x
Цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн олон улсын бага хурал Улаанбаатарт болж байна
Олон улсын прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн Х бага хурал Улаанбаатар хотноо болж байна. “Прокурорын үүрэг оролцооны хувьсал: цахим орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх сорилтууд ба сайн туршлага” сэдвээр өрнөж буй тус хуралд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Мөнхбаатар, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролцлоо.
2025-06-06
Баялгийн өгөөжийг иргэдэд шударгаар хүргэх эрх зүйн шинэчлэл хэрэгжиж эхэллээ
“Парламентын гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлж буй 126 гишүүнтэй Улсын Их Хурал Үндэсний баялгийн өгөөжийг тэгш, шударга хүргэх зорилгоор хоёр чухал хуулийн шинэчлэлийг баталж, хэрэгжүүлж эхлээд байна. Тодруулбал, 2025 оны нэгдүгээр сарын 10-нд УИХ-аар баталж, хоёрдугаар сарын 2-ноос мөрдөгдөж эхэлсэн “Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулиудыг хэрэгжүүлснээр байгалийн баялгийн өгөөжийг монгол хүн бүр хүртэх боломж нээгдэв.
2025-06-06
Улаанбаатарт тусгай замын автобус (BRT) нэвтрүүлнэ
Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын авто замын сүлжээнд “Тусгай замын автобус” буюу BRT (Bus Rapid Transit) төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, бэлтгэл ажлуудыг эхлүүлээд байна.
2025-06-06
АХБ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих ногоон, дижитал төслийг Монголд хэрэгжүүлнэ
Азийн хөгжлийн банк (АХБ)-аас “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дунд уур амьсгалд тэсвэртэй ногоон болон дижитал эдийн засгийг дэмжих нь” нэртэй буцалтгүй тусламжийн төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж эхэллээ. Энэхүү төсөл нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн тогтвортой хөгжлийг дэмжихийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, байгальд ээлтэй, дижитал шийдэлд суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээний экосистемийг бий болгох зорилготой юм.
2025-06-06
Татварын зөрчил гаргасан иргэдийн мэдээллийг олон нийтэд түгээх зохицуулалт хүчингүй болсон
Татварын хууль тогтоомжийг зөрчсөн, зөрчлөө хугацаанд нь арилгаагүй, эсвэл ижил төрлийн зөрчлийг гурав ба түүнээс олон удаа давтсан татвар төлөгчдийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр олон нийтэд хүргэх зохицуулалт энэ оны хоёрдугаар сараас эхлэн хүчингүй болсон байна.
2025-06-06
Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 11-нд тохионо
Бурхан багшийн их дүйчин өдөр энэ жил зуны тэргүүн сарын шинийн арван таванд буюу зургаадугаар сарын 11-ний Лхагва гарагт тохиож байна. Тус өдрийг “Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-ийн дагуу амралтын өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд монголчуудын дунд хүндлэл, сүсэг бишрэлийн өдөр хэмээн өргөнөөр тэмдэглэсээр ирсэн.
2025-06-06
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025” чуулга уулзалтын хүрээнд Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” сэдэвт чуулга уулзалт үргэлжилж байна. Уг арга хэмжээ нь байгаль орчны тулгамдсан асуудлуудын шийдлийг эрэлхийлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үндэсний бодлого, үйл хэргийг дэмжих зорилготойгоор өрнөж буй.
2025-06-06
Цагдаагийн түр саатуулах хугацааг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчиллөө
Улс төрийн таван нам, эвслийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй шинэ парламент “хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх” стратегийн хүрээнд эрх зүйн шинэчлэлийг эхлүүлээд байна. Энэ ажлын нэг хэсэг болгон 2024 оны намрын чуулганаар Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулжээ.
2025-06-06
Ж.Энхжаргалан, Д.Мөнх-Эрдэнэ нарыг баривчлах шийтгэлийг түдгэлзүүлжээ
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан болон АН-ын гишүүн, цахим орчинд “лайвчин” нэрээр танигдсан Д.Мөнх-Эрдэнэ нар олон нийтийн газар, цахим орчинд харилцан маргалдаж, нэгэндээ халдсан гэх үндэслэлээр тус бүр есөн хоног баривчлагдаж, 10 цагийн албадан сургалтад хамрагдах шийтгэл авсан билээ.
2025-06-06
Уугий дахин мансууруулах бодист холбогдож, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ
“Гаис” хамтлагийн дуучин Уугий буюу Х.Бат-Ундрал дахин мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт холбогдож, цагдаагийн байгууллага зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Энэ явдал тавдугаар сарын 31-нд “Сошл парк”-т болсон “Сургууль минь баяртай” тоглолтын дараахан ил болсон бөгөөд тухайн үед оролцсон уран бүтээлчдээс мансуурсан шинжтэй байсан нь анхаарал татжээ.
2025-06-06
Монголын баг тамирчдын оролцох онцлох тэмцээнүүдээр дүүрэн зургадугаар сар эхэллээ
Спорт сонирхогчдын хувьд энэ зургадугаар сар дүүрэн үйл явдалтай, олон улсын анхаарал татсан тэмцээн уралдаанууд болон Монголын баг, тамирчдын оролцох чухал уралдаануудтай сар болж байна. NBA болон NHL-ийн финал, Үндэстнүүдийн цом, Клубуудын ДАШТ зэрэг дэлхийн хэмжээний тулаануудын зэрэгцээ Монголын спортын амжилтыг дэлхийд харуулах боломж нээлттэй байна. Ингээд энэ сард Монголын төлөөлөл оролцох онцлох тэмцээнүүдийг дараах байдлаар түүвэрлэн хүргэж байна.
