x

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Ерөнхий сайд Н.Учрал Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Ерөнхийлөгч А.Танакаг /2026.09.29/ хүлээн авч уулзав. 

Уулзалтаар Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж (ХАЁТ) Монгол Улс дахь ардчиллыг баталгаажуулж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд нэн чухал ач холбогдолтой байж ирснийг онцлов.

Үүнд ЖАЙКА ул суурьтай судалгаанд суурилсан, үр өгөөжтэй олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн үнэтэй хувь нэмэр оруулж буйд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.  Дээрх хамтын ажиллагааны хүрээнд “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болсон. Төслийн хэрэгжилтийн хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах асуудлаар хамтран ажиллахыг хүслээ.

ЖАЙКА-гийн Ерөнхийлөгч А.Танака хоёр улсын найрамдалт харилцааны шинэ бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа хэлэв.  

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг Япон Улсын Засгийн газраас дэвшүүлээд буй “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжин ажиллахаа илэрхийллээ. 

Чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) Төлөөлөгчийн газар байгуулах саналыг ажил хэрэг болгох зэрэг хамтын ажиллагааны чиглэлээр үр дүнтэй уулзалт болов. 

Талууд Монгол Улсын дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, кибер аюулгүй байдлыг хангах зэрэг үр өгөөжтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ажиллах талаар мөн ярилцав. Түүнчлэн, эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгаалал зэрэг салбарт хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв. 

Япон Улсын Засгийн газраас 1977-2025 онд Монгол Улсад зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ. ЖАЙКА Монгол Улсын хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж буй юм гэж ЗГХМОНХГ-аас мэдээлэв. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг гурав дахин нэмнэ 1 мин АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ 6 мин Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв 9 мин А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Уржигдар 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Уржигдар 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Уржигдар 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Уржигдар 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Уржигдар 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Уржигдар 09 цаг 26 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг...
Top