x

Дүнжингаравын дэлбэрэлтээр амиа алдсан хүмүүсийн ар гэрт тусламж үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амь насаа алдсан дөрвөн иргэний гэр бүлийг хүлээн авч /2026.10.06/, нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг хэллээ. 

Ерөнхий сайд “Энэ тусламж эрдэнэт хүний алтан амь, элэг бүтэн амьдралыг нөхөхгүй. Гэхдээ төр иргэнээ мартаж болохгүй. Монгол Улсын Засгийн газар гамшгийн үед ч, гамшгийн дараа ч иргэнээ ганцааранг нь үлдээхгүй. Бид энэ ослоос сургамж авч, дахин давтагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ” гэлээ. 

Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвийн уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө гарсан дэлбэрэлтийн улмаас долоон хүн амь насаа алдаж, олон хүн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Дүнжингаравын осол бол зөвхөн нэг машин, нэг уулзварын асуудал биш. 

Хүн ам шигүү суурьшсан хотын дундуур аюултай ачаа тээвэрлэж байгаа нь өөрөө эрсдэл. Дүнжингаравт болсон осол өөр уулзвар, өөр байрны дэргэд ч гарч болох байсан. Төмөр замаар аюултай ачаа ачсан цуваанд осол гарвал үр дагавар нь бүр ч өргөн хүрээг хамарч болно гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээдУлаанбаатар хотын дундуур 34 нэр төрлийн аюултай ачаа тээвэрлэж байна. Аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах шийдлийг Засгийн газар хэрэгжүүлж байгааг онцлов.

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын Багахангай–Хөшигийн хөндийн эхний 87.8 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дуусах шатандаа ороод байна. Хөшигийн хөндийгөөс Эмээлт хүртэлх дараагийн хэсгийн ажил үргэлжилж байна.

Энэ төмөр зам ашиглалтад орсноор шатахуун, тэсэрч дэлбэрэх химийн бодис зэрэг ачааг хот дундуур нэвтрүүлэхгүй Богд уулын урдуур тойруулан тээвэрлэдэг болох юм.

Мөн аюултай ачааны авто болон төмөр замын маршрут, стандарт, хяналтыг цогцоор нь эргэн харна. Ийм осол дахин гаргахгүй байх нь төрийн хийх ёстой гол ажил гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал хэллээ.

Жич: Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дүнг ар гэрийнхний хүсэлтээр мэдээлэхгүй болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй 57 мин Йеменд 1000 орчим хүн амь үрэгджээ 1 цаг 16 мин Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ 1 цаг 33 мин Хулгайтай тэмцэхээ боль! 1 цаг 51 мин “Монгол: Ардчиллын баян бүрдийн түүх” сэдэвт гэрэл зураг, шог зургийн үзэсгэлэнг толилуулав 2 цаг 9 мин Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ 2 цаг 16 мин Органик нийлэгжилтэд хийсэн нээлтэд химийн салбарын Нобелийн шагналыг олгожээ 2 цаг 32 мин Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явууллаа 2 цаг 38 мин Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь болж саарна 2 цаг 42 мин Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах ажилтай Ерөнхий сайд танилцав 2 цаг 47 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан, бороо орохгүй 2 цаг 56 мин Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 3 цаг 2 мин Ө.Шижир: Бүлгийн даргын асуудлыг ирэх долоо хоногт шийднэ 3 цаг 9 мин Дүнжингаравын дэлбэрэлтээр амиа алдсан хүмүүсийн ар гэрт тусламж үзүүлнэ Уржигдар 15 цаг 05 мин АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... Уржигдар 11 цаг 36 мин Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 2026-10-05 СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 2026-10-05 Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 2026-10-05 П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 2026-10-05 Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 2026-10-05
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан Худлаа... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын х... Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла...
Top