x

“Тогтвортой хөгжлийн төлөө: Ногоон ирээдүй, глобал түншлэл” уриатай уул, уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт эхэллээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран тав дахь жилдээ зохион байгуулж буй “Уул уурхайн 7 хоног & МайнПро 2026” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт “Тогтвортой хөгжлийн төлөө: Ногоон ирээдүй, глобал түншлэл” уриан дор Налайх дүүргийн Тайж Хайрханы бэлд өчигдөр эхэллээ.

Уул уурхайн салбарын бодлого, хөрөнгө оруулалт, хайгуул, боловсруулалт, технологийн шинэчлэл, ногоон шилжилт, олон улсын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэх чуулга уулзалт, үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхий сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тэргүүтэй албаныхан оролцлоо. Ерөнхий сайд Н.Учрал нээлтийн үеэр хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулж, уул уурхай, байгаль орчны салбарын уялдаа холбоог ханган, орон нутаг болон иргэдэд бодит үр өгөөж хүртээх нь чухал гэдгийг онцоллоо. Тэрбээр нээлтийн дараа “Mining Week & MinePro 2026”-д оролцож буй аж ахуйн нэгж, уул уурхайн компаниудын төлөөлөлтэй уулзаж, тэдний үйл ажиллагаа, техник, технологийн шинэ шийдэл, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн хүчин чадалтай танилцсан байна. 

Харин Г.Дамдинням сайд уул уурхай, эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн шинэчлэл, цаашид хэрэгжүүлэх бодлогын чиглэлүүдийг танилцуулжээ. Тэрбээр уул уурхайн салбарын талаарх мэдээллийн хүртээмж, ил тод байдлыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцолж, мэдээллийн дутмаг байдал нь иргэдийн эсэргүүцэл, улмаар хайгуулын салбарын идэвхжил буурахад нөлөөлж буйг тэмдэглэв. Мөн 13 жил ярьсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал УИХ-аар батлах шатанд хүрснийг дуулгаж, уг өөрчлөлтөөр хайгуулын салбарын хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны орчныг сайжруулах боломж бүрдэхийг дурдлаа. Монгол Улс анх удаа чухал ашигт малтмалын жагсаалтаа гаргасан бөгөөд цаашид эрдэс баялгийг зөвхөн олборлон экспортлохоос илүүтэй дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого баримтална гэдгийг сайд илэрхийлсэн байна. Мөн Зэсийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хүрээнд хоёр оронтой тоонд хүрсэн АМНАТ-ийг бууруулах бодлогын өөрчлөлт хийхээр ажиллаж байгааг мөн мэдээллээ. Түүнчлэн хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалж, хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой, ойлгомжтой болгоход анхаарна гэдгийг онцлов.

Тэгвэл Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн зөвлөлийн дарга З.Ган-Очир Монгол Улсын эрдэс баялгийн салбарын өрсөлдөх чадварын талаар танилцуулж, геологийн нөөц, боломж өндөр боловч бодлогын орчин, засаглал, дэд бүтэц, орон нутгийн харилцаатай холбоотой асуудлууд хөрөнгө оруулалтад нөлөөлж байгааг хэллээ.

Газрын тосны салбарын эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд Газрын тосны тухай хуулийн төслийг УИХ-д нэн яаралтай өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг мэдээллээ. Мөн энэ үеэр Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо, АҮЭБЯ, БОУӨЯ, СХЗГ -ууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Үзэсгэлэнд уул уурхайн олборлолт, боловсруулалт, техник тоног төхөөрөмж, ханган нийлүүлэлт, дижитал технологи, автоматжуулалт, байгаль орчны шийдэл зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд оролцож байгаа юм. Энэ нь салбарын төрийн бодлого, хууль эрх зүйн шинэчлэлийг аж ахуйн нэгжүүдийн бодит үйл ажиллагаа, технологийн хөгжилтэй уялдуулах, цаашдын хамтын ажиллагааны боломжийг тодорхойлох ач холбогдолтой.

Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өсөхөд уул уурхайн үйлдвэрлэл чухал хувь нэмэр оруулсан бөгөөд тус салбар аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 80 орчим хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг бүрдүүлж байна. Гурван өдрийн турш үргэлжлэх үйл ажиллагааны хүрээнд үндсэн хуралдаануудаас гадна 16 салбар хуралдаан, хэлэлцүүлэг, дугуй ширээний уулзалт зохион байгуулж, дэлхийн ногоон шилжилт дэх Монгол Улсын байр суурь, эрдэс баялгийн хөрөнгө оруулалт, уул уурхай болон эрчим хүчний уялдаа, нүүрсний салбарын ирээдүй, хариуцлагатай уул уурхай, хүний нөөц, технологийн шинэчлэл, олон улсын хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэнэ.  

Энэ жил үзэсгэлэнд Монгол, Хятад, ОХУ, БНСУ, Япон, Австрали, Канад, Их Британи, Герман, Швед, АНУ зэрэг 20 орны 3500 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж, 135 гаруй байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээ, техник технологийн шийдлээ танилцуулж байна. Үзэсгэлэн нийт 17200 м² талбайг хамарч, дотор болон гадна 350 гаруй үзэсгэлэнгийн асар ажиллаж байгаа бөгөөд гадна талбайд л гэхэд уул уурхайн зориулалттай хүнд машин, механизм, тоног төхөөрөмжүүд дэлгэжээ. “MinePro” үзэсгэлэнгийн онцлог нь зөвхөн үзэсгэлэн үзэхээс илүү өргөн хүрээг хамарч, уул уурхайн компаниуд, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчид, технологийн компаниуд, хөрөнгө оруулагчид, санхүүгийн болон мэргэжлийн байгууллагууд нэг дор цуглаж, шинэ бүтээгдэхүүн, технологитой танилцахын зэрэгцээ бизнесийн харилцаа тогтоож, хамтын ажиллагааны боломжуудаа хэлэлцэж байна.

Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллага, уул уурхайн компани, ханган нийлүүлэгч болон салбарын мэргэжилтнүүдийг нэг дор холбож буй “Miningweek & Minepro2026” үзэсгэлэн, чуулга уулзалт маргааш өндөрлөнө.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт 42 мин Ур чадварын ДАШТ-д оролцох залууст төрийн далбааг гардуулав 50 мин “Барселона” зургаа дараалан хожлоо 55 мин Турк Улстай түүх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр санал солилцов 58 мин Олон улсын хүүхдийн спортын наадамд Монголын 81 тамирчин оролцоно 1 цаг 1 мин БНАСАУ-ын цөмийн зэвсэгтэй улсын статус баталгаажсаныг мэдэгджээ 1 цаг 4 мин Польш Улстай эмийн зохицуулалт, чанар, хангамжийн чиглэлээр хамтран ажиллана 1 цаг 9 мин “Тогтвортой хөгжлийн төлөө: Ногоон ирээдүй, глобал түншлэл” уриатай уул, уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт эхэллээ 1 цаг 11 мин Tokyo Game Show 2026 тоглоомын үзэсгэлэн нээгдлээ 1 цаг 17 мин 10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 18 цаг 3 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 18 цаг 40 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 19 цаг 6 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 19 цаг 17 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 19 цаг 23 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 19 цаг 29 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 19 цаг 34 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 19 цаг 38 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 23 цаг 10 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 23 цаг 13 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 23 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top