x

ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.09.14) хуралдаж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. (Хуулийн төслийг эндээс)

Энэ өдрийн хуралдаан 53.1 хувийн ирцтэй эхэллээ. Байнгын хорооны гишүүдээс УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, Б.Мөнхсоёл, Л.Энх-Амгалан, Н.Батсүмбэрэл, Б.Жавхлан, З.Мэндсайхан, Г.Лувсанжамц, Д.Үүрийнтуяа, Б.Заяабал, Ч.Анар, Б.Уянга, А.Ундраа,  Р.Сэддорж, П.Батчимэг, С.Эрдэнэбат, М.Энхцэцэг, М.Мандхай нар хүрэлцэн ирж, хуралдаандаа идэвхийлэн оролцов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Соронзонболд төсвийн алдагдлыг хэрхэн тооцоолсон талаар, УИХ-ын гишүүн Б.Уянга шатахууны хомсдол үүссэн хүнд үеийг даван туулж байгаа нөхцөл байдлыг тодруулж, худалдаа, үйлчилгээний салбар уналтад орсонд авч буй арга хэмжээний талаар тодруулж, байр сууриа илэрхийллээ.

Гишүүдийн асуултад Сангийн сайд З.Мэндсайхан хариулав. Тэрбээр, оны эцэст тавигдах зардлыг урагш татсан тул төсвийг тодотгох шаардлага үүссэн, нүүрсний экспортын биет хэмжээ боломжийн байгаа тул алдагдал багатай даван туулах боломжтой гэсэн юм. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв, шатахууны агуулах сав бариулахаар төсөвт суулгасан, энэ онд 150 мянган мкв нөөцийн сав бариулж, гурван сарын нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг мэдээлэв. Хамгийн олон ажлын байрыг бүрдүүлдэг онцлогтой худалдаа, үйлчилгээний салбар нь валютын ханшаас шууд хамааран савлаж буй гэсэн хариултыг холбогдох яамны төлөөлөл тайлбарласан.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, мөнгөний бодлогын хүү өссөн нь цаашлаад зээлийн хүү нэмэгдэхэд нөлөөлнө, сургалтын төлбөрийн тэтгэлэг, зээл авах хүсэлт хэд ирсэн талаар, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг эрчим хүчний салбар дахь хэтийдсэн ачааллыг ирэх өвөл даван туулах, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл цалин, тэтгэвэр нэмэхийг дэмжиж байгаа ч үнийн өсөлтөд нөлөөлөх, орлогын тогтвортой суурь бий болгох бодлогын асуудлыг хөндөж асуув. Хөгжлийн төлөвлөгөөний биелэлт хэдэн хувьтай явааг, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд ямар тоног төхөөрөмж төсөвлөсөн талаар УИХ-ын гишүүн М.Мандхай тодрууллаа. Ижил чиг үүрэгтэй мөртлөө 16 дахин зөрүүтэй төсөвлөсөн байдлыг лавлав. Улсын төсвийг хэлэлцэх, батлахдаа хөнгөн хуумгай хандаж болохгүйг УИХ-ын гишүүн Ц.Баатархүү сануулав. Цахим зээлийн дарамтад иргэд өртөж буй асуудлыг цэгцлэх асуудлыг УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар хөндлөө. Санхүүгийн зохицуулах хорооноос цахим зээл буюу хэрэглээний зээлийн өр, орлогыг харьцааг бодлогоор шийдвэрлэсний үр дүнд харьцангуй тогтворжсон гэж тус Хорооны дарга Т.Жамбаажамц хариулсан юм. Төрийн өмчит компаниуд ачааллаа үүрч ирсэн, одоо төсвийн тодотголд өгөөжөө нэмэрлэнэ хэмээн холбогдох төлөөлөл мэдээлэв. Тухайлбал 1072 ширхэг хувьцааны үнэлгээг шинэчилнэ гэв.

Аудитын газрын дүгнэлтийг хэрхэн хэрэгжүүлэх талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн асууж, шаардлагагүй зардлыг тэлсэн, байхгүй хот дээр зөвлөл байгуулаад 1,4 тэрбум төгрөг төсөвлөсөн асуудлыг хөндсөн. Арилжааны банкны хүү багатай зээл өндөр байгаа нь хувийн хэвшлийг дэмжих бодлогод саад болж буйг УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа онцлов.

Хуулийн төслийг дэмжих эсэхээр УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, Д.Үүрийнтуяа, С.Эрдэнэбат, Г.Лувсанжамц нар байр суурь илэрхийлэн үг хэллээ.

Ийнхүү 2026 оны төсвийн тодотголтой холбоотой хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах үеэр холбогдох байгууллагуудын төлөөллөөс нэмэлт мэдээллийг гишүүдэд хүргүүлэхээ илэрхийлж байв. Сангийн сайд асуултад хариулахдаа, төсөвлөлтөд аль болох бодитоор хандаж, гэрээний дүнгээр санхүүжүүлэхээр тооцсон. Эдийн засгийн өсөлт зөвхөн уул уурхайн салбарт байгаа гэсэн юм. Төсвийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг танилцуулах нь зүйтэй гэж үзсэнээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөвгэжУлсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Солонгост 20-иод насныхны ажил эрхлэлт огцом буурчээ 58 мин Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов 1 цаг 3 мин Баавгай үзэгдсэн газарт болгоомжтой зорчихыг анхаарууллаа 1 цаг 11 мин Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Odyssey болов 1 цаг 14 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 1 цаг 18 мин Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзлэв 1 цаг 46 мин Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа 2 цаг 22 мин Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө 3 цаг 29 мин Г.Очирбат: Төрийн өмчийн компаниудаас татвараа урьдчилж авсан нь улсын төсөв тасрах хамгийн том хүчин зүйл болсон 3 цаг 32 мин ЭЗБХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийв 3 цаг 40 мин Үхрийн шир, хонины нэхийг биржээр дамжуулан авч байна 9 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа 9 цаг 22 мин Улсын хэмжээнд 24 мянган тонн АИ-92 шатахуун импортолжээ 9 цаг 25 мин Хэлгүй бол төргүй 10 цаг 26 мин Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна 10 цаг 37 мин Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ 10 цаг 43 мин А.Зверев анх удаа US Open-д түрүүллээ 10 цаг 47 мин Энэ 7 хоногт цаг агаар ямар байх вэ 10 цаг 58 мин 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ Уржигдар 16 цаг 50 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй Уржигдар 16 цаг 41 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з... Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь
Top