x

Ө.Шижир: Бүлгийн даргын асуудлыг ирэх долоо хоногт шийднэ

АН-ын дарга, УИХ дахь бүлгийн даргын албан тушаалыг нэг хүн хавсран хийж байгаа асуудал хөндөгдөөд жил орчим хугацаа болсон. Тэгвэл энэ долоо хоногийн бүлгийнхээ хурлаар тус асуудлыг хэлэлцсэн юм. Гэвч санал хураалт болсон, болоогүй гэдэг зүйл цахим орчинд тархсан. Тиймээс эл асуудлаар УИХ-ын гишүүн Ө.Шижирээс тодрууллаа.

-Уржигдар болсон танай намын бүлгийн хуралдаанаар яг ямар асуудал яригдсан юм. Үүн дээр та тодорхой мэдээлэл өгнө үү?

-Би өмнө нь ч энэ талаар хэвлэлд нээлттэй мэдээлэл өгч байсан. УИХ дахь бүлгийн дарга, намын дарга хоёр тусдаа байх ёстой гэдэг байр сууриа энэ парламентад орж ирсэн цагаасаа л хойш илэрхийлсэн. Гэвч өнгөрсөн хугацаанд тодорхой улс төрийн нөхцөл байдлаасаа хамаараад намын дарга, бүлгийн дарга гэсэн албан тушаалыг нэг хүн хавсран гүйцэтгэлээ. Тэгээд өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдааны дараа энэ долоо хоногийн бүлгийн хуралдаанаар даргын асуудлыг хэлэлцүүлье гэдэг саналыг бүлгийн дарга О.Цогтгэрэл өөрөө гаргасан. Тийм болохоор энэ долоо хоногийн бүлгийн хурал 37 гишүүний ирцтэйгээр хуралдсан. Гэхдээ зарим нэг нөхцөл байдлаас болоод хойшлохоор болсон.

-Тэр шалтгаан нь юу вэ?

-Манай бүлгийн дүрмийн тавдугаар заалт дээр нийт гишүүдийн оролцоог хангана гэсэн байдаг.

Мөн дөрөв дэх заалт дээр хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хүрэлцэн ирэх боломжгүй тохиолдолд тухайн асуудлаар бүлгийн гишүүн нь бичгээр саналаа өгч болно. Бичгээр саналаа өгсөн тохиолдолд хуралд суусанд тооцно гээд заачихсан. Харин өчигдөр/уржигдар/-ийн бүлгийн хуралд сууж чадаагүй таван гишүүний хоёр нь эмнэлэгт, хоёр нь гадаадад томилолттой яваа юм. Тийм болохоор энэ хүмүүс бичгээр саналаа өгье гэсэн. Тэгсэн чинь зарим хэсэг нь эсэргүүцээд, заавал биечилж орох ёстой гээд энэ асуудлыг долоо хоногийн хугацаатайгаар хойшлуулахаар болсон. Түүнээс биш нэр дэвшилт явагдаагүй. Нэр дэвшилт явагдаагүй болохоор санал хураалт болоогүй.

-Тэгэхээр цахим орчинд яваад байгаа шиг нэг нь 22, нөгөө нь 15 хүний санал авсан. Улмаар хойшлуулсан гэдэг зүйл худлаа юм уу?

-Би дахиад хэлье. Хэн нэгэн хүн бүлгийн даргад нэр дэвшихээ илэрхийлсэн явдал ерөөсөө болоогүй. Тийм болохоор санал хураалт явагдаагүй. Хаанаас ийм мэдээлэл гаргаад, явуулаад байгааг мэдэхгүй байна.

-Танай намын дарга О.Цогтгэрэл өөрөө бүлгийн даргаа өгье гэсэн санал гаргасан гэсэн үг үү. Өмнө нь Засгийн газрын асуудлаар гарын үсэг цуглуулчихсан байгаа болохоор энэ асуудлаа шийдчихээд өгье гэдэг зүйлийг ярьсан гэсэн шүү дээ?

-Тэгсэн, өөрөө санал гаргасан. Миний хувьд өмнөх гээд байгаа наад тайлбарыг чинь өөрөөс нь бол сонсоогүй. Ер нь бол өөрөө бүлгийн даргаа өгье гээд л шийдсэн.

-Тэгэхээр ирэх долоо хоногийн даваа гарагт болох бүлгийн хурлаараа даргынхаа асуудлыг эцэслэн шийдэх юм уу?

-Тэгнэ л гэсэн үг.

-Бүх гишүүн оролцох боломжтой юу?

-Дээр хэлсэн намын бүлгийн дүрэм байна. Эмнэлэгт хэвтэж байгаа, гадаадад яваа гэдэг чинь хүндэтгэн үзэх шалтгаан мөн шүү дээ.

-Бүлгийн даргад Х.Тэмүүжин, Б.Түвшин гишүүн нар өрсөлдөхөөр яригдаж байгаа гэдэг нь үнэн үү?

-Үнэн, үнэн. Өөр нэмэлт хүн одоогоор гарч ирээгүй байна. Аль хавар л манай бүлгийн даргын асуудал яригдахад энэ хоёр хүн нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр өөр хүн бараг нэмэгдэхгүй болов уу гэж бодож байна.

-Бүлгийн даргыг шинээр сонгох асуудлыг бүлэг дотроо санал хураагаад л шийдэх үү. Эсвэл намынхаа Улс төрийн зөвлөлөөр батлуулах ч гэдэг юм уу зүйл болох уу?

-Бүлэг дотроо 100 хувь шийднэ. Нэр дэвшигчид дээрээ санал хураалт явуулаад олонхын санал авсан хүн сонгогдоно. Тэгээд хэнийг бүлгийн даргаар сонгосноо УИХ-ын даргад мэдэгдээд, чуулганы индэр дээрээс уншаад л эрх нь хэрэгжиж эхэлнэ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Юун Ялта, юун дэлхийг хуваах! 8 цаг 17 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 8 цаг 23 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал 8 цаг 28 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө 9 цаг 12 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 9 цаг 25 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 15 цаг 42 мин Мэдээж “Ар нь түүз!” 15 цаг 54 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 16 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 16 цаг 19 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 16 цаг 22 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 16 цаг 27 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 16 цаг 32 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 16 цаг 37 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ Уржигдар 18 цаг 11 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна Уржигдар 18 цаг 07 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа Уржигдар 14 цаг 22 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна Уржигдар 14 цаг 08 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна Уржигдар 13 цаг 56 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Уржигдар 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Уржигдар 08 цаг 36 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Юун Ялта, юун дэлхийг хуваах! Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа
Top