x

Ховд аймагт улаан бурхан өвчний тохиолдол нэмэгдэж, найман хүүхэд эмчлүүлж байна

Ховд аймагт бага насны найман хүүхэд улаан бурхан өвчний халдвар авч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэв. Халдварын эх уурхай, дамжих хэлбэрийг тогтоох зорилгоор хийсэн тандалт судалгаагаар 351 ойрын хавьтал бүртгэгдээд байна. Эдгээр иргэдэд холбогдох зөвлөмж, тусламж үйлчилгээг үзүүлж эхэлжээ.

Улаан бурхан нь агаар дуслын замаар хурдан тархдаг, өндөр халуурах, тууралт гарах, ханиалгах зэрэг шинж тэмдгээр илэрдэг халдварт өвчин бөгөөд вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд дараах урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгчээ:

  • Олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх

  • Бага насны хүүхдийг гадуур дагуулан явахгүй байх

  • Гараа тогтмол савандаж угаах

  • Гэр, сууцандаа хоёр цаг тутамд агаар сэлгэлт хийх

  • Чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх

  • Амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх

  • 9 сар болон 2 нас хүрсэн хүүхдийг улаанбурханы товлолт вакцинд заавал хамруулах

Мөн иргэн бүр эрүүл мэндийн мэдрэмжтэй, хариуцлагатай байж, халдвараас сэргийлэх нь нэн чухал гэдгийг эмч, мэргэжилтнүүд онцлон уриаллаа.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУЭИС-ийн дэргэд “Монгол-Япон судалгааны төв” нээгдлээ 8 цаг 28 мин Ерөнхий сайд Н.Учрал Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээрт оролцлоо 8 цаг 38 мин НҮБ-ын бие даасан шинжээч Грэйм Рийдийг хүлээн авч уулзлаа 8 цаг 38 мин Мотокроссын "Mongol Grandprix MX League 2026" лиг Монголд анх удаа болно 8 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 11 цаг 9 мин УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцлээ 11 цаг 10 мин Илон Маскийн "SpaceX" компани IPO гаргах хүсэлтээ өглөө 11 цаг 12 мин “Улаанбаатар марафон 2026” гүйлтийн үеэр зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлана 11 цаг 13 мин “Астон Вилла” Европын лигт түрүүлж, 30 жил хүлээсэн цомоо өргөлөө 11 цаг 14 мин Монголын хүндийг өргөлтийн шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо 11 цаг 15 мин УИХ-ын гишүүд Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлэв 11 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хувийн хэвшил болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нартай уулзлаа 13 цаг 26 мин Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 13 цаг 27 мин Уран гулгагч Д.Амина “Thailand Open Trophy 2026” тэмцээнд амжилттай оролцлоо 13 цаг 27 мин Холимог тулааны өсвөрийн Азийн аваргаас Монголын тамирчид таван медаль хүртлээ 13 цаг 28 мин АНУ-ын шигшээ баг хоккейн ДАШТ-д Германыг буллит цохилтоор хожлоо 13 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчидтэй уулзлаа 13 цаг 30 мин Израилын агаарын цохилтын улмаас Ливанд 29 хүн амиа алджээ 15 цаг 28 мин БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир Японы Элчин сайдтай уулзаж, байгаль орчны хамтын ажиллагааг хэлэлцлээ 15 цаг 30 мин Кубын Гадаад хэргийн сайд Цагаан ордны мэдэгдлийг шүүмжлэв 15 цаг 39 мин
iИх уншсан
“Гүтгэх” гэмт хэргийг хуульчилбал улстөрчид, албан тушаалтну... Ард иргэдээ “ялаа” гэдэг нөхөд намын даргаа “бацаан аа” гэх ... Манай төрийн татвар Манжийн үеийнхээс ч өндөр болжээ М.Тулгат: Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр том нам тохирвол гүй... Монгол хэмээх нэрийн учир Х.Баттулгын Д.Ганзориг явж, У.Хүрэлсүхийн Ч.Хосбаяр Ерөнхий ... Монгол улсын анхны маркуудыг марзан Шарав зурсан нь үнэн үү ... Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.доллары... Өрхийн сарын дундаж орлого 2.9 сая, зарлага 2.8 сая төгрөгт ... Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон с... Их Британи Оросын газрын тосоор үйлдвэрлэсэн түлш импортлохы... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудта... Нөөцийн махны борлуулалтаас 1.3 тэрбум төгрөгийн авлага үүсж... П.Ганзориг: Өнгөрсөн 30 жилийн бодлогын алдаа нь дандаа үнэ ... В.Путин, Ши Жиньпин нар иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх тухай ... Криштиану Роналду ДАШТ-д оролцох Португалын шигшээ багт багт... БНСУ, Япон улсууд эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа ө... Зайсанд шинэ сургууль, цэцэрлэг болон 1.9 км авто зам барина... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салба... Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгий...
Top