x

Бурханч лам Г.Пүрэвбат таалал төгсчээ

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат таалал төгсчээ.

Тэрээр 1965 онд Төв аймгийн Борнуур суманд төрсөн

  • 1982-1985 онд Дүрслэх урлагийн дунд сургууль

  • 1987-1990 Гандантэгчилэн хийдийн Шашны дээд сургуулийн урлахуйн анги

  • 1990-1993 Энэтхэг улсын Дарамсала XIV Далай ламын ивээл дэх Төвдийн бурхан урлалын сургуулийн урлахуй ухааны ангид суралцаж Буддын урлахуй ухааны мэргэжил эзэмшсэн.

200 орчим бурханы сонгомол шүтээн зургийн бүтээл, бурханы сонгомол тиг болон зураасан зургийн бүтээл 80 аад сонгодог шүтээн зургийн бүтээл, 30 гаруй шуумал, шавар бурхан, зээгт наамал, цутгамал сийлбэрийн бүтээл туурвихын зэрэгцээ, урлах ухааны онол аргачлалын 70-аад эх зохиолыг төвд хэлнээс монгол хэлнээ орчуулж, “Их Монголын суварга онол хийгээд бүтээх ёс”, Бурханы шашны сүм, дуганы урлал, чимэглэлийг сэргээн амилуулах Монгол уламжлалт арга ухааны гарын авлага бичжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Очирваань шүтээнийг бүтээн залах тухай” зарлиг 2005 оны тавугаарр сарын 31-нд гарч аймаг бүрээс уран хатгамалч, оёдолчдыг шалгаруулан 2007 оны арваннэгдүгээр сард цугларан ирж, МУСГЗ бурханч лам Г.Пүрэвбатын удирдлага дор УГЗ Б.Цэрмаа оёх, наах, хатгах урлалыг гардан хийлгэж 21 аймаг, Өвөрмонгол, Буриад, Халимаг нийт 28 хүн их шүтээнийг хугацаанд нь амжилттай дуусгажээ.

Мөн Г.Пүрэвбат лам Мэгжид Жанрайсаг бурхныг шүншиглэх, IX Богдыг занданшуулах, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын шарилыг Төрийн ордноос зөөж оршуулах, Монгол Төрийн шүтээн Есөн хөлт цагаан тугийг амилуулах зэрэг ажилд гар бие оролцсон. Тэрээр нутагтаа Аглагийн хийдийг үүсгэн байгуулж, барьж босгосон нь өдгөө дотоод гадаадын жуулчид очих дуртай газар болжээ.

Анх удаа Нидерландын Вант улсын хун тайж Клаусын нэрэмжит шагналыг Монголын үндэсний соёл болон шашны өвийг хадгалах, хамгаалах, хойч үедээ өвлүүлэх үйлст оруулсан хувь нэмрийг үнэлэн бурханч лам Г.Пүрэвбатад энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулсан байдаг. Түүнчлэн байгалийг урлах 500 гаруй, амьтныг урлах 800 гаруй уламжлалт эх загвар, сүм хийдийн шүтээн чимэглэх 400 гаруй загвар туурвижээ.

Түүний төрөл төгсөд, гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 33000 иргэн гарын үсгээ зураад байна 1 цаг 59 мин ОУВС Пакистанд тусламж үзүүлснийг Энэтхэг эсэргүүцэж байна 2 цаг 7 мин Путин Истанбул дахь энхийн хэлэлцээнд оролцохгүй 2 цаг 8 мин Онцгой алба хаагчдын 15 хос нийслэлийн хуримын ордонд гэр бүлээ батлууллаа 2 цаг 12 мин Өнөөдөр болох үйл явдлуудыг танилцуулж байна 2 цаг 13 мин Тавдугаар сарын 15-16-нд Хангай болон төвийн нутгаар нойтон цас, шуургатай байхыг анхааруулж байна 2 цаг 15 мин Тавдугаар сарын 15-нд цахилгааны түр тасалдал хийгдэх хуваарь 2 цаг 16 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 2 цаг 17 мин Их хурлын чуулганаар хөгжлийн төлөвлөгөө болон зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ 2 цаг 20 мин Хар тамхины аюулд чиглэсэн хуулийн шинэчлэл хийхийг УИХ Засгийн газарт үүрэг болголоо 2 цаг 22 мин Хүний эрхийн илтгэлд сонгох эрхийн хэрэгжилт, сэтгүүлчдийн нөхцөл байдал онцлогдлоо 2 цаг 23 мин 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг танилцуулж, эдийн засгийн өсөлтийг хадгалах зорилт дэвшүүллээ 2 цаг 24 мин Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны тайланг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэв 2 цаг 26 мин Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! 2 цаг 32 мин Цагдаагийн алба хаагчтай хэрэлдэж маргалдсан хэмээн хоёр иргэнийг ₮100 мянгаар торгожээ 2 цаг 34 мин Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулна 2 цаг 54 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулөх өргөдөлд 21000 гаруй иргэн гарын үсэг зураад байна 14 цаг 29 мин Жолооны үнэмлэхээ E-Mongolia системээр захиалаад гэртээ хүргүүлж аваарай 16 цаг 42 мин НӨАТ-ын дөрөвдүгээр сарын супер азтанаар хоёр хүн тодорлоо 16 цаг 52 мин БНСУ-ын хил дээрээс шалтгаангүйгээр буцсан Монгол иргэд хариуцлага нэхэв 17 цаг 9 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба...
Top