын боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эрчимжив 12 цаг 3 мин Төв Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлав 12 цаг 5 мин Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina” нээгдлээ 12 цаг 6 мин Ноос, ноолуурын салбарын нэмүү өртгийг өсгөвөл жилд 1 тэрбум ам.долларын орлого олох боломжтой 12 цаг 8 мин БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг нэг дор авах боломжтой боллоо 12 цаг 10 мин Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой 12 цаг 13 мин Хар тамхи, хүн худалдаалах зэрэг хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ 12 цаг 14 мин Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн форум амжилттай боллоо 14 цаг 21 мин Д.Будзаан: “365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас хамгаална 14 цаг 22 мин Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногоос өсжээ 14 цаг 23 мин “Silk Way Star” шоуны финалын шилдгүүд тодорлоо 14 цаг 24 мин Газрын харилцааны бүх үйлчилгээг бүрэн цахимжуулна 14 цаг 26 мин “Honda”-гийн 832 спорт машины парад Гиннесийн амжилт тогтоов 14 цаг 28 мин Хашима – Японы мартагдсан вант улс 16 цаг 11 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 16 цаг 15 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 16 цаг 16 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 16 цаг 19 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худа...
Top