Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын талаар танилцууллаа.
Тав хоногийн цаг агаарын мэдээ:
11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.
12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр
13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар
14-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр, бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
12-13-нд шилжих шөнө Увс, Завхан, Архангайн нутгаар цасан шуурга аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ.
13-ны өдөр Завхан, Архангай, Булган, 13-14-нд шилжих шөнө Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар цасан шуурга шуурч, байгалийн аюултай үзэгдэл болохыг онцгойлон анхааруулж байна.
Салхи:
Дөрөвдүгээр сарын 12-нд Алтайн уулархаг нутгаар, 13-нд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн нутгаар 18-24м/с хүрч, шороон шуурганы аюултай үзэгдэл болох төлөв гарлаа.
Агаарын температур:
Дөрөвдүгээр сарын 11, 12-нд ихэнх нутгаар дулаан байна. 13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд төвийн аймгуудын зүүн хэсгээр, зүүн аймгуудын ихэнх нутгаар одоо байгаа температураас -10...-15 градусаар хүйтэрнэ.
Дөрөвдүгээр сарын 15-наас ихэнх нутгаар дулаарна" гэж мэдээллээ.