x

Хуурамч дардастай өндөг борлуулсан компанид 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Монополын эсрэг газарт бусдын барааны тэмдгийн дардсыг хуурамчаар дуурайлган дарсан өндөг худалдаалж байгаа талаар нэр бүхий аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу шалгалт хийж, 2502000074 дугаартай зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлийн ажиллагааг явууллаа.

Шалгалтаар “Х” ХХК нь Баянзүрх дүүргийн XI хороонд байрлах хүнсний агуулахад хуурамч дардас бүхий, гарал үүсэл тодорхойгүй өндгийг жижиглэнгээр борлуулж байсан нь баримтаар тогтоогдсон байна.

Энэхүү үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад зааснаар “Барааг … хууран мэхлэх, төөрөгдүүлэх … замаар худалдах, … хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн” байх тул Монополын эсрэг газрын улсын байцаагч 20.000.000 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулан, 157 хайрцаг өндгийг холбогдох журмын дагуу устгалд оруулан ажиллалаа.

Цаашид худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуй нэгж нь худалдан борлуулж буй бараа бүтээгдэхүүний талаарх үнэн бодит мэдээллийг хэрэглэгчдэд өгч үйлчлэх, хуульд заасан гарал үүсэл, чанар аюулгүй байдлын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан борлуулж ажиллахыг анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.95.197)
    хатуухан арга хэмжээ авах хэрэгтэй бүр худалдаа хийх эрхийг нь хас! наадуул чинь үнээ нэмээд л мөнгөө олчихно!
    2025 оны 11 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
“Солонгос явуулна” гэх цахим зарт итгэж 50 сая төгрөгөөр хохирчээ 3 мин Итали, Франц, Бельги улс Оросын царцаагдсан хөрөнгийг Украинд өгөхийг эсэргүүцжээ 31 мин Дэлхийн 61 орны иргэдийн байгальд хандах сэтгэлзүйг үнэлжээ 31 мин Японы компани Токио–Нью-Йоркийн хооронд сансрын нислэг үйлдэхээр төлөвлөж байна 46 мин Британийн фермерүүд хулуугаар Оззи Осборны хөрөг бүтээж, дэлхийн дээд амжилт тогтоолоо 56 мин Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсон уу? 1 цаг 27 мин Монголын Мас-Рестлингийн баг Европын аваргад өрсөлдөнө 2 цаг 4 мин Монгол Улс дэлхийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэнд оролцож байна 2 цаг 7 мин Япон баавгайн дайралт нэмэгдсэнтэй холбоотойгоор цэргүүдийг дайчлав 2 цаг 8 мин “Хасын хүлэгүүд” Зүүн Азийн супер лигт дараалан гурав дахь ялалтаа авлаа 2 цаг 9 мин Хуурамч дардастай өндөг борлуулсан компанид 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ 2 цаг 11 мин Чингэлтэй дүүрэгт “Эрт илрүүлэг, оношилгооны төв”-ийн барилга ашиглалтад орлоо 2 цаг 12 мин Хүнийг автомашинаар мөргөж, зугтсан этгээдийг цагдаагийнхан илрүүлжээ 2 цаг 13 мин Монголын аж ахуйн нэгжүүд 162 мянган тонн мах экспортлох боломжтой байна 3 цаг 31 мин АНУ “Minuteman III” тив алгасагч баллистик пуужинг туршлаа 3 цаг 35 мин Трампын засаг захиргаа агаарын тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргав 3 цаг 36 мин Угаарын хий мэдрэгч дуугарвал агаар сэлгэх нь хамгийн түрүүнд хийх алхам 3 цаг 38 мин Дубайн гэрээнд суурилсан менежментийн гэрээг зогсоохыг “Рио Тинто”-оос шаардсан 3 цаг 49 мин С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дараагийн хямрал руу л хөтөлнө 3 цаг 58 мин Улсын хэмжээнд зургаан сая орчим мал отроор өвөлжихөөр байна 4 цаг 4 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл... 150 мкв-аас дээш байшинтай өрхүүдэд түлшний хэмжээг нэмэгдүү... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар...
Top