Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүс, айлын бууц, малын бэлчээр, зуслангийн орчимд орж ирж байгаа тул ой тайгын захад амьдардаг иргэд, малчид, тариаланчид, зуслангийн бүсийн оршин суугчдын хувьд анхаарал сэрэмжээ нэмэгдүүлэхийг шаардах болсон. Энэ талаар БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир дараах мэдээллийг хийлээ.
Ц.Сандаг-Очир:
-"Баавгай суурьшлын бүс рүү орно гэдэг аюултай үзэгдэл. Өмнө жилүүдэд цөөхөн тохиолдол гардаг байсан бол энэ жил маш ихээр орж ирж байна. Баавгай ховор амьтны тоонд ордог учир агнасан тохиолдолд эрүүгийн хариуцлага тооцдог. Иргэд энэ хуулийг мэддэг учраас буудаж, хөнөөж чадахгүй арга ядахдаа бугуйлдах гэх мэт арга хэмжээ авч байна.
Олон улсад баавгайг цацлага цацаж үргээдэг, хөдөлгөөнийг нь сааруулдаг аргууд байдаг. Гэтэл манай байгаль хамгаалагчдад буу, зэвсэг байхгүй. Эхний ээлжинд баавгай гэлтгүй ан амьтан дайрсан тохиолдолд хүн өөрийнхөө амийг хамгаалах ёстой. Гэхдээ амь насаа хамгаалах нэр дор ан, амьтдыг хоморголон устгаж болохгүй. Сүүлийн 10 гаруй жил баавгайн тооллого хийгээгүй учир тоо толгой хэтэрхий их боллоо гэж дүгнэж болохгүй" гэв.



