x

Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өчигдөр /2026.10.01/ хуралдаr Оршуулгын газрын эмх цэгцийг хангах эрх зүйн шинэчлэлийг хийх тухай нийтийн өргөдлийг хэлэлцэв.

Нийтийн өргөдлийн www.d-urgudul.parliament.mn системд иргэн Д.Гансаруулын гаргасан оршуулгын газрын эмх цэгцийг хангах талаар хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэх тухай өргөдлийг нэг сарын хугацаанд 100,237 иргэн дэмжжээ. Иймд өргөдлийг хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга С.Бямбацогт тус байнгын хороонд есдүгээр сарын 7-нд хуваарилсан байна.

Хуралдааны эхэнд иргэн Д.Гансаруул өргөдлийнхөө үндэслэл болон иргэдээс өгсөн саналыг танилцуулав. Энэ асуудал нийгэмд томоохон хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлсэнтэй холбоотойгоор судалж үзэхэд үүнийг зохицуулсан бие даасан хууль байхгүй, олон жил салангид журам, дүрмээр зохицуулж байгаа нь цаашид нийгэмд маргаан, талцал үүсгэсээр байх шинжтэй байгааг тэрбээр хэлсэн юм. Нийтийн өргөдөлтэй холбогдуулан иргэдээс гол горхины эх, нуур усны эрэг гэх мэт зөвшөөрөлгүй газар дахь оршуулгыг нүүлгэн шилжүүлэх, гадаадын иргэдээс газар гуйж оршуулга хийдгийг зогсоох, энэ чиглэлийн үйлчилгээний бизнесийн зохицуулалтыг сайжруулах, өртөг зардлыг бууруулж иргэдэд дарамт багатай болгох зэрэг санал уламжилсныг тэрбээр дамжуулав.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Ж.Батсайхан оршуулгын салбарын нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Манай улсад өнөөдрийн байдлаар оршуулгын үйлчилгээ эрхлэхээр бүртгэгдсэн 60 гаруй байгууллага байгаагаас идэвхтэй ажиллаж буй нь 15 орчим бөгөөд зөвхөн нийслэлд жил бүр дунджаар 11 га шинэ оршуулгын талбай нэмэгддэг гэсэн юм. Нэг оршуулгад дунджаар 6.8 сая төгрөгийн зардал гардаг бөгөөд үйлчилгээний үнэ 1.2-23 сая төгрөгийн хооронд хэлбэлздэг байна.

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүд бие даасан хуультай болох, улсын хэмжээний нэгдсэн бүртгэл, мэдээллийн системтэй байх, байгаль экологийн цэвэр, ариун байдлыг хамгаалах, оршуулгын үйлчилгээний нэгдсэн стандарт, зөвшөөрлийг тогтолцоог бий болгох, хуучин оршуулгын газруудыг тооллого, төлөвлөлтөд хамруулах, хот төлөвлөлт, газрын бодлоготой уялдуулах зэрэг санал хэллээ. Харин хэт төвлөрсөн зохицуулалт бий болгох, шашны болон зан үйлийн асуудал руу гүнзгийрэн оролцохоос болгоомжилж, иргэдийн зардлын ачааллыг өсгөхгүй байх, орон нутгийн өөрийн удирдлагын тогтолцоог сулруулахаас сэрэмжлэх шаардлагатайг анхааруулж байлаа.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлсний дараа оршуулгын харилцаатай холбоотой хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай саналыг УИХ-ын даргад хүргүүлэх нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь тус саналыг дэмжив. Мөн УИХ-ын даргад хүргүүлэх саналыг чуулганы хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 58 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 20 цаг 5 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 20 цаг 18 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 20 цаг 25 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 20 цаг 31 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 21 цаг 17 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 21 цаг 22 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 21 цаг 38 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 21 цаг 53 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн 23 цаг 6 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ 2026-11-20 Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна 2026-11-20 Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг 2026-11-20 У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа 2026-11-20 Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо 2026-11-20 Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ 2026-11-20 Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ 2026-11-20 ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ 2026-11-20 Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг 2026-11-20 С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 2026-11-19
iИх уншсан
Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, меда... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг...
Top