x

З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцвэргүй өрсөлдөөнд орж байна

Улс төрийн намууд өчигдөр СЕХ-нд сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн. Энэ үеэр АН-ын зүгээс "Энэ удаагийн сонгууль мөнгөний сонгууль болно, иргэдийг нүүлгээд эхэлсэн шүү" гэдэг мэдээллийг хийсэн юм. Энэ талаар АН-ын ҮБХ-ны гишүүн З.Нарантуяагаас тодруулжээ.

-Ардчилсан нам өчигдөр СЕХ-нд хүсэлтээ өгсөн. Энэ үеэр танай намын дарга бохир сонгууль болох нь гэж хэллээ. Яагаад?

-Монголд сонгуулийн кампанит ажлын технологийг боловсронгуй бус болгох асуудал ноцтой хэмжээнд хүрснийг Л.Гантөмөр дарга өнөөдөр /өчигдөр/ анхааруулсан. Сүүлийн гурван удаагийн УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд намууд сонгуулийн маш бохир арга технологиудыг ихээр ашиглаж байгаа.

Бохир технологи гэж улс төрийн намууд болон улстөрчид бие биенийхээ эсрэг шалгагдаж нотлогдоогүй худал мэдээллийг хэвлэл мэдээллээр тарааж байна. Тролл хаягаар түгээдэг. Хууль хяналтын байгууллага дээр хянагдаж шалгагдаж байгаа хэргүүдийг эцэслэн нотлогдоогүй, шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад нийтэд сенсаци болгон тарааж, нийгмээр шүүлгэж хүний эрхийн ноцтой зөрчлүүд гаргадаг. Хэн нэг хувь хүний үйлдлийг сөрөг хүчинтэйгээ холбож, наалдуулж, үйл ажиллагааг нь харлуулах, иргэдийн итгэлийг нь холдуулах санаатай ажиллагаа явагдаж буйг ажиглаж байгаа учраас энэ мэдэгдлийг хийсэн гэж бодож байна.

-Энэ бүхэнтэй хэрхэн яаж тэмцэх вэ?

-Эрх барьж байгаа нам манлайллаа үзүүлж, үйл ажиллагаагаараа үлгэрлэж,  бусад намдаа жишиг болох хэрэгтэй. Хэвлэлийнхнийг чөлөөлчих. Эрхээ эдлээд нийгэмдээ үйлчлэхэд нь хаалтын гэрээ, төрөөс үзүүлж байгаа үйлчилгээгээрээ аливаа цензур тавихгүй болж чадвал нэг алхам урагшилна. Сонгогчдын мэдээллийг маш чанд хамгаалж, эзэнжүүлж, хайрцаглаж хариулахаа зогсооход л үр дүн гараад эхэлнэ.

-СХД-ээс их хэмжээний нэрсийг бусад дүүрэг рүү шилжүүлсэн гэдэг нь үнэн үү?

-Маш олон мэдээлэл ирж байна. Улаанбаатар хотод дүүргээс дүүрэг рүү, хотоос аймгууд руу хэдэн мянган сонгогчид шилжсэн хөдөлгөөний дүн мэдээ иргэний бүртгэл дээр байна.

Тиймээс УИХ-ын Иргэний бүртгэлийн асуудал хариуцсан дэд хороон дээр УИХ-ын гишүүн Ж.Батсууриар ахлуулсан ажлын хэсэг байгуулан хяналт шалтгалт хийлгэхээр ажиллаж эхэлсэн байгаа тул бодит байдлыг тогтоох байх.

-УИХ-ын ирц нь хүрэхгүйгээс чуулган хуралдаж чадахаа байлаа. Чуулгандаа суухгүй байгаа нь ёс зүйн хариуцлага хүлээлгэх үндэс болохгүй юу. Ер нь ажлаа хийдэггүй гишүүдэд шат дараалсан арга хэмжээнүүд авдаг болох боломж бий юу?

