
Хаан яг ингэж төрдөг
Хууль тогтоогчдыг өмнөө суулгачихаад ингэтэл нь гөлөлзүүлж байгаагүй. УИХ-ын гишүүдийг урдаа суулгачихаад “Засгийн газрыг огцруулахгүй бол араа мэдээрэй та нар” гэсэн утга, өнгөтэй үг хэлж айлгасан ямар ч төрийн тэргүүн Монгол Улсад байхгүй.
2025-06-06

Германы Канцлер Фридрих Мерц АНУ-д анхны албан ёсны айлчлалаа эхлүүллээ
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Фридрих Мерц АНУ-д албан ёсны анхны айлчлалаа хийхээр пүрэв гарагт шилжих шөнө Вашингтон хотноо хүрэлцэн иржээ. Түүнийг Канцлераар томилогдсоноос хойш ердөө дөрвөн долоо хоног өнгөрч буй энэ үед Ерөнхийлөгч Дональд Трамптай Цагаан ордонд уулзаж байгаа нь хоёр орны харилцаанд онцгой ач холбогдолтой үйл явдал болж байна.
2025-06-06

Nintendo компанийн шинэ “Switch 2” консол хэрэглэгчдийн гарт хүрч эхэллээ
Японы видео тоглоомын салбарын тэргүүлэгч “Nintendo” компани сүүлийн найман жилд анх удаа шинэ үеийн тоглоомын консол болох “Switch 2”-оо өнөөдрөөс хэрэглэгчдэд хүргэж эхэллээ. Урьдчилсан захиалгын эрэлт маш өндөр байгаагаас харахад энэхүү төхөөрөмж нь компанийн санхүүгийн үр дүнд мэдэгдэхүйц ахиц авчрах төлөвтэй байна.
2025-06-06

Сэлэнгэ аймгийн сурагч охин “Код бичих охидын хөтөлбөрт” тэнцлээ
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн 10а ангийн сурагч П.Бэрцэцэг “Код бичих охидын хөтөлбөр”-т амжилттай тэнцжээ. Энэхүү хөтөлбөр нь НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй бөгөөд технологийн салбар дахь хүйсийн тэгш бус байдлыг бууруулах зорилготой юм.
2025-06-06

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд
ХӨСҮТ, НЭМГ-аас улаанбурхан өвчний нөхцөл байдал, дэгдэлтэд авч буй хариу арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.
2025-06-06

Атрын-IV аяны хүрээнд 2025 оны тариалалт 54.4 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоолоор баталсан “Атрын-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд энэ онд улсын хэмжээнд нийт 655.5 мянган га талбайд тариалалт хийх зорилт тавигдсан.
2025-06-06

Монгол Улс шүлхий өвчнийг хянах үндэсний хөтөлбөрөө олон улсад баталгаажууллаа
Парис хотноо болсон Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын (WOAH) 92 дахь Ерөнхий чуулганы хуралдааны үеэр Монгол Улсын шүлхий өвчинтэй тэмцэх албан ёсны хяналтын үндэсний хөтөлбөрийг батламжилж, гэрчилгээ гардууллаа. Энэхүү үйл явдал нь манай улсын хувьд олон улсын тавцанд өвчний хяналтын арга хэмжээнийхээ үр дүн, стандартын нийцлийг албан ёсоор хүлээн зөвшөөрүүлсэн томоохон алхам боллоо.
2025-06-06

Тархи, нугасны гүний хавдрын мэс заслыг нутагшуулж эхэллээ
“Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчлөлийг бууруулах” бодлогын хүрээнд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг (УНТЭ) тархи, нугасны гүний болон төвөгтэй байрлалтай хавдар, хавдар төст эмгэгүүдийн мэс заслын эмчилгээг бүрэн нутагшуулахаар ажиллаж эхэлжээ. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын КОЧ их сургуулийн эмнэлэг, Американ эмнэлэгүүдэд мэс заслын эмч, мэргэжилтнүүдийг сургаж мэргэшүүлсэн байна.
2025-06-06

Өдөртөө бороо орохгүй ч салхи ширүүсч болзошгүй
Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 6-ны Баасан гарагт ихэнх нутгаар солигдмол үүлтэй байх бөгөөд Алтай, Хангай, Хөвсгөл, мөн Дорнодын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Бусад нутгаар бороо орохгүй.
2025-06-06

Цахилгаан хязгаарлах хуваарь (2025.06.06, Баасан гараг)
Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 6-ны Баасан гарагт дараах хороод, байршлуудад цахилгаан хязгаарлагдана. Хэрэглэгч та засварын хугацаанд хэрэглээгээ зохицуулна уу:
2025-06-06

E-Mongolia Багахангай дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллана
Нийслэлийн Багахангай дүүрэг нь Улаанбаатар хотоос зүүн тийш 107 км зайд орших Монгол Улсын нийслэлийн алслагдсан дүүрэг юм. Өнөөдрийн байдлаар тус дүүргийн насанд хүрсэн иргэдийн 90 хувь буюу 2721 хэрэглэгч төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системийг идэвхтэй ашиглаж байгаа юм.
2025-06-05

