x

Нийслэлийн 3x3 барилдааны эхний тойрогт Б.Батмөнх тэргүүтэй бөхчүүд манлайлав

Нийслэлийн есөн дүүргийг төлөөлсөн есөн багийн нийт хорин долоон бөх хүч үзэж буй Нийслэлийн аварга шалгаруулах 3x3 барилдааны эхний өдөр дөрвөн тойргийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө. Дүүрэг бүр гурван бөхийн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд барилдаан тойргийн журмаар өрнөж байна.

Багуудын бүрэлдэхүүнд улсын цолтой шилдэг бөхчүүд барилдаж буй нь тэмцээний өрсөлдөөнийг улам ширүүсгэж байна. Налайх дүүргийг улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан М.Эрхэмбаяр, харцага Н.Ширчинхүү нар төлөөлж байгаа бол Чингэлтэй дүүрэг улсын заан Б.Батмөнх, аймгийн заан Б.Бадамдорж, өсөх начин Б.Баатарболдоор бүрджээ. Багахангай дүүрэг улсын харцага О.Мөнх-Эрдэнээр ахлуулсан хүчтэй бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Эхний дөрвөн тойргийн дараах байдлаар Багануур, Багахангай, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүд тус бүр гурван ялалт авсан амжилтаар тэргүүлж байна. Багануур дүүргийн баг 7 даваа, 3 ялалттайгаар бусдыгаа манлайлж буй бол Баянгол, Баянзүрх, Налайх дүүргийн багууд өнөөдрийн барилдаануудаас ялалт аваагүй байна.

Хувийн амжилтаар:

  • Улсын заан Б.Батмөнх 4 барилдаанд дараалан давж хамгийн өндөр амжилт үзүүлсэн бол

  • Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ,

  • Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун,

  • Улсын начин Б.Даваа-Очир,

  • Улсын начин Л.Энхсаруул,

  • Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар,

  • Аймгийн арслан Е.Көптилек нар тус бүр 3 барилдаанд оролцож бүгдэд нь даван гарчээ.

Дараагийн дөрвөн тойргийн барилдаан ирэх зургаадугаар сарын 14-нд үргэлжилж, нийслэлийн аваргыг тодруулах сүүлийн шатны барилдаанууд явагдана.

Эх сурвалж: Нийслэлийн спорт хороо, тэмцээний зохион байгуулагчид

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг зарлалаа 13 цаг 49 мин Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ 13 цаг 50 мин Эрчим хүчний салбарт цахим шилжилт хийж, "Цахилгаан хэрэглэгч" аппликэйшнийг нэвтрүүллээ 13 цаг 52 мин Натур орчмын зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо 13 цаг 53 мин Улаанбаатар хотын бохир усны шугамыг шуудуу ухалгүйгээр шинэчилнэ 13 цаг 53 мин Монголд анх удаа болсон шатрын Азийн АШТ-ийн аваргууд тодорлоо 13 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарынхантай уулзлаа 13 цаг 56 мин "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа болно 13 цаг 56 мин Боловсролын зээлийн сангийн шалгалт эхэлснээс хойш 10.2 тэрбум төгрөг нөхөн төлөгджээ 13 цаг 57 мин Монголд хүүхдийн хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиолоо 13 цаг 58 мин Замын хөдөлгөөний торгуулийг онлайнаар шалгаж, төлөх боломжтой боллоо 13 цаг 59 мин Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхий сайд болж магадгүй… 14 цаг 2 мин Литийн зах зээл гурван жилийн уналтын дараа дахин сэргэлээ 17 цаг 9 мин Арьс, ширэн түүхий эд бэлтгэлийн төв байгуулах асуудлаар зөвлөлдөх уулзалтууд болов 17 цаг 26 мин Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна 17 цаг 28 мин Төгрөгийн гадаад валюттай харьцах сарын дундаж ханш сулрав 17 цаг 29 мин Гавьяат тамирчин М.Нандинцэцэг мэргэжлийн бокст тулалдахаар болжээ 17 цаг 32 мин Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... 17 цаг 53 мин Пап Леогийн мөргөлд оролцохоор 1.2 сая орчим хүн цугларчээ 19 цаг 11 мин Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ 19 цаг 16 мин
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны...
Top