x

Илон Маскийн "SpaceX" компани IPO гаргах хүсэлтээ өглөө

Тэрбумтан Илон Маскийн эзэмшдэг Америкийн "SpaceX" корпорац хөрөнгийн биржид шинээр бүртгүүлэн хувьцаагаа гаргах (IPO) хүсэлтээ лхагва гарагт өгчээ. Тус компани 75 тэрбум ам.доллар татан төвлөрүүлэхээр зорьж байгаа тул энэхүү IPO нь түүхэнд хамгийн томд тооцогдох IPO болж магадгүй байна. 

Хувьцааг Америкийн "Nasdaq" бирж дээр SPCX гэсэн нэршлээр гаргах бөгөөд арилжаа ирэх зургадугаар сард багтан эхэлж магадгүй байна. "SpaceX"-ээс АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд (SEC) гаргасан хүсэлтэд дурдсанаар, IPO гаргасны дараа Илон Маск компанийн ерөнхий захирал, технологи хариуцсан захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалдаа хэвээр үлдэх аж.

И.Маскийн компани 24 жилийн түүхэндээ анх удаа санхүүгийн нарийн тоо баримтуудаа олон нийтэд ил болголоо. IPO гаргах хүсэлтэд дурдсанаар, 2025 онд "SpaceX"-ийн орлого 18.7 тэрбум долларт хүрсэн байна. Үүний зэрэгцээ компани 2.6 тэрбум долларын үйл ажиллагааны алдагдал хүлээжээ. Энэхүү алдагдал нь тус компани шинэ үеийн пуужингийн хөгжүүлэлт болон хиймэл оюуны технологийн хөгжилд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэнтэй холбоотой аж.

Түүнчлэн "SpaceX" компани ойрын үед шинэ хувьцаа эзэмшигчдэдээ ямар нэгэн ногдол ашиг тараахгүй гэдэг нь баримтуудаас харагдаж байна гэж "Reuters" агентлаг дүгнэжээ. 

"SpaceX" компани 2002 онд байгуулагджээ. Тус компани дахин ашиглах боломжтой пуужингууд болон дэлхий даяар өргөн зурвасын интернэтээр хангадаг 10,000 орчим хиймэл дагуулын сүлжээ бүхий "Starlink" төслөөрөө сансар судлалын салбарт хувьсгал хийсэн юм. И.Маскийн тавиад буй хамгийн том зорилгуудын нэг бол Ангараг гараг дээр хүн төрөлхтний байнгын суурин байгуулах явдал билээ.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.112.246)
    Барсуум дээр амьдрах нь дээ
    2026 оны 05 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа Уржигдар 18 цаг 29 мин Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна Уржигдар 18 цаг 27 мин Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ Уржигдар 18 цаг 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа Уржигдар 17 цаг 26 мин С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно Уржигдар 17 цаг 16 мин О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон Уржигдар 17 цаг 00 мин Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Уржигдар 16 цаг 00 мин Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Уржигдар 15 цаг 30 мин Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Уржигдар 14 цаг 59 мин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв Уржигдар 14 цаг 44 мин В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? Уржигдар 13 цаг 08 мин Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ Уржигдар 12 цаг 57 мин Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Уржигдар 12 цаг 51 мин Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Уржигдар 12 цаг 46 мин Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер ажиллаж байна Уржигдар 12 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна Уржигдар 12 цаг 39 мин Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Уржигдар 11 цаг 33 мин Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна Уржигдар 11 цаг 14 мин Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ Уржигдар 10 цаг 50 мин Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ Уржигдар 10 цаг 33 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Бид бол монголоид хүмүүс АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Худлаа... А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо
Top