x

Трамп, Ши Жиньпин нар утсаар ярьж худалдааны асуудлыг хэлэлцжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар утсаар яриа өрнүүлж, хоёр орны худалдааны хэлэлцээртэй холбоотой асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцсэн талаар Трамп пүрэв гарагт “Truth Social” нийгмийн сүлжээндээ мэдэгдлээ. Түүний хэлснээр, 90 минут үргэлжилсэн ярианы үеэр талууд олон чухал асуудал дээр нааштай, үр дүнтэй байр сууринд хүрчээ.

Ши Жиньпин Ерөнхийлөгч Трамп болон тэргүүн хатагтайг Хятадад айлчлахыг найрсгаар урьсан бөгөөд Трамп ч мөн Ши болон түүний гэргийг АНУ-д айлчлахыг урьсан байна. “Хоёр том гүрний удирдагчийн хувьд энэ бол хэн хэнд нь тэсэн ядан хүлээж буй айлчлал” гэж Трамп онцолжээ.

Хоёр орны эдийн засгийн уур амьсгалыг сайжруулах чиглэлээр ойрын хугацаанд өндөр түвшний уулзалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд АНУ-ын талаас Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны сайд Ховард Лутник, Худалдааны төлөөлөгч, Элчин сайд Жеймисон Грир нар оролцоно гэж Ерөнхийлөгч мэдээлжээ.

Утсаар ярих үеэр Орос, Украин, Иран зэрэг геополитикийн асуудлыг хөндөөгүй бөгөөд ярианы гол агуулга худалдааны бодлогын зохицуулалтад төвлөрсөн байсныг Трамп онцолсон байна.

Энэхүү яриа нь хоёр орны хооронд худалдааны дайны хурцадмал байдлыг намжаасан сүүлийн үеийн алхмуудын нэг юм. Өнгөрсөн сард талууд бие биедээ ногдуулсан өндөр татварыг түр хугацаанд бууруулахаар тохиролцсон. АНУ Хятадын бараанд ногдуулсан 145 хувийн татварыг 90 хоногийн хугацаанд 30 хувь болгон бууруулсан бол Хятадын тал АНУ-ын бараанд ногдуулсан 125 хувийн татварыг 10 хувь болгон бууруулсан байна.

Эх сурвалж: Reuters.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 8 цаг 48 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 8 цаг 50 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 8 цаг 51 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 8 цаг 53 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 8 цаг 57 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 8 цаг 59 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 9 цаг 0 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 10 цаг 23 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 10 цаг 31 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 10 цаг 32 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 10 цаг 35 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 10 цаг 37 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 10 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 43 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 10 цаг 44 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 10 цаг 45 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 12 цаг 44 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 12 цаг 45 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 12 цаг 46 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 12 цаг 48 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top