x

“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт

Хууль зүй дотоод хэргийн сайд С.Амарсайхан огцорлоо. Монгол даяар мэдэж байгаа юм ердөө л энэ.

Урьд өдөр нь хэдэн шоронгийн дарга гарч ирээд сайдаа хэлэх хэлэхгүй үгээр муулсан. Тэр даргалж байгаа нь зүүн аймгийн генерал хүн юм байна. Нөхөр баригадын генерал хэлэхдээ ХЗДХ-ийн сайдын хамаарал бүхий компани $4 саяын төлбөртэй байна. Өөр нэг сайдын компани ₮53 тэрбумын материал шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байна. Бид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах гэсэн боловч манай сайд “Чам мууг байранд чинь тавина аа, ажлыг чинь авна аа” гэдэг. Ажил үүргээ хэвийн гүйцэтгэсний төлөө янз бүрийн доромж үгээр хэлүүлэх үнэхээр зохимжгүй байна. Би хэн нэгэн сайдад хууль бус үүргийг нь биелүүлнэ гэж тангараг өргөөгүй гэхийг бүгд харж сонссон.

ХЗДХ-ийн сайд дөрвөн сая ам.долларын өртэй юм байна. Нөгөө “өөр нэг сайд” гээд байгаа нь Н.Номтойбаярын “МАК” компани мөн гэж сошиалаар бичицгээж байна. Манай бүх ажил сошиалаар явдаг болсон тул тийм л юм байх гэж бодохоос. Сайдаа огцруулахаа хүртэл жиргэж,постолж мэдэгддэг цахим засагтай улс даа, бид. Эрхбиш тушаал шийдвэр нь тамга тэмдэгтэй цаасан дээр бууж албажих байгаа л гэж найдахаас.

Дөрвөн сая ам.долларын өртэй, түүнийгээ нэхсэн хүнийг “хяргачих” гээд байгаа тул С.Амарсайханыг огцруулж. Энэ нь ч зөв гэж бодъё. Одоо араас нь Н.Номтойбаяр хэрэв мөн бол 53 тэрбумын өртэй учраас бас явах байх даа. Ямар ч байсан тэр 53 тэрбумтай сайд мэдээж явна.14 гаруй тэрбумын өртэй сайд явж байхад 53 тэрбумын сайд бол гурав дахин огцрох биз. Харин одоо хүртэл огцроогүй л байх шиг байх юм. Сошиалаар огцруулчихсан ч байж мэднэ, бид хараагүй байж мэдэх юм даа.

Яг энэ 53 тэрбумтай сайдаас эхлээд л С.Амарсайханы огцролт ч гэдэг юм уу огцруулалт ойлгомжгүй болоод ирж байгаа юм. Яагаад энэ сайд огцорчихов оо. Тэр хэдэн хүмүүсийн хэлснээр огцруулсан бол хоёр сайд огцормоор юм. Огцорч, хурлаас хөөгдөж гараад сурчихсан юм, тэгэхлээр гайгүй биз гээгүй л бол.

Саяны болж өнгөрсөн үйл явдлын оролцогчдын хэн хэнийх нь үгэнд итгэлтгүй, олон түмэн ийм юм үзэхээрээ болсон. Худал байдаг юм, даваадуулсан байдаг, зорилго чиглэлтэй байдаг. Дээр нь зах зээлийн нийгэмд өргүй, зээлгүй компани гэж байдаггүй юм. Цувруулаад өгч л байдаг, дахиад зээлж л байдаг хорвоо. Хэдэн шоронгийн хоригдол бэлэн байдалд ороод яах ч юм,нэг удган төр эргүүллээ юу.Нэг нэр дэвшихээр горилогч төр самарлаа юу, энэ бүгд зүгээр л тоглоом, үгийн наадгай. Засгаас нэг сайд гаргаж “хий гаргаж” байгаа юм болов уу. Гуч гучин наймын бүлгийн наймаа юм болов уу. Гучийн бүлгийг “амьтан” болгож байна гэсэн үзүүлэн тоглолт уу. С.Амарсайхан нөгөө алдарт гучийн бүлгийнх л дээ. Зүгээр л хэн нэгэн хүч чадлаа алдаагүй байгаа шүү гэдгээ харуулах тоглоом уу.

Л.Оюун-Эрдэнийг огцруулах үйл ажиллагаа ч яг жинхэнэдээ бас ийм ойлгомжгүй л байсан. Таван толгойн ордыг булаацалдлаа л гэсэн. Хотын дарга асан Х.Нямбаатарыг ч бас ойлгомжгүй шалтгаанаар огцруулсан. “Мах үнэд орлоо” ч гэх шиг. Сая ч бас нэг уурхай л яригдаад байна. Монгол Улс ер нь юу болчхоод байгаа юм бол. Нөгөө Оросын кинон дээр гардаг шиг мөнгөний төлөө улсаа зарахаас сийхгүй болчхоод байна уу. “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” гэдэг болоод байна уу.

Улс орноо бодож байгаа хүн МАН-д байна уу. Байгаа дээрээ баяжиж авъя гэсэн хүмүүсээр дүүрсэн үү. Эд хөрөнгөө л булаацалдаж бие биеэ огцруулж байгаа болохоос шударга ёс мос ажил хийж чадахгүй байгаа гэх зэрэг бол ёстой лөөлөө шүү.

Д.НАЦАГ /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт 50 мин Ур чадварын ДАШТ-д оролцох залууст төрийн далбааг гардуулав 58 мин “Барселона” зургаа дараалан хожлоо 1 цаг 2 мин Турк Улстай түүх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр санал солилцов 1 цаг 5 мин Олон улсын хүүхдийн спортын наадамд Монголын 81 тамирчин оролцоно 1 цаг 9 мин БНАСАУ-ын цөмийн зэвсэгтэй улсын статус баталгаажсаныг мэдэгджээ 1 цаг 11 мин Польш Улстай эмийн зохицуулалт, чанар, хангамжийн чиглэлээр хамтран ажиллана 1 цаг 16 мин “Тогтвортой хөгжлийн төлөө: Ногоон ирээдүй, глобал түншлэл” уриатай уул, уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт эхэллээ 1 цаг 19 мин Tokyo Game Show 2026 тоглоомын үзэсгэлэн нээгдлээ 1 цаг 25 мин 10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 18 цаг 11 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 18 цаг 48 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 19 цаг 14 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 19 цаг 25 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 19 цаг 31 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 19 цаг 37 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 19 цаг 42 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 19 цаг 46 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 23 цаг 17 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 23 цаг 21 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 23 цаг 22 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top