
МАН-ынхан Ерөнхийлөгчдөө бухимдаад л байна, Бага хурал дээрээ яадаг бол доо?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: -Би 12 жилийн өмнө нэг үг хэлж байсан. Ерөнхийлөгчтэй намын зовлон гэж. Ерөнхийлөгчтэй намын зовлонг та бүхэн одоо туулж байна. Тэр үед биднийг басамжилдаг байсан. Танай Ерөнхийлөгч та нарыг хуваагаад алж байна даа гэж. Энэ бол үнэхээр аюултай. Парламентыг олонхгүй болгож засагладаг энэ нэг гаж тогтолцоо засагдах ёстой шүү гэсэн юм.
2025-06-09

Төрийн тогтворшил
Төр бол ямар ч үзэл бодол чиглэл хандлагатай байлаа ч нэгэнт төр л болохоор биенийхээ шууд үргэлжлэл юм. Одоо Засгийн газар огцорсноор эрх мэдэл өөр тийш шилжин, хүчний харьцаа урвуугаар эргэлээ. Уг нь сүүлчийн сонгуулиар бодлого төлөвлөгөө чиглэл зорилгоо нийт ард түмэнд танилцуулан амлалт авсан бүлэг олонхын санал авсан, тэр улс төрийн хүчин парламентад олонх хэвээрээ байгаа.
2025-06-09

Трамп, Маск хоёрын зөрчил АНУ-ын улс төрийг эргүүлэх үү?
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп болон дэлхийн хамгийн нөлөө бүхий бизнес эрхлэгчдийн нэг, Tesla ба SpaceX-ийн тэргүүн Илон Маск хоёрын хооронд үүссэн сөргөлдөөн улс төр, эдийн засгийн олон талт үр дагавар дагуулах төлөвтэй байна. Хоёр талаас нийтэд ил тод мэдэгдэл хийж, нийгмийн сүлжээнд хурц үгс солилцож буй энэ үйл явдал нь зөвхөн хувийн маргаан бус, Америкийн улс төрийн цаашдын чиг хандлагыг тодорхойлж мэдэх чухал агшин болж хувирлаа.
2025-06-09

Лос-Анжелест хууль бус цагаачдыг баривчилсан ажиллагааг эсэргүүцсэн жагсаал өрнөж, Үндэсний гвардийг дайчилжээ
АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотод хууль бус цагаачдыг баривчлах ажиллагааг эсэргүүцсэн өргөн хүрээтэй жагсаал болсон тухай TASS агентлаг мэдээллээ. Жагсагчид АНУ-ын Цагаачлал, гаалийн хяналтын алба (ICE)-ны саатуулах төвийг бүсэлж, замын хөдөлгөөнд саад учруулан, хууль сахиулах байгууллагын ажилтнууд руу чулуу, петард шидсэн байна.
2025-06-09

Энэтхэгт дэлхийн хамгийн өндөр төмөр замын гүүр ашиглалтад орлоо
Энэтхэгийн хойд нутгийн Жамму ба Кашмир мужид орших Чинаб голын дээгүүр баригдсан дэлхийн хамгийн өндөр төмөр замын гүүрийг албан ёсоор ашиглалтад орууллаа. Энэхүү түүхэн нээлтийг тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди биечлэн оролцож, гүүрээр зорчих хөдөлгөөнийг албан ёсоор эхлүүлсэн байна.
2025-06-09

Ховд аймагт улаан бурхан өвчний тохиолдол нэмэгдэж, найман хүүхэд эмчлүүлж байна
Ховд аймагт бага насны найман хүүхэд улаан бурхан өвчний халдвар авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэв. Халдварын эх уурхай, дамжих хэлбэрийг тогтоох зорилгоор хийсэн тандалт судалгаагаар 351 ойрын хавьтал бүртгэгдээд байна. Эдгээр иргэдэд холбогдох зөвлөмж, тусламж үйлчилгээг үзүүлж эхэлжээ.
2025-06-09

Өнөөдөр болох үйл явдлын тойм
Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын хил холболтын ажил гүйцэтгэх гэрээний гарын үсэг зурах ёслол Зам, тээврийн хөгжлийн яаманд болно. Монгол, Хятадын Засгийн газрын төлөөлөл оролцоно.
2025-06-09

Цахилгаан шугам сүлжээнд хийх өнөөдрийн засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 9-ний Даваа гарагт Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас дараах байршлуудад цахилгаан шугам сүлжээнд засвар хийх ажлыг төлөвлөжээ.
2025-06-09

Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд
Өнөөдөр буюу 2025 оны зургадугаар сарын 9-ний өдөр Улсын Их Хурлын байнгын хороод болон ажлын хэсгүүдийн таван хуралдаан “Үндсэн хууль”, “Их засаг”, “Жанжин Д.Сүхбаатар” танхимуудад болох тов гарчээ.
2025-06-09