-Хаврын чуулганы завсарлагаар гишүүд орон нутагтаа ажиллаж, сонгогчидтойгоо уулзалтаа хийгээд ирсэн. Одоо чуулганы ажиллагаандаа и дэвхтэй оролцож хуулиа баталж байх цаг л даа. Гэвч томсгосон тойргийн улмаас гишүүд сурталчилгааны цагаас өмнө амжиж, тойргийн олон сумаараа орохоор явцгаасан байгаа нь ирцэд нөлөөлж байна. Ер нь энэ удаагийн сонгуулийн хуулиар УИХ-ын гишүүн, гишүүн бус хүмүүс маш тэнцвэргүй байдлаар өрсөлдөх болж байна.

-Их хэмжээний мөнгөний сонгууль болно гээд байгаа нь тойрог томссон учраас ингэж хараад байна уу?

-Зөвхөн тойрог томорсноос бус эрх баригч намаас тойрогт нэр дэвших хүмүүс нь мөнгө санхүү, сүлжээ ихтэй, олон жил тойргоо усалсан, нөлөө бүхий  хүмүүс горилогч болоод явж байгаа нь ийм хардлагыг төрүүлж байгаа.

-Ойрын улс төрийн амьдрал өрнүүн байна. Элдэв сенсациуд ар араасаа гарч байгаа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-МАН-ын удирдлага үе, үе улс төрийн дуулиантай хэргүүдийг гаргаж тавьж, нийтэд зарлаж сенсаци дэгдээдэг. Яагаад эдгээр хэргүүдийг хууль хяналтын байгууллага шалгаад тогтоож чадахгүй байгаа юм бэ. Хэргийг хянаж шалгах үүргийг хуулиар хүлээсэн байгууллагуудыг хараат бусаар ажиллах баталгааг хангаж өгөх хэрэгтэй. УИХ, Ерөнхийлөгчийн институци шүүгчдийг томилж, шүүгчдийн ёс зүй,  сахилга хариуцлагыг хянаж, томилох, огцруулах асуудлыг бүрэн хариуцаж байгаа. Өмнөх Ерөнхийлөгч нарын үед  томилогдсон шүүгчдийг нийтээр албан тушаалтандаа үйлчилдэг гэж нэр төрд нь халдсан. Энэ нь шүүх засаглалын нэр хүндэд ноцтой хохирол учруулж байгаа  үйлдэл гэдгийг хуульчийн хувьд хэлэх байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Том Круз “Хүндэт Оскар” шагналын эзэн боллоо 4 цаг 38 мин Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо 4 цаг 39 мин Махачев UFC-ийн аваргын тулаанаа Цагаан ордонд хийхийг хүсчээ 4 цаг 42 мин Гашуунсухайт–Ганцмодын боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эрчимжив 4 цаг 43 мин Төв Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлав 4 цаг 45 мин Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina” нээгдлээ 4 цаг 46 мин Ноос, ноолуурын салбарын нэмүү өртгийг өсгөвөл жилд 1 тэрбум ам.долларын орлого олох боломжтой 4 цаг 48 мин БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг нэг дор авах боломжтой боллоо 4 цаг 50 мин Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой 4 цаг 53 мин Хар тамхи, хүн худалдаалах зэрэг хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ 4 цаг 54 мин Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн форум амжилттай боллоо 7 цаг 1 мин Д.Будзаан: “365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас хамгаална 7 цаг 2 мин Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногоос өсжээ 7 цаг 3 мин “Silk Way Star” шоуны финалын шилдгүүд тодорлоо 7 цаг 4 мин Газрын харилцааны бүх үйлчилгээг бүрэн цахимжуулна 7 цаг 6 мин “Honda”-гийн 832 спорт машины парад Гиннесийн амжилт тогтоов 7 цаг 8 мин Хашима – Японы мартагдсан вант улс 8 цаг 51 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 8 цаг 55 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 8 цаг 56 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 8 цаг 59 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Ирээдүй рүүгээ буцаад! Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худа...
Top