x

Д.Амарбаясгалан: Малчид 50 сая хүртэлх төгрөгийн зээл авах боломжтой

Засгийн газрын ээлжит хуралдаанаар уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг хийлээ.

Д.Амарбаясгалан:

-“Уур амьсгалын өөрчлөлтөөс хамаараад бэлчээрийн мал аж ахуй хүнд байдалд орсныг цас зудын нөхцөл байдал илүү тод харууллаа. Сүүлийн үед цас зуд, ган гачгийн асуудал 2-3 жилийн давтамжтай болсноороо Монголын уламжлалт мал аж ахуйд ихээхэн бэрхшээл тулгамдаж байна. Энэ асуудлаар Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс үүрэг чиглэл өгсний дагуу хуулийн төсөл боловсруулан оруулж ирсэн. Ингэснээр малчид амьжиргаагаа дээшлүүлэх, орлогын тогтвортой эх үүсвэртэй болох, монгол малын чанар сайжрах, тооноос илүү чанартай малтай хөдөө аж ахуйтай болох нөхцөл боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Малчид маш өндөр хүүтэй хэрэглээний зээл авч байна. Олон тооны малтай байснаараа амьдралаа залгуулах нөхцөл байдалтай нэгэнт тулж ирсэн. Энэ салбарын бодлогыг шинэчлэх шаардлагатай хэмээн үзэж, хуулийн төслийг боловсруулан гаргаж, өнөөдөр УИХ-д өргөн барихаар болж байна.

Энэхүү хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, батлагдсаны дараа Засгийн газраас тусгайлсан хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх зорилгыг агуулж буй. Мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр Засгийн газар гурван зүйлд анхаарлаа хандуулж байна. Цас зудад нэрвэгдсэн малчдад өнгөрсөн цаг хугацаанд авсан зээл, зээлийн төлөлттэй холбоотой асуудал бий. Тиймээс гуравдугаар сард зээлийн эргэн төлөлтийн хугацааг нэг жилээр хойшлуулах хүсэлтийг Монголбанкаар дамжуулан арилжааны банкуудад тавьж шийдвэрлэсэн.

Ингэж нэг жилээр хойшлуулсантай холбоотойгоор хуримтлагдсан хүүгийн төлбөрийн асуудал хөндөгдөж байгаа юм. Хуримтлагдсан хүүгийн 25-30 хувийг малчид өөрсдөө төлнө. Харин үлдсэн зөрүүг нь ирэх оны төсөвт тусгаж шийдвэрлэхээр Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолыг өнөөдрөөс албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн.

Цас зудаас үүдэн малын хорогдол 70-аас дээш хувьтай гарсан бол малчид цааш яаж амьдрах вэ. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-д 2024 онд батлагдсан тодорхой хэмжээний төсвөөр малгүй болсон иргэдийг малжуулах хөтөлбөр хэрэгжинэ. 5-8 сая төгрөгийн урт хугацааны хүүгүй хэлбэрээр малчдад зээл очиж, малжуулах хөтөлбөрийг зохион байгуулах юм. Түүнчлэн уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой энэ хууль батлагдсанаар “Шинэ хоршоо хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх асуудлын Засгийн газар дээр ярьж байна. Малчид амьжиргаагаа дээшлүүлэх, малынхаа чанар үржил угсааг сайжруулах бодлогыг дэмжинэ гэсэн үг. Малчдаас худалдаанд очих хүртэлх хугацаанд ченж нарын гараар дамжиж хамаг ашиг орлого нь тухайн ченжийн тээвэр ложистикийн түвшинд шингээд байгаа. Энэ асуудлыг залруулж, малчдад нэмүү өртөг шингээдэг боломжийг бий болгоё. Ажлын хэсэг гарч 45 хоног ажиллалаа. Үр дүнгээр дараах хоёр шийдэлд хүрч байгаа юм.

“Зээлийн батлан даалтын сан” малчдын зээлийг 80-100 хувь батлан даах хууль эрх зүйн орчны өөрчлөлт гарч ирнэ.

Малчин өрх “Зээлийн батлан даалтын сан”-гийн шаардлагыг хангасан бол 50 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой болж байна гэсэн үг. Хангалттай хэмжээний зээлийн барьцаагүй малчид маань 20 хүртэл сая төгрөгийн зээлийг “Зээлийн батлан даалтын сан”-гаар 100 хувь батлан дааж авах нөхцөлийг бүрдүүлэх зохицуулалтыг хийж байгаагаар энэ хөтөлбөр онцлогтой.

Энэ хууль батлагдаад хөтөлбөр хэрэгжиж эхэлбэл 200 толгой малтай малчин өрх 30 хүртэл сая төгрөгийн зээлийг “Зээлийн батлан даалтын сан”-гаар авах боломжтой болно. “Шинэ хоршоо” төслийг хэрэгжүүлэх үүднээс хоршооны гишүүн болж байгаа малчин өрхөд олгогдох зээл хэлбэрээр өгч байгаа юм” гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мега төслүүдэд дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлнэ 5 цаг 8 мин Монгол Улсаас А.Уянга Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналд нэр дэвшлээ 5 цаг 8 мин Истанбулын шууд хэлэлцээнд Трампыг оролцуулах саналыг Зеленский дэмжив 5 цаг 9 мин Хаврын тариалалтад бэлэн байгаа буудайн үр 22 мянган тонноор буурчээ 5 цаг 10 мин АНУ Өмнөд Африкийн 59 цагаан арьст иргэнийг дүрвэгчийн статустай хүлээн авлаа 5 цаг 11 мин Говийн бүсийг аж үйлдвэр, ногоон эрчим хүчний төв болгон хөгжүүлэх шийдвэр гаргалаа 5 цаг 12 мин Хятад улсад 17 шинэ мэргэжил албан ёсоор нэмэгдлээ 5 цаг 13 мин Сумо бөхийн зуны башёд Монголын 21 сүмоч хүч үзэж байна 5 цаг 18 мин Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-наас эхэлнэ 5 цаг 23 мин Каннын кино наадам хэт задгай хувцаслалт, нүсэр гоёлоос татгалзах журам мөрдөнө 5 цаг 25 мин 2030 он гэхэд сувилахуйн салбарт 4.1 сая ажиллах хүч дутагдах төлөвтэй байна 5 цаг 27 мин “Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байна 5 цаг 29 мин Агроэкологийн сургуулийн хамт олон “Тужийн нарс”-нд 40,500 нарсны тарьц суулгаж ойжуулалт хийлээ 5 цаг 30 мин “Samsung” хамгийн нимгэн ухаалаг утас “S25 Edge”-ийг танилцууллаа 5 цаг 31 мин “Дөл-2025” цэрэг-спортын тэмцээний тэргүүн байрыг Халиун сумын “Оргил” тасаг эзэллээ 5 цаг 32 мин Шарга морьт, Хандгайтын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо 5 цаг 33 мин Говь-Алтай аймагт 100 мянган мод тарих бэлтгэл ажлыг хангаж байна 5 цаг 34 мин Нүдний ухархайгаар дамжуулан хүзүүний нугалмын хорт хавдрыг амжилттай авлаа 5 цаг 35 мин Монголын үндэсний бөхийн чансааг улсын заан Б.Бат-Өлзий тэргүүлж эхэллээ 5 цаг 36 мин Газрын тосны олборлолт, нийлүүлэлтийн талаар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанитай санал солилцов 5 цаг 37 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Top