x

Л.Энхболд: Эрх зүйн хувьсгал хийж чадахгүй бол парламент эртхэн тарах нь зүйтэй

УИХ-ын бүрэн эрхийг хугацааг дуусгавар болголгүй тарааж, ээлжит бус сонгууль зарлан явуулах тухай асуудал яригдаж эхэллээ. Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын ээлжит бус сонгууль явуулахыг дэмжсэн гишүүдийн нэрсийг зарлав. Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг нь таван жил болгох, сонгуулийг холимог системээр явуулдаг байх зэрэг өөрчлөлтүүдийг оруулах эс бөгөөс Их хурлыг өөрөө тар хэмээн шахсан гэх яриа ч бий.

Ямартай ч МАН-ын бүлэг уг асуудлаар хоёр хуваагдаад байгаа бололтой. Д.Хаянхярваа гишүүн тухайлбал, "Хугацаанаасаа өмнө тарах тухай намын генсек болоод зарим хүмүүс УИХ-ын гишүүдтэй уулзаж гарын үсэг зуруулж байгаа юм байна. Нам нь оролцож төрөө үймүүлж байна шүү" хэмээн жиргэсэн байна. Энэ тухай санаачлага МАН-ын удирдлагын зүгээс гарчээ гэсэн үг. Үүний баталгаа болж УИХ-ын даргын амнаас “УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль хийх асуудал яригдаж байгаа” гэх үг ч унасан байна.

 

Харин гарын үсэг зурсан гэгдээд байгаа гишүүдийн нэг болох Л.Энхболд ингэж ярьжээ. 

-Аль нэг гишүүний албан бланк дээр гарын үсэг зуруулж байгаа зүйл байхгүй байх. УИХ-ын дарга хэвлэлийнхэнтэй уулзахдаа эсвэл даргын зөвлөл дээр тиймэрхүү санал оруулж ирж, ярилцсан зүйл байгаа юм болов уу гэж ойлгосон. Гарын үсэг зураад, баталгаажуулсан зүйл бол байхгүй. Ард нийтийн санал асуулга зохион байгуулахад тодорхой хэмжээний зардал гарна. Хэдхэн сарын дараа ээлжит сонгууль болж дахиад зардал гарна. Тиймээс эдийн засгийн хувьд ач холбогдолтой гэж үзэх юм бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх ард нийтийн санал асуулга болон УИХ-ыг тараах эсэхийг шийдэх санал асуулгыг цуг явуулахад болохгүй зүйл байхгүй. УИХ-ыг тараах асуудллыг иргэд дэмжвэл шинэ парламент Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дараагийн хэлэлцүүлгийг хийх байх. Үүнээс гадна Ард нийтийн санал асуулгыг ирэх зургаадугаар сард УИХ-ын ээлжит сонгуультай хамт явуулах хувилбар байхыг үгүйсгэхгүй. Гол нь парламент тарвал үүсч болох сөрөг үр дагаварыг сайн тооцоолох шаардлагатай. Энэ парламент үлдсэн хугацаандаа эрх зүйн хувьсгал хийж чадахгүй бол эртхэн шиг тараад, шинээр парламент бүрдүүлээд явах нь зүйтэй гэсэн байна.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 33000 иргэн гарын үсгээ зураад байна 56 мин ОУВС Пакистанд тусламж үзүүлснийг Энэтхэг эсэргүүцэж байна 1 цаг 4 мин Путин Истанбул дахь энхийн хэлэлцээнд оролцохгүй 1 цаг 6 мин Онцгой алба хаагчдын 15 хос нийслэлийн хуримын ордонд гэр бүлээ батлууллаа 1 цаг 10 мин Өнөөдөр болох үйл явдлуудыг танилцуулж байна 1 цаг 11 мин Тавдугаар сарын 15-16-нд Хангай болон төвийн нутгаар нойтон цас, шуургатай байхыг анхааруулж байна 1 цаг 12 мин Тавдугаар сарын 15-нд цахилгааны түр тасалдал хийгдэх хуваарь 1 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 1 цаг 14 мин Их хурлын чуулганаар хөгжлийн төлөвлөгөө болон зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ 1 цаг 17 мин Хар тамхины аюулд чиглэсэн хуулийн шинэчлэл хийхийг УИХ Засгийн газарт үүрэг болголоо 1 цаг 20 мин Хүний эрхийн илтгэлд сонгох эрхийн хэрэгжилт, сэтгүүлчдийн нөхцөл байдал онцлогдлоо 1 цаг 21 мин 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг танилцуулж, эдийн засгийн өсөлтийг хадгалах зорилт дэвшүүллээ 1 цаг 22 мин Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны тайланг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэв 1 цаг 24 мин Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! 1 цаг 29 мин Цагдаагийн алба хаагчтай хэрэлдэж маргалдсан хэмээн хоёр иргэнийг ₮100 мянгаар торгожээ 1 цаг 31 мин Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулна 1 цаг 51 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулөх өргөдөлд 21000 гаруй иргэн гарын үсэг зураад байна 13 цаг 26 мин Жолооны үнэмлэхээ E-Mongolia системээр захиалаад гэртээ хүргүүлж аваарай 15 цаг 39 мин НӨАТ-ын дөрөвдүгээр сарын супер азтанаар хоёр хүн тодорлоо 15 цаг 49 мин БНСУ-ын хил дээрээс шалтгаангүйгээр буцсан Монгол иргэд хариуцлага нэхэв 16 цаг 6 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба...
Top