x

БНСУ-тай тусгай хамгаалалттай газрын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний паркийн албаны төлөөлөлтэй тусгай хамгаалалттай газрын хамтын ажиллагааг өргөжүүлэх цаашдын хамтарсан төслүүдийг тодорхойлох асуудлаар уулзалт хийлээ.

Хоёр улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагаа 2009 онд эхэлсэн бөгөөд Сеораксаны тусгай хамгаалалттай газар болон Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа “эгч дүү парк”-ийн хүрээнд 12 жил хамтран ажиллаж байна.

Энэ хугацаанд нүүдлийн шувуудын судалгаа хийх, уур амьсгалын өөрчлөлт болон ургамлын тархалтыг судлах судалгаа, туршлага солилцохоор давхардсан тоогоор 40 гаруй мэргэжилтэн, байгаль хамгаалагч хамрагдан, туршлага судалж, мэдлэг ур чадвараа дээшлүүлсэн.

Хамтын ажиллагааны үр дүнд хамгаалалтын захиргааны хүний нөөцийн чадавх, судалгаа-шинжилгээ, техник технологийн хэрэглээ, экологийн боловсрол, байгууллага хоорондын түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр бодит ахиц гарсаныг онцолж, цаашид зэрлэг амьтан аврах, сэргээн нутагшуулах төв байгуулах төслийг хэрэгжүүлэх боломжийг судлахаар харилцан тохиролцов.

2025 онд Догюусаны тусгай хамгаалалттай газар болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.

Цаашид талууд байгалийн аялал жуулчлалыг хариуцлагатай, тогтвортой хэлбэрээр хөгжүүлэхэд түлхүү анхаарч, жуулчны урсгал болон даацыг зохистой удирдах, байгальд ээлтэй маршрут, үйлчилгээ нэвтрүүлэх, зочдын аюулгүй байдал, мэдээллийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр туршлага, сайн жишээ солилцоно.

Мөн байгаль хамгаалагч, аялал жуулчлалын мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, экологийн боловсрол, сурталчилгааны хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байна.

Уулзалтад Хан Хэнтийн УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа болон Горхи Тэрэлжийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны төлөөлөл оролцов гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 42 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 1 цаг 19 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 1 цаг 45 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 1 цаг 56 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 2 цаг 2 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 2 цаг 8 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 2 цаг 13 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 2 цаг 17 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 5 цаг 49 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 5 цаг 52 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 5 цаг 53 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 5 цаг 58 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 6 цаг 1 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 6 цаг 4 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 7 цаг 15 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 8 цаг 9 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 21 цаг 53 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 23 цаг 5 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 23 цаг 29 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top