x

С.Наранцогт: Үндэсний баялгийн сангийн хууль батлагдсанаар стратегийн 7 ордоос ногдол ашиг хүртэнэ

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой ярилцлаа.

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлж эхэллээ. Энэ хуулийн үндсэн концепци нь юу вэ?

-2019 оны Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 6.2-т “ Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын о рдыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан. Энэхүү Үндсэн хуульд орсон өөрчлөлтийн дагуу газрын хэвлийн баялгийг ашиглах суурь зарчим, нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас бий болсон үр өгөөжийг өнөө ба хойч үеийн иргэн бүрд тэнцвэртэй хуваарилах үзэл санааны суурийг илүү тодорхой болгон баталгаажуулах нь  Үндэсний баялгийн сангийн хуулийн үндсэн концепци юм. Үндэсний баялгийн сан нь Ирээдүй өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн гурван төрөлжсөн сангаас бүрдэнэ.

-Та саяны дурдсан сангуудын үйл ажиллагааг чиглэл тус бүрээр нь сонирхуулахгүй юу. Санхүүгийн эх үүсвэр нь юу, юу байх вэ?

-Ирээдүйн өв сангийн о доогийн эрх зүйн зохицуулалтыг үндсэнд нь хэвээр байлгах зарчим баримталсан. Орлогын эх үүсвэр нь АМНАТ-ын орлогоос Тогтворжуулалтын сан, Орон нутгийн хөгжлийн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувиас бүрдэнэ. 2030 он хүртэл орлогоо хуримтлуулах юм. Хуримтлагдсан хөрөнгийг олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулах чиглэлд үйл ажиллагаа явуулна.

Хуримтлалын сан нь газрын хэвлийн эрдэс баялгийн үр өгөөжийг одоо үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилготой. Уул уурхайн олборлолт ашигт малтмал баяжуулах салбарын төрийн өмчийн хуулийн этгээдүүдийн ногдол ашгийн 34 хувийг иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууц зэрэг суурь хэрэгцээг хангахад зориулагдах юм.

Хөгжлийн сангийн хувьд улсын нэгдсэн төсөв ашигтай гарсан тохиолдолд Тогтворжуулалтын сангийн тухайн жилийн орлогын 50 хувийг төвлөрүүлнэ. Энэ хөрөнгийг Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан нийгэм, эдийн засгийн үр өгөөж бүхий хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулагдах юм. Өөрөөр хэлбэл, энэ сангийн үйл ажиллагаа нь одоо ба ирээдүй үеийн иргэдийн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх томоохон дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдэд зориулагдана.

-Ирээдүйн өв сангийн 2030 оноос хөрөнгийг зарцуулж эхлэх юм байна. Бусад банкуудад хуримтлагдсан хөрөнгийг ашиглах эрх хэзээнээс нээгдэх вэ?

-Хуримтлалын сангийн хөрөнгө нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн иргэдийн нэрийн дансанд хуримтлал хэлбэрээр хуримтлагдаж бэлэн бусаар зарцуулах эрх нээгдэнэ. Хөгжлийн сангийн хувьд Нэгдсэн төсвийн тэнцэл ашигтай үед орлого төвлөрч төсөл хөтөлбөр санхүүжүүлэх боломжтой болно.

-Ирээдүйн өв сан болон Хуримтлалын санд цугларсан мөнгийг иргэд бэлнээр авч болох уу. Эдгээр санд хуримтлагдсан хөрөнгийн зарцуулалтын чиглэлийг хуулиар тогтоож өгөх үү?

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар тогтоож байгаа. Төрөлжсөн сангууд нь Засгийн газраас баталсан хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд олон улсын болон бусад санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар сангийн хөрөнгийг арвижуулна. Хуримтлалын сангаас иргэд орон сууц, боловсрол, эрүүл мэндийн суурь хэрэгцээндээ бэлэн бусаар зарцуулах зарчмыг хуульд тусгасан. Нийт иргэддээ уул уурхайн олборлолт ашигт малтмалын салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, аж ахуйн нэгжүүдийн төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох ногдол ашгийг шууд хуваарилах юм.

-Төрийн болон төрийн оролцоотой хэчнээн стратегийн ордоос иргэд ногдол ашиг хүртэхээр байгаа вэ?

-Стратегийн ач холбогдол бүхий “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа Эрдэнэт, Таван толгой, Оюу толгой, Асгат, Багануур, Шивээ-Овоо, Төмөртэйн орд гэсэн долоон орд байгаа. Эдгээрээс гадна цаашид ашиглах ордуудын төрд ногдох 34 хувийн эзэмшлийн ногдол ашгийг Хуримтлалын санд төвлөрүүлнэ.

-Хөгжлийн сангийн хөрөнгөөр ямар, ямар төслүүдийг санхүүжүүлэх вэ?

-Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт, бичигт тусгагдаж батлагдсан нийгэм, эдийн засгийн үр өгөөж бүхий хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулна.

