Франц, Итали, Бельги гурван улс Европын холбооны орнуудын дунд хэлэлцэж буй Оросын царцаагдсан хөрөнгийг Украинд тусламжийн хэлбэрээр ашиглах саналыг дэмжээгүй талаар Италийн Corriere della Sera сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Италийн болон Францын тал “Оросын царцаагдсан хөрөнгийг ашиглах нь олон улсын хуулийн дагуу эдийн засгийн үүргээ зөрчих эрсдэлтэй” гэж үзэж буй аж. Тиймээс хоёр улс энэхүү саналыг болгоомжлон эсэргүүцэж байна гэж сонинд дурджээ.
Царцаагдсан хөрөнгийн дийлэнх нь Брюссель дэх Euroclear санхүүгийн платформ дээр байрлаж байгаа тул Бельги улс мөн ижил байр суурьтай байгаа юм.
Мэдээлэлд дурдсанаар, Украины батлан хамгаалахын аж үйлдвэр санхүүгийн дутагдлаас шалтгаалан хүчин чадлынхаа ердөө гуравны нэгийг ашиглаж байгаа ажээ.




Сэтгэгдэл (1)