x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бан Ги Мүн нар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтран ажиллахаар тохиролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” чуулга уулзалтад оролцож буй НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тууштай зүтгэж ирсэн Бан Ги Мүний хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв. Мөн түүний энэхүү манлайлал өнөөдөр ч үргэлжилж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэн, хамтран зохион байгуулж буй энэхүү чуулга уулзалтыг цар хүрээ, агуулгын хувьд чухал алхам гэж үзэж буйгаа онцоллоо.

Бан Ги Мүн ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг санаачилга, тэр дундаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь бүс нутгийн хэмжээнд үлгэр дуурайл болохуйц ажил гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр дэлхийн улс орнууд Монголын энэхүү санаачилгаас урам авч, ижил төстэй хөтөлбөрүүдийг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлжээ.

Мөн “Бан Ги Мүн” сангаас цаашид:

  • Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх,

  • Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх,

  • Эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих,

  • Хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх,

зэрэг чиглэлд Монгол Улстай хамтран ажиллах хүсэлтэй байгааг онцолсон байна.

Уулзалтын үеэр “Бан Ги Мүн” сан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж 180 сая төгрөгийн хандив өргөсөн бөгөөд уг хөдөлгөөнийг бүс нутгийн хэмжээний хамтын ажиллагаанд хүргэх санал дэвшүүлжээ.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв Уржигдар 17 цаг 49 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 17 цаг 48 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ Уржигдар 17 цаг 47 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ Уржигдар 17 цаг 38 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав Уржигдар 17 цаг 37 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа Уржигдар 17 цаг 34 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна Уржигдар 17 цаг 33 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв Уржигдар 17 цаг 32 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв Уржигдар 15 цаг 19 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна Уржигдар 15 цаг 17 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна Уржигдар 15 цаг 15 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна Уржигдар 15 цаг 13 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана Уржигдар 15 цаг 08 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна Уржигдар 15 цаг 07 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ Уржигдар 13 цаг 08 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ Уржигдар 13 цаг 07 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ Уржигдар 13 цаг 06 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно Уржигдар 13 цаг 05 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно Уржигдар 13 цаг 03 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв Уржигдар 13 цаг 01 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top