x

Энэтхэгт дэлхийн хамгийн өндөр төмөр замын гүүр ашиглалтад орлоо

Энэтхэгийн хойд нутгийн Жамму ба Кашмир мужид орших Чинаб голын дээгүүр баригдсан дэлхийн хамгийн өндөр төмөр замын гүүрийг албан ёсоор ашиглалтад орууллаа. Энэхүү түүхэн нээлтийг тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди биечлэн оролцож, гүүрээр зорчих хөдөлгөөнийг албан ёсоор эхлүүлсэн байна.

Чинаб голын дээгүүрх энэ байгууламж нь 359 метрийн өндөртэй бөгөөд усны дундаж түвшнээс тооцвол 322 метрээс доошгүй. Энэ нь уг гүүрийг төмөр замын гүүрүүдийн дотроос дэлхийд хамгийн өндрөөр нэрлэгдэх үндэслэл болж байна. Нийт 1.3 км урттай гүүрийн гулдан хэсэг 467 метр урттай бөгөөд дэлхийд хамгийн уртад тооцогдох кран ашиглан угсарсан нь инженерийн томоохон амжилт хэмээгдэж байна.

Ерөнхий сайд Моди энэхүү нээлтийн үеэр “Энэ гүүр нь зөвхөн Жамму ба Кашмирыг Энэтхэгийн бусад нутагтай төмөр замаар холбож буй хэрэг биш. Харин ч бүс нутгийн тээврийн дэд бүтэц, аялал жуулчлал, эдийн засгийн хөгжилд хүчтэй түлхэц өгөх бөгөөд энэхүү бүтээн байгуулалт нь Энэтхэгийн ард түмний эв нэгдэл, хүсэл тэмүүллийг илэрхийлж байна” хэмээн онцолжээ.

Газар хөдлөлт их тохиолддог, хүчтэй салхитай уулархаг бүс нутагт баригдсан уг гүүр нь секундэд 74 метрийн салхи, хүчтэй чичиргээг тэсвэрлэх чадвартай байхаар төлөвлөгдөж, баригджээ. Эхэндээ 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан ч коронавирусний цар тахал болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан хойшлогдсон байна.

Сүүлийн жилүүдэд Энэтхэгийн Засгийн газар тус бүс нутагт тээврийн дэд бүтцийн шинэчлэлд онцгой анхаарч ажиллаж байгаа. Ийнхүү дэд бүтэц хөгжсөнөөр Кашмир дахь нийгэм, эдийн засгийн байдал сайжирч, зэвсэгт мөргөлдөөн, хурцадмал нөхцөл байдал намжина хэмээн найдаж буйгаа эрх баригчид илэрхийлсэн юм.

Эх сурвалж: Hindustan Times.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 8 цаг 52 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 8 цаг 54 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 8 цаг 55 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 8 цаг 57 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 9 цаг 1 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 9 цаг 3 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 9 цаг 5 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 10 цаг 28 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 10 цаг 35 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 10 цаг 36 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 10 цаг 39 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 10 цаг 41 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 10 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 47 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 10 цаг 48 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 10 цаг 50 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 12 цаг 49 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 12 цаг 50 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 12 цаг 50 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 12 цаг 52 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top