x

Д.Амарбаясгалан: Бүрэн эрхт төлөөлөгч томилох 1991 оны хуулийг анх ашигласан хүн нь Ц.Элбэгдорж

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр сэтгүүлч ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өчигдөр цацсан бичлэгт "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоосон нь маш буруу байсан" гэж хэлсэн. Үүн дээр Засгийн газар ямар  байр суурьтай байна вэ?

Сайд Д.Амарбаясгалан: 

-"Ц.Элбэгдорж гэдэг хүн 1998 оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа анх удаа 1991 оны Онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилох хуулийг хэрэглэж, "Эрдэнэт" уулын баяжуулах үйлдвэр дээр Бүрэн Эрхт Төлөөлөгч(БЭТ)-ийг өөрөө томилж байсан. Томилогдож байсан хүн нь өнөөдөр амьд сэрүүн явж байгаа Д.Дорлигжав гэж хүн байгаа. Өөрсдөөс нь очоод асууж болно. 

Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит үйлдвэрийн газруудыг хууль бус аргаар, хуйвалдааны зарчмаар хувьчилж авсан, 49 хувийг нь оросуудаас худалдаж авсан, концессын гэрээгээр авсан гээд "Эрдэнэт", "Дарханы Төмөрлөг", "Хөтөлийн цемент" гэсэн гурван үйлдвэр дээр БЭТ томилох, концессын гэрээгээ цуцлах, хувьчлалыг нь хүчингүй болгож, буцаан авах ажиллагааг зохион байгуулсан. 

Зарим улстөрч хувийн хөрөнгийг төр хураан авч байгаа мэтээр олон нийтэд ойлголт өгөхөөр ярьж байгаа. Төрийн өмчид байсан зүйлийг хуйвалдааны зарчмаар нэгэн ёсондоо хулгай хийж авсан энэ хувьчлалуудыг, 49 хувийн худалдан авалтыг хүчингүй болгож, БЭТ томилсон нь хоёр дахь тохиолдол болсон. 

Гурав дахь тохиолдол нь "Эрдэнэс Тавантолгой" компани дээр БЭТ томилж, 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажиллуулж байна. БЭТ томилогдоод хагас жилийн дотор төсвийн орлогыг 1.8 их наяд төгрөгөөр даван биелэх боломжийг бүрдүүлсэн. Тэрхүү давсан орлогыг Засгийн газар төсвийн тодотгол хийх замаар ахмадын тэтгэвэр, төрийн албан хаагчдыг цалинг нэмж чадсан. Мөн жилдээ 36 сая тонн нүүрс хамгийн ихдээ гардаг байсныг БЭТ ажилласан цаг хугацаанд 68 сая тонн нүүрс экспортод гаргасан амжилтыг тогтоолоо. Ингэсний үр дүнд 2023 оны төсвийн орлого 4 орчим их наяд төгрөгөөр даван биелсэн эерэг үзүүлэлт бий.

Ямар чиглэлээр гаргасан шийдвэрийг буруутгаж байгаа вэ гэдгийг онцолж харах хэрэгтэй. Улс төрийн өнцгөөр энэ шийдвэрийг буруу гэж үзэж байна уу, улс оронд ирсэн эдийн засгийн эерэг өөрчлөлтийг дүгнээд буруу гэж хэлж байна уу гэдгийг ойлгохгүй байгаа" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    1998 оны томилгоо чинь шал өөр нөхцөлл зайлшгүй хийх томилгоо байсан шүү дээ ялгаж салгаач
    2024 оны 04 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Том Круз “Хүндэт Оскар” шагналын эзэн боллоо 12 цаг 5 мин Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо 12 цаг 6 мин Махачев UFC-ийн аваргын тулаанаа Цагаан ордонд хийхийг хүсчээ 12 цаг 9 мин Гашуунсухайт–Ганцмодын боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эрчимжив 12 цаг 10 мин Төв Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлав 12 цаг 12 мин Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina” нээгдлээ 12 цаг 13 мин Ноос, ноолуурын салбарын нэмүү өртгийг өсгөвөл жилд 1 тэрбум ам.долларын орлого олох боломжтой 12 цаг 15 мин БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг нэг дор авах боломжтой боллоо 12 цаг 18 мин Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой 12 цаг 20 мин Хар тамхи, хүн худалдаалах зэрэг хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ 12 цаг 21 мин Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн форум амжилттай боллоо 14 цаг 28 мин Д.Будзаан: “365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас хамгаална 14 цаг 29 мин Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногоос өсжээ 14 цаг 30 мин “Silk Way Star” шоуны финалын шилдгүүд тодорлоо 14 цаг 31 мин Газрын харилцааны бүх үйлчилгээг бүрэн цахимжуулна 14 цаг 33 мин “Honda”-гийн 832 спорт машины парад Гиннесийн амжилт тогтоов 14 цаг 36 мин Хашима – Японы мартагдсан вант улс 16 цаг 18 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 16 цаг 22 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 16 цаг 23 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 16 цаг 26 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг... “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худа...
Top