x

Усны тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлэв

УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Б.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Ш.Бямбасүрэн, Г.Ганбаатар, Ж.Золжаргал, Б.Пунсалмаа, С.Цэнгүүн нараас энэ сарын 1-нд Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Үндсэн хуулийн 6.1-т "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” хэмээн заасан байдгийг Б.Мөнхсоёл гишүүн энэ үеэр онцлов. Гэвч Үндсэн хуулийн холбогдох заалтыг сулруулж, Усны тухай хуульд 2025 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монгол орны усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой хамгаалалтын бүсэд нийтийн зориулалттай дэд бүтцийн барилга байгууламж барих үүд хаалгыг нээснээр байгаль орчин, усны нөөцийг хамгаалах зайлшгүй хэрэгцээ шаардлага бий болоод байна гэв.

Гол, усны онцгой хамгаалалтын бүсэд нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтэд зориулсан төрийн үйлчилгээний барилга байгууламжийг барихад газар шорооны ажил, суурийн цутгалтыг хийснээр усан сан бүхий газрыг бохирдуулж, үер усны гамшгийн эрсдэлийг нэмэгдүүлж, усны нөөцөд сөргөөр нөлөөлдөг аж.

Иймд усны онцгой хамгаалалтын бүсэд нийтэд зориулсан төрийн үйлчилгээний барилга байгууламж, авто зам, төмөр зам, дүүжин зам, газрын дээр, доор байрлах замын байгууламж, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламж барихыг хориглох зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх Үндсэн хуулийн зохицуулалтыг амьдралд хэрэгжүүлэх, байгалийн баялгийг ашиглах төриин бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхииг нь баталгаажуулж, хууль дээдлэх зарчмыг хангахад эерэг нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ 4 мин Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино 10 мин Цэвэр эрчим хүч, тээвэр, логистик чухал ашигт малтмалын боломжуудыг хэлэлцэв 21 мин Худлаа... 46 мин I ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчилж, сурагчдын цүнхний ачааллыг буурууллаа 55 мин Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ 59 мин Усны тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлэв 1 цаг 4 мин Монгол залуусыг Их Британид суралцах боломжийг өргөжүүлэхээр санал солилцов 1 цаг 7 мин И.Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаатай дахин хамтарна 1 цаг 11 мин Хувийн хэвшлийг дэмжиж, хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна 1 цаг 15 мин Г.Дамдинням сайд аа, нөөцийн савтай болсон юм уу, үгүй юм уу гэдгээ хэлээд өгөөч 1 цаг 17 мин Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр цас бороо орно 2 цаг 23 мин Нэгдүгээр ангийн сурах бичгийг өнөөдрөөс тарааж эхэллээ 18 цаг 15 мин Монгол, Румын Улс батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов 18 цаг 18 мин Туркийн олон улсын орчин үеийн урлагийн үзэсгэлэнд 16 орны 70 галерей бүтээлээ дэлгэжээ 18 цаг 20 мин Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргав 18 цаг 32 мин Элчин сайд А.Готсурвэ: Газрын тосны үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна 18 цаг 40 мин Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын өвлийн бүртгэл эхэллээ 20 цаг 10 мин Жетро Монголд салбараа нээнэ 20 цаг 26 мин Машинтай жагсагчид төв талбайг бүсэллээ 20 цаг 34 мин
iИх уншсан
Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ
Top