x

Д.Амарбаясгалан: Гурилын үнэ хямдарвал инфляц буурна, арилжааны банкны хүү багасна

Лхагва гаригийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан "Гурилын импортын татварыг тэглэх" тухай Засгийн газрын тогтоолын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулжээ.  Ингэхдээ "Гурил, гурилан бүтээгдэхүүн хямдарвал инфляци буурна. Инфляц буурвал арилжааны банкны хүү багасах нөхцөл бүрдэнэ" гэсэн байна. 

Мөн хүнсний улаан буудайн тариалалтыг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээнээс давсан хэсгийг экспортлох шийдвэр гарчээ. 

Д.Амарбаясгалан: 

-"Монгол Улсын бүх төрлийн гурил хилийн цаана худалдаалагдаж байгаа гурилаас 3-4 дахин өндөр үнээр зарагдаж байна. Гурилын салбарт давамгай байдал бий болж, үнийг нь өндөр түвшинд тогтоосон гэж Засгийн газраас үзсэн.

600-700 грамм гурилаар үйлдвэрлэж байгаа гурилан бүтээгдэхүүний үнэ иргэдийн худалдан авах чадварт шууд нөлөөлж байна. Үндсэндээ 9,000 орчим төгрөгөөр 600-700 грамм жинтэй гурилан бүтээгдэхүүн худалдан авч байгаа нь ард иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлж байна. 

Гурил, гурилан бүтээгдэхүүн нь инфляцийн 30 орчим хувьд нөлөөлдөг учраас зах зээлийн өрсөлдөөнд оруулах зарчмаар үнийг буулгаж, ингэснээр инфляци буурах боломжтой. 

Өнөөдрийн байдлаар инфляци долоон хувьд тогтсон байгааг статистик мэдээллээс харж байна. Гурил болон гурилан бүтээгдэхүүний үнэ хямдарвал инфляци дахин буурна. Инфляц буурвал арилжааны банкны хүү буурах нөхцөл бүрддэг. Тиймээс эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэх шийдвэр.

УИХ-д байгуулагдсан ажлын хэсэг энэ асуудлаар ойрын хугацаанд шийдвэр гаргах байх. Үүнтэй холбогдуулан улаан буудайн тариаланчид яах вэ гэдэг асуудал дагалдана. Улаан буудайн салбар уналтад орох уу эсвэл илүү баталгаатай, өргөн хүрээгээр улаан буудай тариалах нөхцөл боломж бүрдэх үү гэдгийг тариаланчид асууж байгаа. Засгийн газраас улаан буудайн салбар эрсдэлд орохгүй байх бодлогыг барьж байна" гэв. 

"Улаан буудайн экспортоос жилд 300-500 сая ам.доллар олох боломжтой"

Д.Амарбаясгалан: 

-"Олон жилийн турш ердөө 400,000-хан тонн улаан буудай тарих орон зайд бизнес эрхэлж байсан. Энэ бодлогоос Засгийн газар татгалзаж, дотоод зах зээлийг хангасныхаа дараа илүү гарсан улаан буудайг дэлхийн зах зээлд экспортод гарах боломжийг 100 хувь нээж өгөх шийдвэрийг гаргаж байна.

Өөрөөр хэлбэл дотоодын хүнсний хэрэглээнд шаардлагатай байгаа улаан буудайн нөөцийг хангасны дараа илүүдэл улаан буудайг экспортод гаргана. 

Улаан буудайн тариаланчдын хувьд жилд зарсан улаан буудайн дундаж үнэ 750,000 төгрөг байна. Энэ нь тариаланчдын цаашдын өсөж хөгжих боломжийг хязгаарлаж байна.

Гурилын үйлдвэрүүд монопол болсны улмаас улаан буудайн салбарт өрсөлдөөн байхгүй, улаан буудайг биржээр зарах боломжгүй байсан. Тиймээс үнийн доод хязгаарыг жил болгон тогтоож өгдөг байя. Биржээр болон өрсөлдөөний зарчмаар улаан буудайг зарж борлуулах боломжийг тариаланчдад олгоно. 

400,000 тонноор хязгаарлагдаж байсан зах зээлийг нээж, экспортод гаргах замаар жилд 1,000,000-2,000,000 тонныг тарьж ургуулж, борлуулах боломжийг нээж өгнө. Ингэж чадвал улаан буудайн экспортоос жилд 300-500 сая ам.долларыг олох боломж байна. Экспортыг чөлөөлөх, улаан буудайн доод үнийг тогтоох Засгийн газрын тогтоол албан ёсоор гарсан" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мега төслүүдэд дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлнэ 3 цаг 35 мин Монгол Улсаас А.Уянга Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналд нэр дэвшлээ 3 цаг 36 мин Истанбулын шууд хэлэлцээнд Трампыг оролцуулах саналыг Зеленский дэмжив 3 цаг 37 мин Хаврын тариалалтад бэлэн байгаа буудайн үр 22 мянган тонноор буурчээ 3 цаг 38 мин АНУ Өмнөд Африкийн 59 цагаан арьст иргэнийг дүрвэгчийн статустай хүлээн авлаа 3 цаг 39 мин Говийн бүсийг аж үйлдвэр, ногоон эрчим хүчний төв болгон хөгжүүлэх шийдвэр гаргалаа 3 цаг 40 мин Хятад улсад 17 шинэ мэргэжил албан ёсоор нэмэгдлээ 3 цаг 41 мин Сумо бөхийн зуны башёд Монголын 21 сүмоч хүч үзэж байна 3 цаг 46 мин Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-наас эхэлнэ 3 цаг 51 мин Каннын кино наадам хэт задгай хувцаслалт, нүсэр гоёлоос татгалзах журам мөрдөнө 3 цаг 53 мин 2030 он гэхэд сувилахуйн салбарт 4.1 сая ажиллах хүч дутагдах төлөвтэй байна 3 цаг 55 мин “Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байна 3 цаг 57 мин Агроэкологийн сургуулийн хамт олон “Тужийн нарс”-нд 40,500 нарсны тарьц суулгаж ойжуулалт хийлээ 3 цаг 58 мин “Samsung” хамгийн нимгэн ухаалаг утас “S25 Edge”-ийг танилцууллаа 3 цаг 59 мин “Дөл-2025” цэрэг-спортын тэмцээний тэргүүн байрыг Халиун сумын “Оргил” тасаг эзэллээ 4 цаг 0 мин Шарга морьт, Хандгайтын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо 4 цаг 1 мин Говь-Алтай аймагт 100 мянган мод тарих бэлтгэл ажлыг хангаж байна 4 цаг 2 мин Нүдний ухархайгаар дамжуулан хүзүүний нугалмын хорт хавдрыг амжилттай авлаа 4 цаг 3 мин Монголын үндэсний бөхийн чансааг улсын заан Б.Бат-Өлзий тэргүүлж эхэллээ 4 цаг 4 мин Газрын тосны олборлолт, нийлүүлэлтийн талаар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанитай санал солилцов 4 цаг 5 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Top