x

Монголд 1169 эх баригч ажиллаж байна

“Эх баригчаар гүйцэтгүүлэх эх, нярай, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь” хэлэлцүүлэг өчигдөр Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-нд зохион байгууллаа. Улсын хэмжээнд 1,169 эх баригч байгаа бөгөөд 701 нь орон нутагт, 468 нь нийслэлд ажиллаж байна.

2024 онд эх баригч мэргэжлээр 59 мэргэжилтэн төгссөн бол энэ онд 149 эх баригч мэргэжилтэн бэлтгэгдэн ажлын байранд гарчээ. Олон улсад Эх баригч мэргэжилтнийг хэвийн жирэмслэлт, төрөлтийн мэргэжилтэн хэмээн үзэж эх баригч мэргэжлийг бие даасан мэргэжил, бие даасан тусламж үйлчилгээ гэж тодорхойлдог. Эх баригчийн тусламж үйлчилгээг илүү хүртээмжтэй, чанартай үзүүлэхэд бодлогоор дэмжихийг улс орнуудад уриалсаар байна.

Хэлэлцүүлгийн эхэнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Эрүүл мэндийн сайдын 2025 оны A/264 дугаар тушаалаар "Эх баригчийг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө 2025-2028" батлан хэрэгжүүлж уг төлөвлөгөөний хүрээнд өчигдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгааг дурдаад эрүүл мэндийн салбарт эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр салбарын бодлогын хэмжээнд анхаарч байна.

Бодлогын чанартай олон асуудлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж буйг онцлов. Түүнчлэн эх баригч мэргэжилтний бие даасан үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг сайжруулах, эх баригчийн тулгамдаж буй асуудал, эх баригчийн ажил үүргийн хуваарийг бодлогын баримт бичигт тусгахад санал солилцож, хэлэлцүүлгийг үр дүнтэй явуулж, цаашид салбарын хэлэлцүүлгийг жил бүр зохион байгуулна гэлээ.

НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи: Эх баригчийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, үүргийг нэмэгдүүлэхэд Эх баригчийн солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь маш үр дүнтэй гэдгийг олон улсын туршлага харуулж байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эх баригчийн ур чадвар, хийж гүйцэтгэх үйл ажиллагааны чанар сайжрах юм. Эх баригчийг хөгжүүлэх төлөвлөгөө батлагдаж гарснаар Олон улсын эх баригчийн хөгжлийн стратеги, бусад бодлогын баримт бичгүүдтэй нийцнэ гэдгийг тодотгов. Тэрбээр Олон улсад хийгдсэн сүүлийн үеийн судалгааны дүнгээс харахад эх баригчийг сайн сургаж, хөгжүүлж, тусламж үйлчилгээнд нь дэмжлэг үзүүлж чадвал нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний 90 хувийг бие даан гүйцэтгэх боломжтой ба эх, нярайн эндэгдлээс 60 хувь сэргийлэх боломжтой гэдгийг гаргасан. Эх, нярайн эндэгдлээс сэргийлж чадсанаар тусалж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, тэгш хүргэх, жендэрийн мэдрэмжтэй тусламж үйлчилгээг зохион байгуулахад маш том хувь нэмэр оруулна гэлээ. Мөн эх баригч бол эх хүүхдийн тусламжийн гол мэргэжилтэн. Энэ тусламжийг сайн хөгжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй гэсэн юм

ЭМЯ-ны Сувилахуйн тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг: “Эх баригчийг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө 2025-2028”-ыг хэрэгжүүлэх Эрүүл мэндийн сайдын 2025 оны A/264 дугаар тушаал нь 2025 оны долдугаар сарын 9-ний өдөр батлагдсан.

Уг төлөвлөгөөг боловсруулахад эх барихын салбарын бүх мэргэжилтэн, амаржих газруудын төлөөлөл оролцсон гэдгийг тодотгоод уг төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлэх ажлуудаас танилцуулав. Үүнд: ЭМЯ-ны дэргэдэх Эх барих, эмэгтэйчүүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийн 30 хүртэл хувьд эх баригч мэргэжилтний төлөөллийг оруулна.

Эх баригч бэлтгэх сургалтын чанарын үнэлгээ, Эх баригчийн бие даан гүйцэтгэх үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн баримт бичиг боловсруулна. Эх баригч төвтэй нөхөн үржихүйн эрүүл мэндийн загвар кабинетуудыг шинээр байгуулна Эх баригч бэлтгэх сургалтын чанарын шалгуур, үнэлэх аргачлалыг боловсруулж, батлуулан хэрэгжүүлнэ.

Эх баригч төвтэй хэвийн төрөлтийн төрөх өрөөний үлгэрчилсэн загварыг нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.Гадаад солилцооны хөтөлбөрт эх баригчдыг хамруулна гэх мэт олон ажлуудыг төлөвлөөд байна. Ажлын ачаалал, нийгмийн баталгааг сайжруулж, залуу эх баригчдыг дэмжихэд анхаарч ажиллана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 2026-11-08 И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 2026-11-08 "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 2026-11-08 Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 2026-11-08 Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 2026-11-08 Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 2026-11-08
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа
Top