-Хуримтлалын сан нь иргэн бүрийг нэрийн данстай байхаар хуулийн төсөлд тусгажээ. Одоогийн ногдол ашиг авч байгаа данснаас тусдаа байхыг шаардах уу?

-Иргэн бүр өөрийн данстай байхаар хуулийн төсөлд тусгасан. Иргэдийн нэрийн дансууд нь нэгдсэн байдлаар Хуримтлалын санг бүрдүүлэх юм. Гэхдээ иргэдийн нэрийн данс “Эрдэнэс Таван толгой” компанийн ногдол ашиг хуваарилж байгаа данснаас өөр гэдгийг онцолж хэлэх хэрэгтэй. Иргэдийн 1072 хувьцааны ногдол ашиг бол бэлэн мөнгөөр олгогддог хувьцааны данс юм. Энэ хуулиар нэгэнт иргэдийн өмч болсон 1072 хувьцаанд ямар нэгэн байдлаар нөлөөлөл үзүүлэхгүй.

-“Эрдэнэс Таван толгой”-н 1072 хувьцаагаа төрд зарсан иргэд олон байдаг. Тэд ногдол ашиг хүртдэггүй. Тэгэхээр Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжсэнээр эдгээр иргэд дээрх стратегийн ордуудаас ногдол ашиг хүртэх боломжтой биз дээ?

-Хуулийн төсөл батлагдсанаар уул уурхайн салбарын төрийн өмчийн хуулийн этгээдийн төрд ногдох 34 хувьд ногдох ногдол ашгийг “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцаатай болон хувьцаагүй Монгол Улсын иргэн бүр Хуримтлалын сангаар дамжуулан орон сууц, боловсрол, эрүүл мэндийн суурь хэрэгцээндээ зарцуулах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, 1072 хувьцаанаас хамааралгүй юм.

-1072 хувьцаатай хүмүүст давуу байдал үүсэх үү?

-Яг тийм гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ 1072 хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа бэлнээр аваад явах эрхтэй. 1072 хувьцаа бол тухайн цаг үед иргэдэд “Эрдэнэс Таван толгой” компанийн тодорхой хэсгийг иргэддээ өмчлүүлсэн арга хэмжээ байсан. Эрх зүйн хувьд үнэгүй хувьцаа эзэмшүүлэх буюу өмч хувьчлал бол тухайн цаг үед амьд сэрүүн байгаа иргэдийн хувьд яригддаг. Харин ирээдүйд төрөх иргэдийн хувьд яригдах боломжгүй асуудал юм билээ. Ийм учраас 1072 хувьцааг цаашид хоёр дахь зах зээлд гаргаж иргэдийн хувьцааны эрхийг бүрэн нээж өгөх учиртай. Тэгэхгүй бол өвлүүлж болдоггүй, зарж болдоггүй, нас барсан иргэдийн ногдол ашгийг хуваарилж болдоггүй олон асуудлыг дагуулж байна. Ийм учраас 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн УИХ-ын 10 дугаар тогтоолоор 2024 оноос өмнө төрсөн хувьцаатай иргэн бүрийн хувьцаа энгийн хувьцаанд бүртгэх шийдвэрийг гаргасан юм. Ер нь компанийн хувьцааг үнэгүй тараах асуудал нь маш ярвигтай хууль эрх зүйн үр дагавар үүсгэдэг, цаашид хийж болохгүй арга хэмжээ гэж харагдаж байгаа юм. Харин байгалийн баялгийн үр өгөөжийг хуримтлалын сангаар дамжуулан суурь хэрэгцээндээ зарцуулах эрхтэй болгох нь амьд сэрүүн байгаа одоо үеийн иргэдэд тэгш шударга хуваарилалт болно.

-Үндэсний баялгийн санд хуримтлагдах хөрөнгийг гадаадад байршуулах хувилбар яригдаж байсан. Хуулийн төсөлд яаж орж ирж байгаа вэ?

-Ирээдүйн өв сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн тодорхой хэсгийг хуримтлуулна. Энд хуримтлагдсан хөрөнгийг Олон улсын зах зээл дээрх санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар арвижуулж ирээдүйн иргэддээ хүртээх зориулалттай сан юм. Мөн тус сангийн хөрөнгийг Монголбанкны валютын дансанд байршуулахаар хуулийн төсөлд тусгасан.

-Баялгийн санг хэн захирах юм бол. Улс төрийн нөлөөнөөс яаж ангид байлгах вэ?

