Их Британи, Австрийн эрдэмтэд дэлхийн улс орнуудын оршин суугчдын байгальтайгаа хэр ойр холбоотой байдлыг судалсны дүнд 61 орныг хамарсан чансаа гаргажээ.
Судалгаанд оролцогчдын сэтгэлзүйн байдал, байгальд хандах хандлага, экологийн үйл ажиллагаанд оролцох бэлэн байдлыг үнэлсэн бөгөөд байгальд ойр мэдрэмжтэй хүмүүс илүү эерэг сэтгэлтэй, байгаль хамгаалах идэвх өндөртэй болохыг тогтоосон байна.
Эрдэмтдийн гаргасан дүнгээр:
-
1-р байрт Балба,
-
2-т Иран,
-
3-т Өмнөд Африк,
-
4-т Бангладеш,
-
5-т Нигери оржээ.
Харин Европын орнуудаас Франц 19-т, Орос 53-т, Их Британи 55-т бичигдсэн байна.
Судалгааг Их Британийн “The Guardian” сонин нийтэлсэн бөгөөд байгальтайгаа нягт холбоотой нийгэм нь экологийн тогтвортой хөгжил, хамтын ухамсар бий болгоход чухал нөлөөтэй гэж дүгнэжээ.



