x

Угаар мэдрэгчээ унтраасан өрхөд сайжруулсан түлш худалдахгүй

Сайжруулсан болон хагас коксон түлш авах “Хотула” аппликэйшныг угаарын хий мэдрэгчтэй холбон, 12 дугаар сарын 15-наас хойш угаар мэдрэгчээ унтраасан айл өрхөд түлш борлуулахгүй гэдгийг албаныхан мэдэгдлээ.

Ингэснээр айл өрхүүд угаар мэдрэгчээ асаасны дараа л түлшээ авах нөхцөлд бүрдэх нь байна. 

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Иргэд утаа гараагүй байхад дохиолол дуугарч байна гэж андуурч угаар мэдрэгчээ унтрааж болохгүй. Энэ жилээс алсын зайн хяналттай, батерейгаар ажилладаг ухаалаг угаар мэдрэгчийг нэвтрүүлсэн. Нийслэлийн хэмжээнд 176 мянган гал түлдэг өрх бүртгэлтэй байна. Үүнээс 131 мянган өрхөд ухаалаг угаар мэдрэгч суурилуулсан. Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтнууд тухайн айлуудтай холбогдож, шаардлагатай тохиолдолд гэрт нь очиж мэдрэгчийг асаах зөвлөмж өгч байгаа. Угаарын хий нь амт, өнгө, үнэргүй тул мэдэгдэхгүйгээр хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлдөг. Иймээс иргэд өөрийн мэдрэмжээр бус, угаар мэдрэгчийн дохиололд тулгуурлан аюулгүй байдлаа хангах ёстой. Угаар мэдрэгчээ унтраасан айлд түлш борлуулахгүй байх зохицуулалт хийж байна. Энэ нь айл өрхүүдийг хариуцлагажуулж байгаа нэг хэлбэр юм” хэмээн ярилаа.  

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид 24 цагаар хяналт тавин ажиллаж байна. Тус төвийн хувьд 500 гэрээт ажилтантай аж. Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын өрх бүхий 112 хороо байдаг бөгөөд нэг хороонд дунджаар дөрвөн гэрээт ажилтан ажилладаг. Угаар аюултай хэмжээнд хүрсэн айлын мэдээлэл төвийн дэлгэцэд автоматаар гарч ирдэг бөгөөд энэ дагуу угаарын хий ялгарсан тохиолдол бүрд холбогдож, зөвлөгөө өгдөг юм байна. Түүнчлэн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс зуух, яндан, пийшингийн хөөлөх болон засвар үйлчилгээг үзүүлж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Академич С.Чулуун: Монголд Хүннүгийн хамгийн том дурсгалууд оршиж байна 6 мин “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 53 шинэ үйлдвэр ашиглалтад оржээ 9 мин Томуугийн дуудлага 42.7 хувиар буурч, өвчлөл өмнөх оноос багасжээ 10 мин Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй, Я.Содбаатарт МАН хамаагүй 1 цаг 16 мин “Ханын материал” орчмын орон сууцжуулах төслийн бүтээн байгуулалт эхэллээ 1 цаг 58 мин Монголд 1169 эх баригч ажиллаж байна 2 цаг 2 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 100 гаруй хүн амиа алдав 2 цаг 3 мин Тавантолгойн “Ухаа худаг”-ийн тусгай зөвшөөрөлд хяналт шалгалт хийх түр хороо байгуулах санал дэмжигдлээ 2 цаг 5 мин Токиогийн кино наадмын Гран-При шагналыг палестины “Палестин 36” кино хүртлээ 2 цаг 6 мин “Төв Ази–АНУ” дээд хэмжээний уулзалт өнөөдөр Вашингтонд эхэлнэ 2 цаг 9 мин Манай улсад 23.8 мянган гадаад иргэн ажиллаж байна 2 цаг 11 мин Угаар мэдрэгчээ унтраасан өрхөд сайжруулсан түлш худалдахгүй 2 цаг 13 мин “Солонгос явуулна” гэх цахим зарт итгэж 50 сая төгрөгөөр хохирчээ 2 цаг 16 мин Итали, Франц, Бельги улс Оросын царцаагдсан хөрөнгийг Украинд өгөхийг эсэргүүцжээ 2 цаг 44 мин Дэлхийн 61 орны иргэдийн байгальд хандах сэтгэлзүйг үнэлжээ 2 цаг 44 мин Японы компани Токио–Нью-Йоркийн хооронд сансрын нислэг үйлдэхээр төлөвлөж байна 2 цаг 59 мин Британийн фермерүүд хулуугаар Оззи Осборны хөрөг бүтээж, дэлхийн дээд амжилт тогтоолоо 3 цаг 9 мин Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсон уу? 3 цаг 40 мин Монголын Мас-Рестлингийн баг Европын аваргад өрсөлдөнө 4 цаг 17 мин Монгол Улс дэлхийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэнд оролцож байна 4 цаг 20 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top