x

Монгол-Японы хамтын ажиллагаа судалгаа, инновац, бизнесийн түншлэлээр өргөжиж байна

Боловсролын яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA), “Инженер, технологийн дээд боловсрол” буюу M-JEED төсөл, ШУТИС, МУИС, Хөдөө аж ахуйн сургууль хамтран “Монгол-Японы хамтарсан судалгаа-Бизнес түншлэл 2026” үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаа Монгол, Японы их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан судалгааны үр дүнг үйлдвэрлэл, технологи, инновац, бизнесийн бодит хэрэглээтэй холбох боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Нээлтийн үеэр Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү нар мэндчилгээ дэвшүүлж, Монгол, Японы хамтын ажиллагаа боловсрол, хүний нөөцийн хөгжлөөс гадна судалгаа, технологи, инновац, бизнесийн түншлэл рүү өргөжин хөгжиж буйг онцоллоо.

Энэ үеэр “Инженер, технологийн дээд боловсрол” буюу “1000 инженер” төслийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, тус төслийн хүрээнд бий болсон судалгааны үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн салбартай холбох дараагийн үеийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.

Төслийн зөвлөх Б.Мөнхтулга “1000 инженер” төслийн хэрэгжилт, цаашдын зорилтын талаар танилцуулсан бол ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар ШУТИС-д хэрэгжсэн төслийн хэрэгжилт, үр дүн, сургалт, судалгааны орчинд бий болсон өөрчлөлтийн талаар танилцууллаа.

“1000 инженер” төслийн хүрээнд ШУТИС-ийн инженерийн сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэх, багш, судлаачдыг чадавхжуулах, сургалт-судалгааны лабораторийн орчныг сайжруулах, Монгол, Японы хамтарсан судалгааг хөгжүүлэх чиглэлээр томоохон ажлууд хэрэгжсэн. Тухайлбал, төслийн хүрээнд ШУТИС-ийн 44 лабораторид 131 нэр төрлийн 1,469 ширхэг багаж, тоног төхөөрөмж нийлүүлжээ. “1000 инженер” төслийн хүрээнд ШУТИС нь Японы бизнесийн байгууллагуудтай өргөн хүрээнд хамтран ажиллаж, Япон Улсын 10 консорциум их сургууль, мөн судалгааны түвшинд 40 гаруй их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлээд байна.

Энэ удаагийн үйл ажиллагаа нь судалгааны үр дүнг зөвхөн эрдэм шинжилгээний түвшинд танилцуулах бус, судалгааг бодит хэрэглээ, технологи, бүтээгдэхүүн, бизнесийн үнэ цэнтэй холбох зорилготой. Монгол-Японы хамтын ажиллагаа ийнхүү инженерийн боловсрол, хүний нөөцийн хөгжлөөс судалгаа, инновац, технологи, бизнесийн түншлэл рүү өргөжин хөгжиж байгааг албаныхан тодотгож байлаа.

Хуралдааны үеэр Монгол, Японы хамтарсан судалгааны багуудын бүтээл, судалгааны үр дүнг танилцуулсан үзэсгэлэн, постер танилцуулга, networking уулзалт зохион байгуулав.

Судалгааны үндсэн хуралдааныг Биотехнологи, Шинэ болон дэвшилтэт материал, Байгаль орчин, Цэвэр, сэргээгдэх эрчим хүч, Дижитал технологи, Хөдөө аж ахуй, хүнсний технологи гэсэн 6 чиглэлээр зохион байгуулав.

ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачид дээрх чиглэлүүдээр Монгол, Японы судлаачидтай хамтран хэрэгжүүлсэн судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, цаашдын хамтын ажиллагаа, технологи дамжуулалт болон үйлдвэрлэл, бизнесийн салбарт нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцлээ.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн 20 жилийн тэмцлийг орхигдуулахгүй 43 мин Баавгай айлын гэр дээр гарч унь хугалжээ 1 цаг 2 мин Монгол-Японы хамтын ажиллагаа судалгаа, инновац, бизнесийн түншлэлээр өргөжиж байна 1 цаг 6 мин Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа 1 цаг 12 мин Дуучин Феликс өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд хандив өгчээ 1 цаг 18 мин Чуулганы хуралдааны ирц хүрээгүй тул ирэх 7 хоногт нөхөж хуралдуулна 1 цаг 51 мин Ц.Сандаг-Очир: Манай байгаль хамгаалагчдад баавгай унтуулах тариа, буу байхгүй 2 цаг 47 мин Улсын төсөвт төрийн мөнгөний хяналтыг сайжруулахаар тусгав 2 цаг 57 мин Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анхааруулав 3 цаг 11 мин Казахстан улс “Байгалын хүч” хийн хоолойг өөрийн нутаг дэвсгэрээр дайруулах сонирхолтой байна 3 цаг 19 мин Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзав 3 цаг 27 мин Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ 4 цаг 23 мин Маклеморыг Эд Шираны аялан тоглолтоос хассаныг уран бүтээлчид эсэргүүцэв 5 цаг 5 мин Ардчилсан нам нэр дэвшигчийн квотоо нээлттэй биржээр зарахад бэлэн болжээ 5 цаг 9 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн түүхэн бүтээлүүдийг хадгалууллаа 5 цаг 20 мин Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөв 5 цаг 28 мин ӨМӨЗО-ы 14 дэх удаагийн Соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болно 5 цаг 31 мин Гадаадад оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монгол Улсад авчирчээ 5 цаг 39 мин БНХАУ-ын залуу дипломатуудыг хүлээн авч уулзав 5 цаг 44 мин Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учраас УИХ бүтцээрээ ажиллах ёстой 5 цаг 52 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top