x

Л.Оюун-Эрдэнэ: "МАНАН"-тай тэмцээд МАНГАС болов

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өнгөрөгч долоо хоногт УИХ-аар хэлэлцэж эхлэв. Уг нь бол оны өмнө, арваннэгдүгээр сард УИХ дахь АН-ын бүлгээс өргөн барьсан төсөл. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн бланктай УИХ-ын даргад хүргүүлсэн. Оны дараа буюу нэгдүгээр сард “Парламентад суудалтай намууд зөвшилцөлд хүрлээ. Засгийн газар хуулийн төслийг УИХ-д оруулахаар боллоо” гэж мэдээлсэн.

Гэтэл өнгөрсөн пүрэв гаригийн чуулганаас хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл гээч нь АН-ын бүлгээс анх оруулж төслөөсөө тэс хөндлөн зүйл орж ирэв. Өргөн барьсан хуулийн төслөөс зөвхөн нэрийг нь аваад, концепцийг нь бүр эсрэгээр нь өөрчлөөд, үнэн хэрэгтээ Баялгийн сангийн тухай биш, УИХ, Засгийн газарт эрх олгох тухай хууль оруулж ирсэн байна.

Тодруулбал, АН-ын бүлгээс өргөн барьсан хуулийн төсөлд “Баялгийн сан нь хөрөнгө оруулалтын сан юм. Сангийн удирдлагыг УИХ-аас томилж, улс төрөөс хараат бусаар ажиллана” гэсэн. Товчхондоо, уул уурхайн баялгаас олсон орлогыг удирдах, үр ашигтай хөрөнгө оруулалт хийх замаар хуримтлалыг бий болгох, ирээдүйд үр өгөөжийг нь хүртэх тухай хуулийн төсөл. Гол нь улс төрөөс хараат бус, төсвөөс ангид байх.

Үндэсний баялгийн сан гуравхан тохиолдолд төсөвт санхүүжилт хийхээр заасан.

1.Урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурч төсвийн алдагдал баталсан ДНБ-ий дөрвөн хувиар нэмэгдэж, буурсан тохиолдолд зөвхөн тэнцвэржүүлсэн үнэ болон зах зээлийн үнийн зөрүүгээс үүссэн төсвийн орлогын тасалдлыг;

2. Төсвийн гол нэр төрлийн эрдэс баялгийн зах зээлийн үнэ төсөвт туссан тэнцвэржүүлсэн үнээс буурсан болон гол нэр төрлийн эрдэс баялгийн экспортын биет хэмжээ төсөвт туссан биет хэмжээнээс 20 хувиар буурсан тохиолдолд зөвхөн тэнцвэржүүлсэн үнэ болон зах зээлийн үнийн зөрүүгээс үүссэн төсвийн орлогын тасалдлыг;

3. Гамшгийн аюулын хор уршиг, онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгахад төсвөөс нэмж шаардагдах санхүүжилтийн тухайн жилийн ДНБ-ий 1 хувиас давсан хэсгийг бүхэлд нь болон хэсэгчлэн санхүүжүүлэхээр тусгасан.

Гэтэл сая УИХ-аар хэлэлцүүлсэн төсөлд “Баялгийн сангийн төсөв нь улсын нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна” гэж заагаад санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яам санг шууд удирдлагаар хангахаар болж. Мэдээж тухайн жилийн төсөв, санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийг нь Засгийн газар боловсруулж, УИХ-аар батлуулна.

Тэгэхээр энэ маань хөрөнгө оруулалтын сан биш, өмнө байсан, одоо ч байгаа Засгийн газрын тусгай сангуудын л нэг хэсэг болж байна.

Одоо Засгийн газар 25 тусгай сантай гэдэг билүү. Энэ бол төсвөөс шууд санхүүжүүлдэг сангууд. Үүн дээр нь нэмээд уул уурхайгаас орж ирсэн орлогыг төвлөрүүлдэг гурван тусгай сантай болох юм байна. Үндэсний баялгийн сан, түүний харьяа Хуримтлалын болон Хөгжлийн сан... Нөгөө ЖДҮ, ТЭДС, Боловсролын зээлийн сантай адил улстөрчдийн гараа угаадаг сан дахиад гурваар нэмэгдлээ гэсэн үг. 

