x

Улаанбаатарт үхрийн цул мах 24.3 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна

Улсын хэмжээнд  инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 9 дүгээр сард 9 хувь болж, өсөлтийн хурд 2024 оны мөн үеийнхээс 2.7 нэгж хувиар өссөнийг  Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Инфляцын түвшин 9 хувь гарсны  2.8 (31.4%) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг, 1.9 (20.5%) нэгж хувь нь орон сууц, ус, цахилгаан, түлшний үнийн нэмэлтээс болжээ.

Мөн барааны бүлгийн үнэ 7 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 15 хувь, хүнсний бүлгийн үнэ 10.4 хувь, хүнсний бус барааны бүлгийн үнэ 8.5 хувиар нэмэгджээ. Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 7.5 хувь, Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 16.2 хувь, хүнсний бүлгийн үнэ 11.2 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 9.4 хувиар өссөн нь хамгийн ихэд тооцогджээ.

Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.2 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 5.3 нэгж хувиар нөлөөлсөн аж.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 0.2 хувиар өсөхөд гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 1.9 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.8 хувиар нөлөөлсөн байна.

Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээ, судалдаг. Эдгээр нэр төрлийн бараа, үйлчилгээний 238 нь импортын бараа байгаа юм. Энэ нь нийт сагсны 55.3 хувь болжээ.

Мах, махан бүтээгдэхүүний үнэ 2024 оны мөн үеийнхээс 14.5 хувиар өсөхөд үхрийн махны үнэ 16.8 хувиар, хонь, ямааны махны үнэ 15.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Талх, гурил, будааны үнэ 2024 оны мөн үеийнхээс 6.5 хувиар өсөхөд талх, нарийн боовны үнэ 8.6 хувиар, гоймонгийн үнэ 17.5 хувиар нөлөөлсөн байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 418 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалж инфляц тооцдог. Хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны мөн үеийнхээс 9.9 хувиар өслөө.

Нийслэлийн инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.9 нэгж хувь (19.5%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 6.4 нэгж хувиар (65.4%) тус тус нөлөөлжээ.

Мөн худалдаж буй үхрийн цул 1 кг махны дундаж үнэ 9 дүгээр сард 24364 төгрөг болжээ. Энэ нь 2023 оны 9 дүгээр сарынхаас 29.7 хувиар, 2024 оны 9 дүгээр сарынхаас 18.3 хувиар, өмнөх 8 дугаар сарынхаас 127 төгрөгөөр нэмэгдсэн байна. 1-р зэргийн гурилын дундаж үнэ 9 дүгээр сард 2449 төгрөг болжээ. Энэ нь 2023 оны 9 дүгээр сарынхаас 1.8 хувиар, 2024 оны 9 дүгээр сарынхаас 3.7 хувиар, өмнөх 8 дугаар сарынхаас 1.2 хувиар өсжээ.

Нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ 2025 оны 9 дүгээр сард 2590 төгрөг болж, 2024 оны 9 дүгээр сарынхаас 200 төгрөгөөр нэмэгджээ. Харин өмнөх сарынхаас өөрчлөлтгүй. Орон нутагт хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 9 дүгээр сард 2024 оны мөн үеийнхээс 6.1-10.0 хувиар өсжээ.

Булган аймагт хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 9 дүгээр сард 6.1 хувиар өссөн нь хамгийн бага, Ховд аймагт 10 хувиар өссөн нь хамгийн их байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 15 цаг 29 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 15 цаг 31 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 15 цаг 32 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 15 цаг 35 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 15 цаг 38 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 15 цаг 40 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 15 цаг 42 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 17 цаг 5 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 17 цаг 13 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 17 цаг 14 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 17 цаг 17 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 17 цаг 19 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 17 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 17 цаг 24 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 17 цаг 25 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 17 цаг 27 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 19 цаг 26 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 19 цаг 27 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 19 цаг 27 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 19 цаг 30 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top