x

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж байгаа албан айлчлалынхаа хүрээнд энэ сарын 4-нд тус улсын Цахим хөгжил, инновац, сансрын аж үйлдвэрийн яамны харьяа Цахим засаглалыг дэмжих төвтэй танилцлаа.

Цахим засаглалын үзүүлэлтээр дэлхийд 24 дүгээрт эрэмбэлэгддэг Казахстан улсын энэхүү төв нь төрийн удирдлагын цахим шилжилтэд мэргэжил, арга зүй, эрдэм шинжилгээ, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж, GovTech технологи боловсруулах, нэвтрүүлэх, дижитал төслүүдийн уялдааг хангах, төрийн байгууллагуудын болон төрийн үйлчилгээний ил тод байдал, чанарыг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Манай улсын тэргүүлэх чиглэлд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжил чухал ач холбогдолтой төдийгүй төрийн үйл ажиллагааг цахимжуулах ажил үе шаттай үргэлжилж байгааг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тодотгож, парламентын зүгээс холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим шилжилтийг эрх зүйн орчноор дэмжихэд анхаарч ирсэн гэв. Түүнчлэн хиймэл оюунд суурилсан үсрэнгүй шилжилтээс хоцрохгүй байх нь олон улсын өмнө тулгарсан сорилт болж буйг дурдлаа.

Мөн айлчлалын баг бүрэлдэхүүн Казахстан Улсын Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын хороо, “Казах Инвест” компанийн үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр олон улсын зах зээлийн орчин нөхцөл, хөрөнгө оруулалтын судалгаа, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн орчны дэмжлэг, эрх, үүргийн ялгаа зэрэг асуудлыг хөндөж, санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлэгтэй хамтран донтолтын эсрэг бодлого хэрэгжүүлнэ 13 цаг 31 мин 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл боловсруулж байна 13 цаг 32 мин Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа батлан харууллаа 13 цаг 33 мин Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд 5000 айлын орон сууц барина 13 цаг 36 мин Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар Улаанбаатарт үерийн хамгаалалтын байгууламж барина 13 цаг 38 мин Монгол, Казахстан хоёр улсын иргэд тэтгэврийн даатгалын хугацаагаа харилцан тооцуулах боломжтой болно 13 цаг 40 мин Монгол, Герман Улс батлан хамгаалах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэрээ байгууллаа 13 цаг 47 мин Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 13 цаг 49 мин Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 13 цаг 50 мин Газын хүүхдүүд, Монголын хүүхдүүд хоёр л хичээл, сургуульгүй байна 15 цаг 18 мин Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 15 цаг 44 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 15 цаг 45 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 15 цаг 47 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 15 цаг 48 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 15 цаг 50 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 15 цаг 53 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 15 цаг 55 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 15 цаг 55 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 15 цаг 55 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 15 цаг 56 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top