x

Төсөв дээр гар татсаны хариу гал сөнөөгчдийн алтан амиар төлөгдөж байна

Он гарснаас хойш дөрөвхөн сарын дотор онцгой байдлын таван алба хаагч амиа алдсан нь энэ салбарт асуудал байгаагийн тод илрэл. Энэ бол өнөөдөр сөхөгдсөн асуудал биш.

Арав гаруй жилийн өмнөөс л Онцгойд ажилладаг албан хаагчдынхаа аюулгүй байдал, хувцас, техник хэрэгслийг нь шинэчлэх нэн шаардлагатай байгааг ярьдаг байсан. Гэвч гал, ус, гамшиг, цар тахал бүхэн рүү явуулдаг алба хаагчдынхаа аюулгүй байдал, амь насыг нь хамгаалах чиглэлд дорвитой шинэчлэлт хийгээгүйн гороор олон арван албан хаагчид амиа алдсаар байгаа нь харамсалтай.

Энэ олон хүний амь нас эрсэдсэн шалтгаан нь онцгой байдлын албан хаагчдын ур чадвар гэхээс илүү тэдэнд шаардлагатай техник, зориулалтын хувцас хэрэгсэл дутмаг байснаас үүдэлтэй гэдгийг энэ салбарын мэргэжилтнүүд дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнгөрсөн намар бүлгийнхээ хурлаар энэхүү асуудлыг хөндөн ярьсан байдаг. Тэрээр “Зовлон, гамшиг болгон руу хамгийн түрүүнд түлхдэг хүмүүсийнхээ хувцас, техник хэрэгслийг нь шинэчлэхэд шаардлагатай байгаа 30 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаад өгөөч” хэмээн хэлж байсан. Гэтэл үүн дээр улстөрчид гар татан есөн тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Энэ хөрөнгөөр гал дунд нүцгэн явж байгаа хэдэн мянган алба хаагчдын аюулгүй байдлыг хамгаална гэдэг үлгэр шүү. Үүнийг нэмээд өгөх боломж байна уу” гэдгийг асуужээ. Харамсалтай нь есөн тэрбум төгрөгөөрөө энэ оны төсөвт тусгагдсан. Тухайн үед Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан дахин дахин энэ асуудлыг хөндөж тавиагүй нь түүний буруу ч иргэдийн амь насны төлөө зүтгэдэг байгууллагын асуудлыг УИХ анхаарах шаардлагатай байсан. Гэтэл өнөөгийн УИХ-ын гишүүд уг асуудлыг нүдэн балай чихэн дүлий мэт буянаараа болог гээд орхисон нь үнэн.

УИХ, Засгийн газраар асуудлаа шийдвэрлүүлэх гэсэн өчнөөн салбарын удирдлагууд бий. Зарим хүмүүс салбарынхаа асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, танхимын сайд нарын зүүдэнд ортол саналаа хэлдэг нь нууц биш. Ингэж өдөр болгон чихнээс нь хонх уяж байж сая нэг тухайн салбарын асуудлыг бодитой шийдэх санхүүжилтийг нь улсын төсөвт тусгуулдаг жишээ манайд олон. Үүн шиг о нцгой байдлын бодлого тодорхойлогчид албан хаагчдынхаа төлөө уг асуудлаа өдөр шөнөгүй ярих хэрэгтэй.

Цаашид онцгой байдлын албан хаагчдын аюулгүй байдлыг хангахад шаардлагатай техник хэрэгсэл, зориулалтын хувцас авахад шаардлагатай хөрөнгийг төсөвтөө гар татаж суулгамааргүй байна. Албан хаагчдыг амь насаа алдсаных нь дараа ар гэрт нь байр өгөх бус амьдад нь хамгаалах асуудал чухал байна. Аюул бүхний өмнөөс нүцгэн дайрах албан хаагчдаа хувцас хэрэглэлээр хангах асуудлаа Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан та хором ч орхилгүй шахаж, шаардаж, шийдүүлмээр.

Э.Мөнхтүвшин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүүлийн 7 хоногт гамшиг, ослын улмаас таван хүн нас барж, дөрвөн хүн гэмтжээ 17 цаг 6 мин Тэмцээний үеэр “Бөмбөг алдлаа” гэж сурагчаа зодсон багшийг 300.000 төгрөгөөр торгожээ 17 цаг 29 мин I улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлнэ 17 цаг 44 мин Ардчилсан Социалист Хөдөлгөөнийхөн ойгоо тэмдэглэв 17 цаг 59 мин З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцвэргүй өрсөлдөөнд орж байна 18 цаг 16 мин 170,000 хуурамч еврог хилээр нэвтрүүлж, банкаар солиулсан хэргийг шалгаж байна 20 цаг 13 мин Сонсголонгийн гүүрний засвар дуусч, зорчих хөдөлгөөнийг нээлээ 21 цаг 2 мин ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун нарт Бригадын генерал цол хүртээв 21 цаг 43 мин Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцыг зургаадугаар сард нээнэ 21 цаг 53 мин Цастай өдрийн Даланзадгад 22 цаг 30 мин УИХ дахь намын бүлгүүд хуралдана 22 цаг 54 мин АНУ, Хятадын төлөөлөгчид хиймэл оюун ухааны талаар хэлэлцээ хийнэ 23 цаг 12 мин Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойн нээлт ирэх сарын 12-нд болно 23 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан 23 цаг 42 мин Ираныг шаналган Израиль руу аврал эрэв 2024-04-27 Их Британийн хаан III Чарльз олон нийтийн үйл ажиллагаандаа эргэж орно 2024-04-27 Зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө 2024-04-27 Австри Улс болон Улаанбаатар хот эрчим хүч, эрүүл мэнд, нийтийн тээврийн салбарт хамтарна 2024-04-27 У.Хүрэлсүх: Хүүхэд залууст эх оронч үзэл олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ 2024-04-27 Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний хараат байдал руу түлхэж байна 2024-04-27
iИх уншсан
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Ираныг шаналган Израиль руу аврал эрэв З.Нарантуяа: Сонгуулийн шинэ хуулиар нэр дэвшигчид хүч тэнцв... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа... ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн т... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж зас... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ
Top