x

Тавантолгойн “Ухаа худаг”-ийн тусгай зөвшөөрөлд хяналт шалгалт хийх түр хороо байгуулах санал дэмжигдлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны энэ сарын 5-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүнээс 2025 оны аравдугаар сарын 6-нд өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Тавантолгойн чулуун нүүрсний ордын хайгуулыг БНМАУ 1940-1990 он хүртэл 50 жилийн хугацаанд улсын төсвөөс санхүүжүүлсээр ирсэн бөгөөд тус ордын бүрэлдэхүүн болох "Ухаа худаг"-ийн хэсгийг УИХ-аар хэлэлцүүлэлгүй шийдвэрлэсэн эсэх талаар дүгнэлт гаргаж, баримт бичгүүдийг нотлон шинжилж, иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал УИХ цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна” гэж заасныг үндэслэн 33 гишүүн тогтоолын төслийг санаачлан, өргөн мэдүүлжээ.

Хянан шалгах түр хорооноос Тавантолгойн бүлэг ордод хамаарах тусгай зөвшөөрөлтэй талбайн ашиглалт Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, холбогдох баримт бичиг үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хяналт шалгалт хийснээр стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн бүлэг ордтой холбогдуулж олон нийтийн мэдэх эрх хангагдаж, иргэд Таван толгойн бүлэг ордод хамаарах тусгай зөвшөөрөлтэй талбайн ашиглалт, эдийн засгийн үр өгөөж, нөөцийн талаар бодит мэдээлэлтэй болно хэмээн үзжээ.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Уянга, Ч.Лодойсамбуу нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тавантолгойн бүлэг ордын “Энержи Ресурс” компанийн эзэмшиж байгаа "Ухаа худаг"-ийн хэсгийн тусгай зөвшөөрөл нь 2006 онд Ашигт малтмалын тухай хууль шинэчлэгдэхээс өмнө олгогдсон буюу асуудал байхгүй гэдэг аудитын дүгнэлт 2012 онд гарсан байгааг Б.Уянга гишүүн хэлээд, хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийн хүрээ өмнө нь хянан шалгагдсан асуудлуудаар дахин шалгахаар, давхардсан гэж үзэж байгаа тул төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлэв. "Ухаа худаг"-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжиж буйгаа Ч.Лодойсамбуу гишүүн илэрхийлээд, тусгай шалгалтын сэдвийн хүрээтэй холбоотой тодруулга хийж, төсөл санаачлагч болон байнгын хорооны даргаас хариулт авсан. Ийнхүү гишүүд асуулт асууж, тодруулга хийсний дараа Байнгын хорооны дарга Р.Сэддорж нам, эвслийн бүлгүүдээс хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллуулахаар ирүүлсэн нэрсийг, эдгээр гишүүн нь тухайн асуудлын хүрээнд ашиг сонирхлын зөрчилгүй болохыг тэмдэглээд, УИХ-ын тогтоолын төслийг уншиж танилцууллаа. 

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулсан Тавантолгойн нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайн ашиглалтын үйл ажиллагаатай холбогдуулж хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийг “Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглах үйл ажиллагаа, олборлосон нүүрстэй холбогдуулж байгуулсан оффтейк гэрээнүүд Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, холбогдох баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх”-ээр төсөлд тусгажээ. 

УИХ-ын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ хязгаарыг мөн тусгасан байна. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглах үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгаж, дүгнэлт гаргахаар төсөлд тусгажээ. Мөн стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордоос олборлосон нүүрстэй холбогдуулж байгуулсан оффтейк гэрээнүүд холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан шалгахаар төсөлд тусгасныг Р.Сэддорж дарга танилцуулав.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг эзэмшигч хуулийн этгээдийн оруулсан хөрөнгө оруулалт, олборлосон нүүрс, үйл ажиллагаа, мөнгөн урсгалд дүн шинжилгээ хийхээр тусгай шалгалтын хүрээ хязгаарыг тогтоох нь зүйтэй хэмээн үзсэн байна.

УИХ-ын хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд олонхыг төлөөлж УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Н.Алтаншагай, М.Ганхүлэг, Л.Оюун-Эрдэнэ, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, С.Эрдэнэбат нар, цөөнхийг төлөөлж УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Ж.Баясгалан, Р.Батболд, Л.Мөнхбаясгалан, А.Ундраа, Л.Энхнасан, Р.Эрдэнэбүрэн нар ажиллах юм байна. Тусгай шалгалтыг иж бүрэн хэрэгжүүлж, тайлан, санал, дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэгт заасан хугацаанд УИХ-д танилцуулахыг хянан шалгах түр хороонд даалгахаар төсөлд тусгасныг Р.Сэддорж дарга байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.

Үргэлжлүүлэн хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдэв, хүрээ, хязгаар Үндсэн хуульд нийцсэн гэж үзэж, холбогдох УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.2 хувь нь дэмжсэн тул байнгын хорооны хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Академич С.Чулуун: Монголд Хүннүгийн хамгийн том дурсгалууд оршиж байна 18 мин “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 53 шинэ үйлдвэр ашиглалтад оржээ 20 мин Томуугийн дуудлага 42.7 хувиар буурч, өвчлөл өмнөх оноос багасжээ 22 мин Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй, Я.Содбаатарт МАН хамаагүй 1 цаг 28 мин “Ханын материал” орчмын орон сууцжуулах төслийн бүтээн байгуулалт эхэллээ 2 цаг 10 мин Монголд 1169 эх баригч ажиллаж байна 2 цаг 14 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 100 гаруй хүн амиа алдав 2 цаг 15 мин Тавантолгойн “Ухаа худаг”-ийн тусгай зөвшөөрөлд хяналт шалгалт хийх түр хороо байгуулах санал дэмжигдлээ 2 цаг 16 мин Токиогийн кино наадмын Гран-При шагналыг палестины “Палестин 36” кино хүртлээ 2 цаг 17 мин “Төв Ази–АНУ” дээд хэмжээний уулзалт өнөөдөр Вашингтонд эхэлнэ 2 цаг 21 мин Манай улсад 23.8 мянган гадаад иргэн ажиллаж байна 2 цаг 22 мин Угаар мэдрэгчээ унтраасан өрхөд сайжруулсан түлш худалдахгүй 2 цаг 24 мин “Солонгос явуулна” гэх цахим зарт итгэж 50 сая төгрөгөөр хохирчээ 2 цаг 28 мин Итали, Франц, Бельги улс Оросын царцаагдсан хөрөнгийг Украинд өгөхийг эсэргүүцжээ 2 цаг 56 мин Дэлхийн 61 орны иргэдийн байгальд хандах сэтгэлзүйг үнэлжээ 2 цаг 56 мин Японы компани Токио–Нью-Йоркийн хооронд сансрын нислэг үйлдэхээр төлөвлөж байна 3 цаг 11 мин Британийн фермерүүд хулуугаар Оззи Осборны хөрөг бүтээж, дэлхийн дээд амжилт тогтоолоо 3 цаг 21 мин Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсон уу? 3 цаг 52 мин Монголын Мас-Рестлингийн баг Европын аваргад өрсөлдөнө 4 цаг 29 мин Монгол Улс дэлхийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэнд оролцож байна 4 цаг 31 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top