-Үндсэн хуулийн зургадугаар зүйлд заасны дагуу байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн нийтийн өмч байх зарчмыг баримтлан, ард түмний төлөөллөөс сонгогдсон УИХ нь баялгийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр болон төрөлжсөн санд тухайн жил төвлөрүүлэх, зарцуулах төсвийг хэлэлцэн батална. Өөрөөр хэлбэл, баялгийн сангуудын орлого, зарцуулалт УИХ-аар нээлттэй хэлэлцэгдэж батлагдаж явна. Засгийн газар нь УИХ-аас батлагдсан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахаар тусгасан. Зарим хүмүүс яамдууд нь хувааж аваад дураараа дургих гэж байна гэж яриад байгаа, тийм зүйл огт байхгүй. Төсвийн зардлыг хэмнэх, бодлогын уялдаа холбоог түргэн шуурхай, үр дүнтэй хангах үүднээс төсвийн болон төрийн өмчит институт шинээр байгуулахгүйгээр УИХ-аас гарсан шийдвэрийг төрөлжсөн сангийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх ажлыг харьяалах чиг үүргийг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд гүйцэтгэхээр тусгасан байгаа. Яамдуудад ямар нэг бие даасан шийдвэр гаргах эрх мэдэл байхгүй гэсэн үг.

Харин 2030 хүртэл сангуудын хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх хуулийн этгээдийг бэхжүүлэх, чадавхжуулах үүргийг Засгийн газарт өгч байгаа.

-Сангийн хөрөнгийг арвижуулж өсгөж байх нь чухал. Тэр утгаараа томоохон бизнестэй, амжилтад хүрсэн хүмүүсээр удирдуулах ёстой юм биш үү. Жишээлбэл, “Таван богд”-ын Ц.Баатарсайхан шиг хүмүүс санг удирдах ёстой гэсэн байр суурь нийгэмд бий?

– Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр гишүүд шууд л бие даасан хуулийн этгээд энэ хөрөнгийг удирдаад явах ёстой гэж яриад байгаа юм. Энэ тал дээр хуулийн ажлын хэсэг болон бусад хэлэлцүүлэг дээр олон удаа яригдсан. Нэгдүгээрт, нийтийн баялгийг зарцуулах эрхийг нийт ард иргэдэд биш хэсэг бүлэг хүмүүст өгөх цаг хугацаа болоогүй. Хоёрдугаарт, Ирээдүй өв сангийн хуулийн хэрэгжээгүй хэсэг буюу мэргэшсэн хөрөнгийн удирдлагын компанийн чадавх, удирдах хөрөнгө хангалттай хэмжээнд хүрээгүй байна гэж дүгнэсэн. Харин 2030 оноос хөрөнгийн удирдлагыг Норвегийн баялгийн сангийн удирдлагын хэлбэрээр явуулах хуулийн зохицуулалт орж ирэхээр тусгасан. -Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр ард -Хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхэлж иргэд үр өгөөжийг нь хүртэх боломжтой болно. Таны асуусан том зургаараа эдийн засагт үзүүлэх нөлөө стратегийн ордуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй хүртээмжтэй болгосноор гарч ирнэ. Том хэмжээний үр өгөөжийг улс, олон нийт хүртэх боломжтойг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд стратегийн орд эзэмшигч төрийн өмчит уул, уурхайн компаниудын үйл ажиллагааг сайжруулж ил тод болгоход бий болж байгаа үр дүнгээс харж болохоор байна.

-Уул уурхайн орлогоос орж ирэх хөрөнгө баялгийн санг бүрдүүлнэ. Тэгэхээр сангийн хөрөнгө жилээс жилд өсөн нэмэгдэж арвижих эсэх нь уул уурхайтай шууд холбогдчихож байна уу?

-Тэгж ойлгож болно. Монгол Улсын ирээдүйн 30 жилийн нийгэм, эдийн засгийн хөгжил нь уул, уурхайн үйл ажиллагаанаас хамаарах нь бас ойлгомжтой. Иймд уул, уурхайн үйл ажиллагаанаас хүртэх үр өгөөжийг одоо ба ирээдүйдээ тэнцвэртэй, зөв хуваарилах нь улс орны тулгамдсан асуудал гэж ойлгох учиртай. Түүнчлэн иргэддээ төрийн эзэмшлийн 34 хувийг шууд бусаар эзэмшүүлж ногдол ашгийг хүртээснээр өөрсдөө уул, уурхайн үйл ажиллагааг сайжруулах, хөрөнгө оруулалтын төслүүдэд ашигтай ажиллаж ногдол ашиг хуваарилах шаардлагыг тавих эрхтэй болж байгаа. Энэ нь уул уурхайн үйл ажиллагаа илүү хариуцлагатай, ил тод нээлттэй, тогтвортой сайжрах бас нэг хөшүүрэг болох юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    Яагаад 7 н ордоос гэж бусад ордууд хайчив тайлбар хэрэгтэй
    2024 оны 04 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 15 цаг 57 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 17 цаг 4 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 17 цаг 22 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 17 цаг 24 мин Сэрэмжлүүлэг 17 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 17 цаг 26 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 17 цаг 28 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 17 цаг 30 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 17 цаг 31 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 18 цаг 32 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 18 цаг 35 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 18 цаг 42 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 18 цаг 52 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 18 цаг 52 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 18 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 21 цаг 17 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 21 цаг 32 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 22 цаг 18 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 22 цаг 21 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 22 цаг 36 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top