x

Трамп Ойрх Дорнодод айлчилж, гал зогсоох хэлэлцээрийг дэмжлээ

АНУ-ын зуучлалаар Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд гал зогсоож, барьцааны хүмүүсийг суллахаар болсныг сайшааж, тогтворгүй бүс нутагт бат бөх энх тайван тогтоох боломжийг ашиглахыг Ойрх Дорнодын холбоотнууддaa уриалахаар Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт Израил, Египетийг зорьжээ.

2023 оны 10 дугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэл Израил руу гэнэтийн дайралт хийснээс үүдэлтэй дайныг бүрмөсөн зогсоох зорилготой Д.Трампын хэлэлцээрийн эхний үе шатыг Израил болон ХАМАС-ын талууд хэрэгжүүлж эхлээд буй эмзэг цаг мөчид энэхүү айлчлал болж байна.  

Д.Трамп Ойрх Дорнодын бүс нутгийг өөрчлөх, Израил болон Арабын хөрш орнуудын хооронд удаан хугацаанд үргэжилсэн түгшүүртэй харилцааг сэргээх боломж бий гэж үзэж байна. “Дайн дууссан” гэж Д.Трамп Газын зурвасаас барьцааны хүмүүсийг суллахаас өмнөхөн тус бүс нутаг руу хамт явж буй сэтгүүлчдэд хэлжээ.

“Хүмүүс дайнаас залхаж байна гэж бодож байна” хэмээн тэрбээр хэлээд, энэ шалтгаанаар гал зогсоох тохиролцоо хүчин төгөлдөр хэрэгжинэ гэдэгт итгэж байгаагаа онцлон хэлсэн байна. Бүгд найрамдах намаас сонгогдсон Ерөнхийлөгч хэлэхдээ, Газа дахь ХАМАС, Ливан дахь Хезболла зэрэг Ираны гар хөл болсон хүмүүсийг устгахад өөрийнх нь засаг захиргаа дэмжлэг үзүүлсний дүнд энэ цаг мөч ирснийг дурджээ.

Араб болон лалын шашинт улсууд Израил-Палестины хооронд олон арван жил үргэлжилсэн мөргөлдөөнийг шийдвэрлэхэд дахин анхаарлаа хандуулж, АНУ-тай харилцаагаа гүнзгийрүүлж байгаа тул зорилгодоо хүрэхэд ойртож байна гэж Цагаан ордон мэдэгдсэн байна.

Д.Трамп бүс нутгийн чинээлэг тоглогчдыг дайны хөлд сүйдсэн Газын зурвасыг сэргээн босгох ажилд манлайлан оролцоно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн боловч энэхүү үйл хэрэгт олон жил шаардагдахыг хүлээн зөвшөөрчээ. Энэ оны хоёрдугаар сард Д.Трамп Газын зурвасыг “Ойрх Дорнодын Ривьера” болгон дахин хөгжүүлэх боломжтой гэж хэлж байлаа. Харин ням гарагт “Air Force One” онгоцонд энэ талаар ярихдаа тэрбээр илүү болгоомжтой хандсан байна.

Эх сурвалж: AP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсангүй 14 мин Улаанбаатарт үхрийн цул мах 24.3 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна 30 мин Волейболын дээд лигийн дүрэмд шинэчлэл хийлээ 1 цаг 21 мин 25 сая зочин хүлээн авсан “Осака экспо”-гийн хаалтын ёслол эхэллээ 1 цаг 22 мин Газын зурваст энхийн гэрээ байгуулах уулзалтад Палестины удирдагч оролцоно 1 цаг 24 мин Багануурт хагас коксжуулсан түлшний үйлдвэр барих төслийг хэрэгжүүлнэ 1 цаг 29 мин П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж байгаа залуус маань юунд итгэж, юуны төлөө зүтгэх юм бэ 2 цаг 1 мин Солийн Данзан (3) 2 цаг 21 мин Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 11 цагаас хуралдана 2 цаг 25 мин Д.Батбаяр: Эрх баригч нам өмнөх алдаагаа давтах ёсгүй 2 цаг 28 мин Трамп Ойрх Дорнодод айлчилж, гал зогсоох хэлэлцээрийг дэмжлээ 2 цаг 31 мин Өнөөдөр Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна 2 цаг 50 мин Нобелийн Энх тайвны шагналын мэдээлэл алдагдсан эсэхийг шалгаж байна 3 цаг 44 мин Умард Солонгос шинэ тив алгасагч “Hwasong-20” пуужинг танилцууллаа 3 цаг 49 мин Өнөөдрийн онцлох үйл явдлын тойм 3 цаг 51 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан 3 цаг 58 мин "Эрдэнэс Монгол" компаниас гаргасан 1,9 сая ам.доллар ГХЯ-тай холбоогүй гэв 18 цаг 10 мин Г.Занданшатар: Улс төр хийх биш, ажил хийх цаг! 20 цаг 38 мин "Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Уржигдар 16 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна Уржигдар 11 цаг 33 мин
iИх уншсан
​“Хонин толгой”-д шилжүүлсэн Оюутолгой Эмч нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг зээлээр бус, цалинга... Гадаад харилцааны сэргэлтээс ашиг хүртэх монгол ур ухаан Пол Жонсоны “Оюунтнууд”номын тухай "Мордохын хазгай" болсон МАН-ын Бага хурлын VIII хуралдаан Авлигатай тэмцсэнийг биш, авлигад холбогдсон этгээдүүдийг на... Монголчуудын мөрөөдлийн төсөл “Цагаан заан” болж хувирав уу П.Батчулуун: Хэрэв би өршөөл гуйсан бол энэ салбарт зүтгэж б... Солийн Данзан (3) Б.Жавхлан: Сангийн ажилд доголдол гараагүй, бүх санхүүжилт ү... Францын шинэ Ерөнхий сайд танхимаа танилцуулснаасаа хэдхэн ц... Монгол сурагч дэлхийн Англи хэлний олимпиадад алтан медаль х... Японы хувьцааны зах зээл түүхэн дээд амжилт тогтоолоо “Формула-1”-ийн Сингапурын Гран-Прид Жорж Расселл ялалт байг... Японы Технологийн их сургууль Монголын 28 сургуульд 800 ширх... Цалин нэмэхгүй бол орон даяар ажил хаяна гэж эмч нар анхаару... “Усан тойрог” үзэсгэлэн усаа хайрлах уриатайгаар нээгдлээ Импортын гаралтай 15.4 кг загас, далайн бүтээгдэхүүнийг устг... Зогсож байсан автомашины араас мөргөсөн ослын улмаас 5 хүний... Гуравдугаар улирлын НӨАТ-ын баримтыг өнөөдөртөө багтаан бүрт...
Top