2025-06-06
Трамп, Ши Жиньпин нар утсаар ярьж худалдааны асуудлыг хэлэлцжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар утсаар яриа өрнүүлж, хоёр орны худалдааны хэлэлцээртэй холбоотой асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцсэн талаар Трамп пүрэв гарагт “Truth Social” нийгмийн сүлжээндээ мэдэгдлээ. Түүний хэлснээр, 90 минут үргэлжилсэн ярианы үеэр талууд олон чухал асуудал дээр нааштай, үр дүнтэй байр сууринд хүрчээ.
2025-06-06
Германы Канцлер Ф.Мерц Трампыг Украины дайныг зогсоох “гол хүн” хэмээн онцлов
Германы Канцлер Фридрих Мерц АНУ-д хийж буй анхны албан ёсны айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, Украины эсрэг Оросын дайн болон батлан хамгаалахын хамтын ажиллагааны талаар хэлэлцжээ. Цагаан ордонд болсон уулзалтын дараа тэрбээр Дональд Трампыг “дайныг зогсоох хүчин чармайлтын гол хүн” гэж тодорхойлсон нь анхаарал татлаа.
2025-06-06
Трамп, Маск нарын маргаан “Tesla”-гийн хувьцаанд хүчтэй нөлөөлж, Илон Маск 34 тэрбум долларын алдагдал хүлээв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск нарын хооронд үүссэн маргаан ширүүсч, үүний улмаас “Tesla”-гийн хувьцааны ханш 14 хувиар унаж, компанийн зах зээлийн үнэлгээ 150 тэрбум доллароор багаслаа.
2025-06-06
Испани Францыг 5:3-аар буулган авч Үндэстнүүдийн лигийн финалд шалгарлаа
УЕФА-гийн Үндэстнүүдийн лигийн хагас шигшээ шатны хоёр дахь тоглолт Штутгарт хотод болж, Испанийн шигшээ баг Францыг 5:3-аар буулган авснаар финалын эрхээ авлаа. Хоёр багийн энэхүү тоглолт үзэгчдийг уйдаасангүй, нийт найман гоол орсон өндөр оноотой тулаан болсон юм.
2025-06-06
Өвөрхангай аймагт хаврын тариалалт цаг агаарын нөхцлөөс шалтгаалж оройтож байна
Өвөрхангай аймаг 2025 онд нийт 18820 га талбайд тариалалт хийх зорилт дэвшүүлсэн ч зургаадугаар сарын 6-ны байдлаар 4961 га талбайд л тариалалт хийж, зорилтын 26.3 хувийг гүйцэтгээд байна.
2025-06-06
Яармаг-Хархорин чиглэлийн дүүжин замын бүтээн байгуулалт 30 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй дүүжин замын тээврийн төслийн хүрээнд Яармаг-Хархорин чиглэлийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн нэг бөгөөд энэ оны гуравдугаар сарын 10-нд барилгын ажлыг эхлүүлжээ.
2025-06-06
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” чуулга уулзалт Төрийн ордонд болж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” сэдэвт олон улсын чуулга уулзалт энэ өдрүүдэд Төрийн ордонд үргэлжилж байна. Чуулганы гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг бодлогын төвшинд өргөжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, шинэлэг санхүү, технологийн шийдлүүдийг хэлэлцэхэд оршиж байна.
2025-06-06
Авлигатай тэмцэх газар төрийн 28 байгууллагын 1591 албан хаагчид сургалт зохион байгуулав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс 2025 оны тавдугаар сарын 26-30-ны өдрүүдэд авлигын эсрэг цогц арга хэмжээг олон байгууллагын оролцоотойгоор зохион байгууллаа. Энэ хүрээнд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох, үр дагаврыг бууруулах, мөн ил тод байдлын үнэлгээ хийх зорилгоор төрийн хэд хэдэн байгууллагатай хамтран ажиллав. Үүнд Соёл, урлагийн газар, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын II эмнэлэг багтаж байна.
2025-06-06
Их Наран улсад
Цаазын ялгүй дэлхий. Цөмийн зэвсэггүй дэлхий. Дахиад Хирошима, Нагасаки хэрэггүй. Дахиад Хакамада ч хэрэггүй. Японд атомын бөмбөг хэрэглэсний аюул гамшиг, зовлон зүдгүүрийг биеэр туулсан хүмүүсийг "Hibakusha" гэж нэрлэдэг.
2025-06-06
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв Уржигдар 17 цаг 49 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 17 цаг 48 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ Уржигдар 17 цаг 47 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ Уржигдар 17 цаг 38 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав Уржигдар 17 цаг 37 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа Уржигдар 17 цаг 34 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна Уржигдар 17 цаг 33 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв Уржигдар 17 цаг 32 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв Уржигдар 15 цаг 19 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна Уржигдар 15 цаг 17 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна Уржигдар 15 цаг 15 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна Уржигдар 15 цаг 13 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана Уржигдар 15 цаг 08 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна Уржигдар 15 цаг 07 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ Уржигдар 13 цаг 08 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ Уржигдар 13 цаг 07 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ Уржигдар 13 цаг 06 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно Уржигдар 13 цаг 05 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно Уржигдар 13 цаг 03 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв Уржигдар 13 цаг 01 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top