x

“УБ метро” төслийн зөвлөхийг БНСУ-ын консорциум шалгарлаа

Улаанбаатар хотын метро төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгох олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж, нийт дөрвөн компанийн өрсөлдөөнөөс БНСУ-ын Dohwa Engineering Co. Ltd, “Korea National Railway”, “Soosung Engineering”, “Korea Railroad Corporation” компаниудын түншлэл шалгарсан байна. Энэ зөвлөх баг нь төслийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг шинэчилж, суурь судалгаа, зураг төсөл, барилга угсралтын ажилд мэргэжлийн зөвлөгөө өгөхөөс гадна хэрэгжилтийн явцад хяналт, мониторингийн үйлчилгээ үзүүлж байна.

2013 онд Японы ЖАЙКА-аас боловсруулсан анхны ТЭЗҮ-ийг шинэчлэн 2025 оны гуравдугаар сард батлуулсан. Шинэчилсэн төслөөр Толгойт–Амгалан чиглэлд нийт 19.4 км урттай, 15 өртөө, 1 депотой шугам байгуулах бөгөөд цагт 17,200 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай байна гэж тооцоолсон.

Уг төслийг хэрэгжүүлснээр:

  • Авто замын сүлжээний ачаалал 10 хувиар буурна

  • Нийтийн тээврийн дундаж хурд 18 хувиар нэмэгдэнэ

  • 45 минут зарцуулдаг маршрутыг 15 минутад туулах боломж бүрдэнэ

  • Өртөө орчмын жижиг, дунд бизнесийг дэмжих үр нөлөөтэй байх тооцоо гарсан

Одоогоор бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг сонгох олон улсын тендерийн эхний үе шат дуусч, 6 улсын 27 оролцогч материалаа ирүүлээд байна. Хоёрдугаар үе шатанд эдгээр 27 оролцогчоос шалгаруулалт үргэлжилнэ.

Мөн төслийн санхүүжилттэй холбоотойгоор олон улсын байгууллагуудтай хэлэлцээ хийж, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн ерөнхий үнэлгээг боловсруулах ажлыг олон улсын зөвлөхүүдтэй хамт эхлүүлсэн байна.

Эх сурвалж: Улаанбаатар метро төслийн ажлын алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 28 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 35 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 45 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 1 цаг 8 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 1 цаг 14 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 1 цаг 41 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 2 цаг 40 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 3 цаг 4 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 3 цаг 10 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 3 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 19 цаг 5 мин ЭМГЭНЭЛ 19 цаг 14 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 19 цаг 14 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 19 цаг 15 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 19 цаг 16 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 19 цаг 17 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 19 цаг 18 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 19 цаг 19 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 22 цаг 44 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 22 цаг 46 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top