Mонголын Мас-Рестлингийн спортын холбооны баг тамирчид Европ тивийг зорилоо. Энэ сарын 07-10 -ны өдрүүдэд Словак улсын Банска Быстрица хотод зохион байгуулагдах Европ тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд эрэгтэй эмэгтэй нийт 6 жинд 6 тамирчин эх орныхоо нэрийн өмнөөс өрсөлдөнө. Энэ тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд манай улсын 4 шүүгч ажиллах юм байна.

Баг тамирчдын багш дасгалжуулагчаар Дэлхийн хошой дэд аварга Ц. Өнөрбат ажиллаж байгаа аж.




