x

Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 100 гаруй хүн амиа алдав

Филиппиний төв нутгийг дайран өнгөрсөн “Калмаеги” хар салхины нөлөөгөөр нүүрлэсэн үер, байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний ​​тоо 114 болж, 127 хүн сураггүй болжээ. 

Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь мягмар гарагт “Калмаеги”-гийн улмаас үерийн гамшигт нэрвэгдсэн төвийн нутгийн Себу мужийн оршин суугчид гэдгийг Иргэний хамгаалалтын газрын орлогч дарга Бернардо Рафаэлито Алехандро мэдэгджээ. “Калмаеги” лхагва гаргийн үдээс өмнө баруун нутгийн Палаван мужаас Өмнөд Хятадын тэнгис, Вьетнам руу чиглэж байсан гэж цаг уурчид мэдээлсэн байна.

Мягмар гарагт Филиппиний агаарын цэргийн хүчний нисдэг тэрэг өмнөд нутгийн Агусан дел Сур мужид осолдсоны улмаас зургаан хүн амь эрсэджээ. Тэд хар салхины улмаас хохирол амссан мужуудад хүмүүнлэгийн тусламж хүргэхээр явж байв.  Ослын шалтгааныг одоогоор мэдээлээгүй байна.

“Калмаеги”-гийн нөлөөгөөр хүчтэй аадар бороо орсны улмаас гэнэт томоохон үер нүүрлэжээ. Улмаар үерийн улмаас орон сууцны хорооллууд усанд автаж, оршин суугчид дээвэр рүүгээ авирч, үерийн ус нэмэгдэхийн хэрээр аврагдахаа хүлээн цөхрөнгөө барсан гэж холбогдох албаныхан мэдээлжээ. Себуд 71 хүн амиа алдсаны дийлэнх нь живсэн бол 65 хүн сураггүй болж, 69 хүн гэмтэж бэртсэн гэж Иргэний хамгаалалтын газраас мэдээлсэн байна. Мөн Себугээс холгүй орших төвийн муж болох Негрос Оксиденталд 62 хүн сураггүй болжээ.

“Бид хар салхины аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийсэн боловч гэнэтийн үер гэх мэт урьдчилан тооцоолох аргагүй гамшиг нүүрлэлээ” гэж Себугийн захирагч Памела Барикуатро “Associated Press” агентлагт утсаар мэдээлсэн байна. Сайн дурын аврагч Калой Рамирез хэлэхдээ, хар салхины улмаас нүүрлэсэн үер нь Себугийн голын эрэг дагуух орон сууцны хорооллыг танигдахааргүй болгожээ.

Эх сурвалж: AP

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Академич С.Чулуун: Монголд Хүннүгийн хамгийн том дурсгалууд оршиж байна 8 мин “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 53 шинэ үйлдвэр ашиглалтад оржээ 11 мин Томуугийн дуудлага 42.7 хувиар буурч, өвчлөл өмнөх оноос багасжээ 12 мин Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй, Я.Содбаатарт МАН хамаагүй 1 цаг 18 мин “Ханын материал” орчмын орон сууцжуулах төслийн бүтээн байгуулалт эхэллээ 2 цаг 0 мин Монголд 1169 эх баригч ажиллаж байна 2 цаг 4 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 100 гаруй хүн амиа алдав 2 цаг 5 мин Тавантолгойн “Ухаа худаг”-ийн тусгай зөвшөөрөлд хяналт шалгалт хийх түр хороо байгуулах санал дэмжигдлээ 2 цаг 7 мин Токиогийн кино наадмын Гран-При шагналыг палестины “Палестин 36” кино хүртлээ 2 цаг 8 мин “Төв Ази–АНУ” дээд хэмжээний уулзалт өнөөдөр Вашингтонд эхэлнэ 2 цаг 11 мин Манай улсад 23.8 мянган гадаад иргэн ажиллаж байна 2 цаг 13 мин Угаар мэдрэгчээ унтраасан өрхөд сайжруулсан түлш худалдахгүй 2 цаг 15 мин “Солонгос явуулна” гэх цахим зарт итгэж 50 сая төгрөгөөр хохирчээ 2 цаг 18 мин Итали, Франц, Бельги улс Оросын царцаагдсан хөрөнгийг Украинд өгөхийг эсэргүүцжээ 2 цаг 46 мин Дэлхийн 61 орны иргэдийн байгальд хандах сэтгэлзүйг үнэлжээ 2 цаг 46 мин Японы компани Токио–Нью-Йоркийн хооронд сансрын нислэг үйлдэхээр төлөвлөж байна 3 цаг 1 мин Британийн фермерүүд хулуугаар Оззи Осборны хөрөг бүтээж, дэлхийн дээд амжилт тогтоолоо 3 цаг 11 мин Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсон уу? 3 цаг 42 мин Монголын Мас-Рестлингийн баг Европын аваргад өрсөлдөнө 4 цаг 19 мин Монгол Улс дэлхийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэнд оролцож байна 4 цаг 22 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top