x

Даатгалын салбарын нийт хураамж, хөрөнгө, ашиг нэмэгдэв

Монгол Улсын даатгалын салбар 2025 оны нэгдүгээр улиралд өсөлттэй үзүүлэлттэй байлаа. Ердийн болон урт хугацааны нийт 23 төрлийн даатгалын хэлбэрээс жолоочийн хариуцлагын даатгал нь албан журмын даатгалд тооцогддог бөгөөд энэ төрлийн даатгалын хураамж 12.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 8.6 хувиар өсжээ. Ингэснээр нийт даатгалын хураамжийн 11.7 хувийг эзэлж байна.

Даатгалын зуучлагчдын төвлөрүүлсэн хураамж 37.6 тэрбум төгрөгт хүрч, зуучлагчдын шимтгэлийн орлого 2024 оны мөн үеийн 5.9 тэрбум төгрөгөөс 7 тэрбум төгрөгт өссөн байна. Харин хохирол үнэлэгч компаниуд нийт 11,633 хохирлыг 21.3 тэрбум төгрөгөөр үнэлж, нийт үнэлгээний орлого 3.6 тэрбум төгрөг болсон нь өмнөх оныхоос 1.3 хувиар буурсан үзүүлэлт юм.

Даатгалын компаниудын нийт хөрөнгө 675.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 16 хувиар, 2021 оныхоос 68.4 хувиар өсчээ. Үүний 87.5 хувийг ердийн даатгалын компаниуд эзэлж, хөрөнгөө 19 хувиар өсгөсөн бол урт хугацааны даатгалын компани 18.3 тэрбум, давхар даатгалын компани 66.2 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байна.

Хөрөнгийн бүтцэд хөрөнгө оруулалт 61 хувь, бусад хөрөнгө 27 хувь, үндсэн ба биет бус хөрөнгө 8.5 хувь, мөнгөн хөрөнгө 3.3 хувийг тус тус эзэлжээ. Хувиар нь авч үзвэл нийт хөрөнгийн 9 хувиас дээш эзэлдэг 3 компани, 6–9 хувийг эзэлдэг 5 компани, 3–6 хувийг эзэлдэг 4 компани, 3 хувиас доош хувийг эзэлдэг 8 компани бүртгэгджээ.

Нийт хураамж 108 тэрбум төгрөгт хүрч, үүнээс 106.2 тэрбумыг ердийн даатгалын компаниуд, 1.9 тэрбумыг урт хугацааны даатгалын компаниуд төвлөрүүлсэн байна. Давхар даатгалын хураамж 26.1 тэрбум төгрөг бөгөөд үүнээс 2 тэрбумыг дотоодын давхар даатгагч бүрдүүлжээ. 2024 оны мөн үетэй харьцуулахад нийт хураамж 2 хувиар, 2021 оныхтой харьцуулахад 1.8 дахин өссөн байна.

Нөхөн төлбөрийн нийт зардал 49.1 тэрбум төгрөгт хүрч, үүнээс 48 тэрбум буюу 97.6 хувийг ердийн даатгалын компаниуд эзэлжээ. Давхар даатгагчийн нөхөн төлбөр 3.7 дахин өсч 11 тэрбум төгрөг болсон байна. Даатгалын салбарын нөөц сан 320.3 тэрбум төгрөгт хүрч, ердийн даатгалын нөөц сан 285.6 тэрбум, урт хугацааны даатгалын нөөц 5.3 тэрбум, давхар даатгалын нөөц 29.4 тэрбум төгрөг байна.

Салбарын нийт өөрийн хөрөнгө 276.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 13.9, 2021 оныхоос 43.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүний 83.3 хувийг ердийн, 12.3 хувийг давхар, 4.4 хувийг урт хугацааны даатгалын компаниуд бүрдүүлжээ.

Компаниудын татварын дараах цэвэр ашиг 146 тэрбум төгрөгт хүрч, 2024 оны мөн үеэс 73.4 хувиар, 2021 оныхоос 10.5 хувиар өссөн байна. Ашиг нь 100 хувиас дээш өссөн 5, 50-100 хувиар өссөн 1, 50 хүртэл хувиар өссөн 2, буурсан 11 компани бүртгэгджээ.

Түүнчлэн компаниуд нийт 5.7 тэрбум төгрөгийг нийгмийн даатгал, аж ахуйн нэгжийн болон хувь хүний орлогын албан татварт төвлөрүүлжээ.

Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу 2025 оны нэгдүгээр улиралд 17 ердийн, 2 урт хугацааны, 1 давхар даатгалын компани, 62 зуучлагч, 29 хохирол үнэлэгч, 47 аудитын компани, 151 аудитор, 2622 төлөөлөгч ажиллаж байна.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хэлбэр ялж, агуулга ялагдав 20 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 1 цаг 43 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 1 цаг 49 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 1 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 17 цаг 45 мин ЭМГЭНЭЛ 17 цаг 54 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 17 цаг 54 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 17 цаг 55 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 17 цаг 56 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 17 цаг 57 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 17 цаг 58 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 17 цаг 59 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 21 цаг 24 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 21 цаг 26 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 21 цаг 26 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 21 цаг 27 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 21 цаг 30 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 21 цаг 31 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 23 цаг 23 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 23 цаг 27 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top