x

Улаанбурхан өвчний тохиолдол зургаан мянга давж, хоёр хүн нас бараад байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 9-ний байдлаар улаанбурхан өвчний тархалтын талаар мэдээлэл гаргалаа. Тус төвийн мэдээлснээр улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдлын тоо нийтдээ 6046-д хүрээд байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 616 хүнээс 142 нь хөнгөн, 430 нь дунд, 38 нь хүнд хэлбэрийн оноштой байгаа бол гэрээр эмчлүүлж буй хүний тоо 832, эдгэрсэн хүний тоо 4596 болжээ.

Халдвартай иргэдтэй ойр байсан буюу хавьтлын тоо 36 мянга гаруйд хүрсэн бөгөөд хоёр хүн нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгдээд байна.

Улаанбурхан нь халдварлах чадвар өндөртэй вирусийн гаралтай халдварт өвчин бөгөөд амьсгалын замаар ханиалгах, найтаах, ойрын хавьтал, халдварлагдсан орчин, гадаргуутай харьцах замаар маш амархан тархдаг. Гэсэн хэдий ч улаанбурхан өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь вакцинжуулалт бөгөөд олон улсад энэ өвчний эсрэг дархлаажуулалт нь халдварт өвчний эсрэг хамгийн найдвартай хамгаалалт гэж тооцогддог.

Сүүлийн үед улаанбурхан өвчин ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуулиудын орчинд буюу хүүхдүүдийн дунд голомтлон гарч байгаа тул хамт сурдаг, хамт ажилладаг хүмүүс, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдийн анхаарлыг онцгойлон хандуулах шаардлагатай байна. Вакцинд хамрагдаагүй хүмүүс дархлаажуулалтад хамрагдах замаар өөрийгөө болон бусдыг хамгаалах бүрэн боломжтой.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол дархлаажуулалт тул иргэн бүр эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай байж, улаанбурхан өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд идэвхтэй оролцохыг эрүүл мэндийн байгууллагаас уриалж байна.

Эх сурвалж: Халдварт өвчин судлалын үндэсний төв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө 1 цаг 3 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ДЭМБ-ын бүсийн захиралтай уулзлаа 1 цаг 4 мин "Оюутан-цэрэг" хөтөлбөрийн цэргийн мэргэжил олгох сургалт эхэллээ 1 цаг 5 мин О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ биелүүлэхгүй байна 1 цаг 27 мин Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! 1 цаг 38 мин ДЭМБ-ын бүсийн захирал Монгол Улсад ажиллаж байна 2 цаг 31 мин "MongolZ" баг "IEM Cologne Major 2026" тэмцээнээс хасагдлаа 2 цаг 32 мин АТГ: Нийслэлийн 24 төслийг шалгаж, 2.6 их наядын гүйлгээг хязгаарлажээ 2 цаг 35 мин Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унажээ 2 цаг 36 мин Сэлэнгэ аймагт уул уурхайн улмаас эвдэрсэн газрын 78 хувийг нөхөн сэргээжээ 2 цаг 36 мин Уул уурхайн компаниудад хийсэн шалгалтаар 64 зөрчил илрүүлж, 8 тусгай зөвшөөрлийг түр зогсоов 2 цаг 37 мин З.Энхболдыг “гөрдөж” шүүн тасалсан нь шүүхийн нэр хүндэд халтай биш үү? 3 цаг 42 мин Ираны хөл бөмбөгийн шигшээ баг ДАШТ-д оролцохоор АНУ-д хүрэлцэн ирлээ 4 цаг 28 мин Германд “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэн гаргах талаар хэлэлцлээ 4 цаг 29 мин Өнөөдрийн онцлох үйл явдлууд 4 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан 4 цаг 31 мин Бизнес эрхлэгчдэд зориулсан E-Business 2.0 систем нээлтээ хийлээ 17 цаг 29 мин Хүн худалдаалах, хар тамхины зэрэг 448 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ 20 цаг 15 мин Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо 20 цаг 19 мин Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 20 цаг 42 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээ... О.Амгаланбаатар: Парламентад сууж байгаа залуучууд асуудалд ... Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаанаар бүтээн байгуулалт,... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тог...
Top