x

Умард Солонгос шинэ тив алгасагч “Hwasong-20” пуужинг танилцууллаа

Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн нам байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан цэргийн парадын үеэр шинээр зохион бүтээсэн тив алгасагч баллистик пуужинг /ICBM/ анх удаа танилцууллаа гэж тус улсын төрийн хэвлэлүүд бямба гарагт мэдээлжээ. 

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, “хамгийн хүчирхэг цөмийн стратегийн зэвсгийн систем” хэмээн тодорхойлсон шинэ ICBM-ийг Пёньян хотын Ким Ир Сений нэрэмжит талбайд баасан гаргийн орой болсон цэргийн парадын үеэр үзүүлсэн байна.

АНУ-ын эх газарт цохилт өгөх чадалтай “Hwasong-20” пуужинг үзүүлсэн нь тус улсын цөмийн хүчийг харуулах, цөмийн зэвсэгтэй гэдгээ бодитойгоор харуулах зорилгыг илтгэж байгаа бололтой. Умард Солонгосын тал намын ойн баярын үйл ажиллагаанд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев, Вьетнамын удирдагч То Лам тэргүүтэй гадаадын зочдыг урьсан байна.  

Өнгөрсөн сард KCNA шинэ өндөр хүчин чадалтай, хатуу түлшээр ажилладаг пуужингийн хөдөлгүүрийн туршилтын талаар мэдээлж, үүнийг шинэ үеийн “Hwasong-20” пуужинд ашиглана гэдгийг мэдээлж байлаа. Хөдөлгүүрийн туршилт нь ийм төрлийн ес дэх бөгөөд хөгжүүлэлтийн “сүүлчийнх нь” байсан гэж KCNA тухайн үед мэдээлж байв.

Баасан гаргийн цэргийн парадад мөн дайсны пуужингийн довтолгооноос хамгаалах системийг тойрч гарах зэвсэг болох дуунаас хурдан пуужингуудыг үзүүлсэн байна. Түүнчлэн стратегийн далавчит пуужин, нисгэгчгүй онгоц хөөргөх төхөөрөмж, газар-агаар, газар-газар ангиллын пуужингуудыг мөн үзүүлсэн гэж төрийн хэвлэлүүд мэдээлжээ.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Бээжин хотноо есдүгээр сарын 3-нд болсон цэргийн томоохон парадын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нартай мөр зэрэгцэн зогсож, барууны эсрэг эв нэгдэлтэй байгаагаа харуулснаас сар гаруйн дараа энэ парад болсон байна. 

Эх сурвалж: Yonhap

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна саяхан Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 1 мин Алтны үнэ өсөж, оны эцэс гэхэд 4300 ам.долларт хүрэх төлөвтэй 4 мин Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулж эхэллээ 10 мин Хүүхдийн эрхийн зөрчлийн ихэнх нь үл хайхрал, хүчирхийлэлтэй холбоотой байна 12 мин Хуурамч лацтай гар утсаар барьцаалан зээлдүүлэх газруудыг мэхэлсэн бүлэг этгээд илэрлээ 14 мин Нийслэлийн Тусгай замын автобусны төсөл хэрэгжих шатандаа орлоо 16 мин Үндэсний их баяр наадмын найруулагчийн багийг нээлттэй сонгон шалгаруулна 2 цаг 0 мин Япон, Хятад хоёрын хооронд дипломат маргаан дэгдэв 2 цаг 12 мин АИ-92 бензин 2590 төгрөгт хүрлээ 2 цаг 13 мин “Энержи Ресурс”, “Чайна Энержи” групп 2026 оны нүүрсний үнэ, худалдааны хэмжээг тохиролцлоо 2 цаг 17 мин Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойд зориулсан үндэсний чуулган зохион байгуулна 2 цаг 20 мин Асаалттай орхисон автомашинууд хулгайд өртөх тохиолдол олширчээ 2 цаг 22 мин Н.Энхбаяр: “Өргөө” зочид буудал бол Тавантолгой, Харбины гэрээ, Оюутолгойн дэргэд “ялаа” шүү 3 цаг 17 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд нэмэлт ял тулгажээ 3 цаг 58 мин Өнөөдөр Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр 4 цаг 0 мин Стандартыг нь дагахгүй бол уран тийм ч хоргүй зүйл биш л дээ 4 цаг 6 мин Угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд сэрэмжлүүлэг өглөө 4 цаг 19 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 4 цаг 21 мин Төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах шинэ арга зүйг төрийн албан хаагчид судалж эхэллээ 4 цаг 24 мин
iИх уншсан
УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж Н.Энхбаяр: “Өргөө” зочид буудал бол Тавантолгой, Харбины гэр... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б...
Top