О.Цогтгэрэлийн өргөн барьсан Үндэсний баялгийн сангийн тухай хууль бол төсвийн зардлыг бууруулах тухай хууль байгаа юм. Тухайн жилийн төсвийн төлөвлөсөн орлогоос давсан бүх орлогыг Баялгийн санд төвлөрүүлнэ. Гэтэл Л.Оюун-Эрдэнийн өргөн барьсан хууль нь төсвийг улам томруулах, зардлыг нэмэгдүүлэх, төрийг илүү авилгажуулах тухай хууль байна. Тийм хууль хийчихээд араас нь "МАНАН бүлэгтэй тэмцсэн сүүлчийн Засгийн газар болох байх шүү. Энэ хуулийг батлуулахад иргэдийн дэмжлэг хэрэгтэй байна" энэ тэр. Ингэж тоглохгүй ээ. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн "МАНАН"-тай тэмцэх гээд өөрөө МАНГАС болсон байна. 

Саяхан шуугиалаад өнгөрсөн “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийн үеэр Ерөнхий сайд ярьж байна лээ. “Засгийн газар Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулаад төрийн өндөр албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээдүүд төрөөс баталгаа гаргадаг хөнгөлөлттэй зээл, тендерт оролцохгүй болсон” гэж.

Үгүй л дээ. Энэ хууль чинь 2012 оны сонгуулийн өмнө батлагдсан хууль. Бүр тодорхой хэлбэл, Х.Тэмүүжин гишүүн барьж гүйж байгаад батлуулсан, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай” гэдэг нэртэй хууль.

2016 оны сонгуулийн дараа МАН гарч ирээд ЖДҮХС-гийн 70 тэрбум төгрөгийг намаараа, парламент, Засгийн газраараа хуваагаад идчихсэн. Хэсэг хуульч нэгдээд энэ хуулийг бариад Үндсэн хуулийн цэц хүртэл явсан, бараагүй шүү дээ. ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд, сайд нараас хоёрхон хүн ял авсан. Нэг нь Б.Ундармаа. “Хохирлоо нөхөн төлнө өө” гээд 40 сая төгрөгөөр торгуулсан. Хамаарал бүхий этгээд биш, бүр өөрсдийнхөө 100 хувь эзэмшдэг компаниар зээл авчихсан Х.Болорчулуун, Я.Содбаатар, Ж.Сүхбаатар нар яагаа ч үгүй шүү дээ. "Хориотой байсныг нь мэдээгүй штээ, буцаагаад төлчий л дөө" гээд өнгөрсөн. Ямар ч хариуцлага хүлээгээгүй. Нэгэнд нь ч эрүүгийн хэрэг үүсгээгүй. Ядаж улс төрийн хариуцлага тооцоогүй. Намын дарга У.Хүрэлсүх “ЖДҮ зээл авсан нөхдийг дахиж нэр дэвшүүлэхгүй ээ” л гэсэн, бүгдээрээ нэр дэвшсэн. Х.Болорчулууун бүр сайд болоод явж байна.

Ерөнхий сайд бас “Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, гэмт хэргийн улмаас олсон орлогыг нь төрд хураадаг боллоо. Манай Засгийн газар авилгатай мөн ч сайн тэмцэж байна аа” гэж ярьсан. Үгүй л дээ. Гэмт хэргийн улмаас олсон орлогыг хураах, учирсан хохирлыг барагдуулах чинь угаасаа эрүүгийн эрх зүйн зарчим. Эрүүгийн хуульд одоо ч байгаа. Нөхөр зүгээр саяхан УБТЗ ХНН-ийн нэг хурган даргаас долоон тэрбум төгрөг чихэдсэнээ л яриад байх шиг байна л даа. Үгүй шүү дээ. Б.Ундармаа чинь тийм замаар ялаа хөнгөрүүлсэн. Гэх мэтчилэн...

Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг. Л.Оюун-Эрдэнэ бол энэ үгийг итгэл үнэмшил, үзэл баримтлалаа болгосон хүн. Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн "Bible" нь. Гэвч “үнэн, худал хоёрын хооронд дөрвөн хуруу зайтай” гэж өөр нэг үг бий. Чихээр сонссондоо биш, нүдээр үзсэндээ итгэ гэсэн үг.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 13 цаг 17 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Өчигдөр 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Өчигдөр 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Өчигдөр 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Өчигдөр 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Өчигдөр 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Өчигдөр 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Өчигдөр 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Өчигдөр 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Өчигдөр 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Өчигдөр 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Өчигдөр 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Өчигдөр 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Өчигдөр 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Өчигдөр 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Өчигдөр 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top