Нийслэлийн 3x3 барилдааны эхний тойрогт Б.Батмөнх тэргүүтэй бөхчүүд манлайлав
Нийслэлийн есөн дүүргийг төлөөлсөн есөн багийн нийт хорин долоон бөх хүч үзэж буй Нийслэлийн аварга шалгаруулах 3x3 барилдааны эхний өдөр дөрвөн тойргийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө. Дүүрэг бүр гурван бөхийн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд барилдаан тойргийн журмаар өрнөж байна.
2025-06-09

Австралийн эрдэмтэд ХДХВ-ийг эс дотор илрүүлэх шинэ технологи боловсруулжээ
Австралийн Мельбурн хот дахь Питер Доэртигийн нэрэмжит Халдвар, дархлаа судлалын хүрээлэнгийн судлаачид ХДХВ вирусийг хүний биеийн дархлааны эсүүдийн дотор нуугдаж байхад нь илрүүлэх шинэ аргыг нээжээ. Уг судалгааны үр дүнг “Nature Communications” сэтгүүлд нийтэлсэн талаар “The Guardian” сонин мэдээлсэн байна.
2025-06-06

Чехийн хөрөнгө оруулалттай орон сууцны шинэ жишиг Сонгинохайрханд сүндэрлэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын үр дүнд хоёр улс Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоож, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ түүхэн айлчлалын бодит үр дүнгийн нэг нь “Чех вилладом” хэмээх орон сууцны төсөл болж байна.
2025-06-06

Норвеги аялал жуулчлалын ачааллыг зохицуулахын тулд жуулчдын татвар нэвтрүүлнэ
Норвегийн хууль тогтоогчид жуулчдын хэт төвлөрлөөс үүдэх дарамтыг бууруулах, аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах зорилгоор жуулчдын татварын тухай хуулийг баталлаа. Сүүлийн жилүүдэд тус улс руу зорчих жуулчдын тоо эрс нэмэгдэж, зарим бүс нутгийн оршин суугчдын хувьд хүндрэл дагуулаад буйг анхааран энэхүү шийдвэрийг гаргасан байна.
2025-06-06

Монгол, Оман хоёр улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр санал нэгдэв
Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батцэцэг Оманы Султант Улсаас Монгол Улсад Бээжин хотоос хавсран суугаа Элчин сайд Нассер Аль-Бусайдиг өнөөдөр Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзлаа.
2025-06-06

НАТО “BALTOPS” тэнгисийн цэргийн сургуулилалтаа Балтын тэнгист эхлүүллээ
НАТО-гийн гишүүн орнуудын жил бүр зохион байгуулдаг “BALTOPS” тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт энэ оны хувьд пүрэв гарагт буюу зургадугаар сарын 5-нд Балтын тэнгист албан ёсоор эхэллээ. Сургуулилалтыг АНУ-ын Зургаадугаар флот болон Европ, Африк дахь Тэнгисийн цэргийн хүч хамтран удирдаж байгаа бөгөөд энэ удаа Германы Тэнгисийн цэргийн хүчний штаб байрладаг Росток боомтоос эхэлсэн нь онцлог байв.
2025-06-06

Доминиканы Бүгд Найрамдах Улсад Монголын анхны Өргөмжит консул томилогдлоо
Монгол Улсаас Доминиканы Бүгд Найрамдах Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал тус улсын нийслэл Санто Доминго хотод ажиллах үеэрээ Монгол Улсын анхны Өргөмжит консулыг албан ёсоор томилж, үүрэгт ажлыг нь эхлүүллээ.
2025-06-06

ГАВИ байгууллага Монголын дархлаажуулалтын хөтөлбөрийг сайшааж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийллээ
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Вакцин Дархлаажуулалтын Глобал Альянс” буюу ГАВИ байгууллагын дунд орлоготой улс орнуудыг хариуцсан хөтөлбөрийн багийн ахлагч Тито Рвамушайжа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2025-06-06

Их тойруугийн замын хэсгийг хоёр хоногийн хугацаанд хаана
Их тойруу гудамжны авто замд хийх хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх замыг түр хугацаагаар хаахаар болжээ. Тодруулбал, 2025 оны зургадугаар сарын 8-ны 22:00 цагаас зургадугаар сарын 10-ны 06:00 цаг хүртэл тус замын зорчих хэсгийг бүрэн хааж, асфальтбетон хучилт, замын тэмдэг тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэх юм.
2025-06-06

Онцгой байдлын байгууллагын шинэ алба хаагчид тангараг өргөж, цэргийн бэлтгэл сургуулилтаа дуусгалаа
Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадад шинээр томилогдсон офицер, ахлагч нарт зориулсан цэргийн бэлтгэл, сургуулилт амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү сургалтын зорилго нь алба хаагчдад цэргийн нийтлэг дүрэм, жагсаалч байдал, албаны ёс зүйн хэм хэмжээг эзэмшүүлж, онцгой байдлын албаны үндсэн зарчим, дэг журам, хамт олны нэгдэл, сахилга хариуцлагыг төлөвшүүлэхэд чиглэжээ.
2025-06-06

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бан Ги Мүн нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллахаар тохиролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” чуулга уулзалтад оролцож буй НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа.
2025-06-06