“И-Монгол академи” УТҮГ, Багануур дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллана
Нийслэлийн Багануур дүүрэг нь Улаанбаатар хотоос зүүн тийш 130 км зайд орших Монгол Улсын нийслэлийн алслагдсан дүүрэг юм. Өнөөдрийн байдлаар тус дүүргийн насанд хүрсэн иргэдийн 95 хувь буюу 19035 хэрэглэгч төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системийг идэвхтэй ашиглаж байгаа юм.
2025-06-05

Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг ес хоногийн хугацаагаар баривчилна
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс иргэн Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарт цахим орчинд хэрүүл маргаан үүсгэсэн, олон нийтийг үл хүндэтгэсэн, мөн бие биедээ хохирол учруулахгүйгээр халдсан үйлдэл гаргасан гэж үзэн тус бүрийг есөн хоногийн хугацаагаар баривчлах шийдвэр гаргажээ. Мөн тэднийг 10 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл оноосон байна.
2025-06-05

Астанагийн олон улсын форумд 70 гаруй орны төлөөлөгч оролцлоо
НҮБ, Европын холбоо болон дэлхийн 70 гаруй орны төр, хувийн хэвшлийн төлөөлөл 2025 оны тавдугаар сарын 29-30-ны өдрүүдэд Казахстан Улсын нийслэл Астана хотод чуулж, энх тайван, эдийн засгийн хамтын ажиллагаа, хиймэл оюун ухаан, байгалийн баялгийн зохистой ашиглалт зэрэг сэдвүүдийг хэлэлцлээ.
2025-06-05

Япон эрдэмтэд бүх хүнд тохирох, хоёр жил хадгалагдах хиймэл цус бүтээжээ
Японы эрдэмтэд цусны бүлгээс үл хамааран бүх хүнд сэлбэх боломжтой, өрөөний температурт хоёр жил хүртэл хадгалах боломжтой шинэ төрлийн хиймэл цус гарган авсан талаар Tokyo Weekender мэдээлэв. Уг технологи нь яаралтай тусламжийн үр нөлөөг дээшлүүлж, цусны нөөцийн хомсдлыг шийдэх боломжтой гэж үзэж байна.
2025-06-05

Болгар улс 2026 оноос еврог нэвтрүүлэхэд бэлэн гэж Европын Комисс үзлээ
Европын Комисс энэ долоо хоногийн лхагва гарагт Болгарын еврог гүйлгээнд нэвтрүүлэх шийдвэрийг дэмжиж, тус улс нэгдсэн мөнгөн тэмдэгтэд шилжихэд эдийн засгийн хувьд хангалттай бэлтгэгдсэн гэж үзэж байгаагаа мэдэгдлээ. Инфляц буурсны дараа Болгар улс ЕХ-ны 21 дэх евро бүсийн гишүүн болох нөхцөлийг хангасан талаар тайланд дурджээ.
2025-06-05

Дэлхийн боксын холбоо Иман Хелифийн нэрийг нийтэд дэлгэснээ уучлалт хүсэв
Дэлхийн боксын холбоо (World Boxing) бүх тэмцээн уралдаанд оролцох тамирчдыг хүйсийн шинжилгээнд заавал хамруулах тухай мэдэгдэлдээ Алжирын олимпын аварга Иман Хелифийн нэрийг дурдсан нь хувь хүний мэдээллийг зөрчиж болзошгүй хэмээн уучлалт хүсжээ. Тус мэдэгдэлд түүний хувийн мэдээллийг задруулсан нь зохимжгүй байсан хэмээн холбооны ерөнхийлөгч Борис ван дер Ворст онцлон тэмдэглэсэн байна.
2025-06-05

СЗХ, ОУСК ногоон санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллана
Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) болон Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) тогтвортой, ногоон санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд байгаль орчинд ээлтэй төсөл, хөтөлбөрийг дэмжих, шинэлэг санхүүжилтийн хэрэгслүүдийг нэвтрүүлэх, нийгэм, засаглалын шалгуурыг хэрэгжүүлэх зэргээр хөрөнгийн зах зээлийг дэмжин хөгжүүлэхээр төлөвлөж байна.
2025-06-05

“УБ метро” төслийн зөвлөхийг БНСУ-ын консорциум шалгарлаа
Улаанбаатар хотын метро төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж, нийт дөрвөн компанийн өрсөлдөөнөөс БНСУ-ын Dohwa Engineering Co. Ltd, “Korea National Railway”, “Soosung Engineering”, “Korea Railroad Corporation” компаниудын түншлэл шалгарсан байна. Энэ зөвлөх баг нь төслийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг шинэчилж, суурь судалгаа, зураг төсөл, барилга угсралтын ажилд мэргэжлийн зөвлөгөө өгөхөөс гадна хэрэгжилтийн явцад хяналт, мониторингийн үйлчилгээ үзүүлж байна.
2025-06-05

Монгол, Польшийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллаж эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны гуравдугаар сард Польш Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Польш Улсын Эм, эмнэлгийн хэрэгсэл, биоцидын бүтээгдэхүүний бүртгэлийн газар хооронд хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан.
2025-06-05
