x

Монголчуудын мөрөөдлийн төсөл “Цагаан заан” болж хувирав уу

Манай улс шатахууны хувьд ОХУ-аас 90 гаруй хувийнхараат байдалд байдаг. Энэ бол бидний хамгийн эмзэг асуудал юм. Одоогоос хоёр сарын өмнө хойд хөрш маань бензиний экспортдоо хориг тавьлаа. Харин манайханд тоож байгаа юм алгаа. 

Үйлдвэрүүд нь агаарын халдлагад өртсөнөөс үүдэн засварт орсон. Тэднийд шатахууны хэрэглээ нь зуны улиралд асар их өсдөг. Тэгээд ч энэ хориг бол түр хориг, манайд хамааралгүй асуудал, бид урт хугацааны гэрээтэй... гээд л энэ асуудлыг тоож авч хэлэлцэхгүй халамцуу гөлөмцүү давхилдаж яваа харагдана. Айлаас бараг 100 хувийн хамааралтай байдаг шатахуун түлшний асуудлаа хэдэд эрэмбэлдэг ухаантнуудын орон болоод энэ талаар ярих нь бүү хэл огт тоохгүй орхичихоод дотоодын улс төрийн дажиндаа бүгд ухаанаа алдан, толгойгоо дүрчихсэн тууж явааг ньбурхан л мэдэх байх даа. Ингэтлээ хайнга, тэнэг, гэнэн болчихсон улс байх гэж...

Биднийг ингээд эцэс төгсгөлгүй найрлан жаргаж, навсайтлаа хэрэлдэн зодолдож байх зуур ОХУ шатахууны экспортын хоригоо 2025 он дуустал сунгачихлаа. Мэдээж одоохондоо манайд ОХУ-ын Засгийн газрын гаргасан энэ экспортын хориг үйлчлэхгүй. Одоохондоо шүү...

Үнэн хэрэгтээ энэ удаагийн хоригт Монгол Улс  хамрагдаагүй нь нэг их найрсаг хөршийн найрамдалт харилцааны бэлгэдэл үйлчлээд байгаа юм огт биш. Өмнөх Засгийн газрын үед урт хугацааны тогтвортой байдлын гэрээ байгуулсан. Энэ гэрээний стратегийн ач холбогдлыг өнөөдөр бид эдэлж байна л гэсэн үг. Мэдээж үүрдийн юм гэж байхгүй. Бид өөрсдийн нефтийн үйлдвэрээ үтэр түргэн барьж, импортын хараат байдлаа бууруулах нь нэн чухал болоод байгааг өнөөдрийн ОХУ-д болж буй үйл явдлууд толгой руу маань тогшин мэдрүүлж байна шүү дээ. 

Манайхны барьж буй домогт үйлдвэр 2024 онд ашиглалтад орох ёстой байсан ч удаа дараа хойшилсоор, одоо бүр 2027–2028 он болж байх шиг байна. Энэ төсөл манай эрчим хүчний салбарт шинэ үеийг эхлүүлэх ёстой юм. Гэвч бүтээн байгуулалтын ажил нь дуусдаггүй. Гэтэл Оросын талаас шатахуунынийлүүлт хэзээ ч тасалдаж мэдэх эрсдэл дүүрэн. Энэ гачлан биднээр Иличийн гэрлийн домгийг дахин дуулуулах вий дээ.

Үнэндээ оросуудын манайд шатахуун нийлүүлдэг явдал бол тэдэнд бизнесийн өчүүхэн ч ашиггүй зүйл юм. Шууд утгаараа бизнес ч биш. Энэ бол зүгээр л стратегийн бодлого. Жишээ нь, монгол руу нийлүүлдэг бензиний үнэ нь оросын дотоодын үнээр, дэлхийн зах зээлийн үнээс хямд байдаг. Зарим тохиолдолд өөрийн өртгөөс нь ч доогуур байдаг гээд бод. Ийм бизнес ч гэж юу байх вэ дээ. Энэ юуг илэрхийлж буй нь тэнэг хүнд ч ил байгаа биз. 

Саяхан тэдний хэвлэлдэд  (Сибирский Экономист) “ ОХУ-ын хувьд Монгол руу шатахуун нийлүүлэх нь ашиг олох зорилготой биш, ердөө “зөөлөн хүчний” хэрэгсэлюм. Энэ нь Монгол Улстай худалдаа, улс төрийн аль аль талын нөлөөг хадгалах боломж олгодог. Тус бүс нутагт Бээжингийн өрсөлдөөн нэмэгдэж, барууны орнуудын нөлөө тэлж байгаа энэ үед тогтвортой хоёр талт харилцааны бүхий л боломжийг чухалчлах нь ач холбогдолтой юм” хэмээн бичсэн байсан. Тэдний үнэн нь энэ. 

Ер нь тэгээд ОХУ-д дотоод хямрал нь хурцадвал нэн түрүүнд өөрсдийн дотоод хэрэгцээгээ хангахад л анхаарч таарна шүү дээ. Энэ бол хамгийн энгийн зүйл.“Украины Агаарын цэргийн хүчин Оросын түлш үйлдвэрлэдэг хэд хэдэн үйлдвэрт цохилт өглөө. Үүнээс болж одоогоор нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүсээд байгаа ч гэлээ хуримтлагдсан нөөцөөрөө дутуугаа нөхөж байна гэж “Тасс агентлаг” нь мэдээлж л байна. Өөрсдөд нь дотоодын зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээ тогтворжуулах шаардлага тулгарчихлаа. Ийм үед айл хөршийн асуудал хойшоо тавигдах нь орчлонгийн жам. Үнэний ийм гашуун хэсгийг бид огт ярьдаггүй. Ярьж хэлсэн нэгнээ сонсдоггүй. 

Манайханы зарим хэсэг өөрсдийн асуудлаа хаячихаад айлын асуудлаар ам мэдэн орилж суудаг болоод удаж байна. “Украйныг очиж очиж Оросын эсрэг дайтдаг ямар гээч малнууд вэ. Улс орны залуур дээр хэн нэгэн тэнэг алиалагч гарч ирэхээр ингэж эх орноо сүйдэлдэг юм” гээд л ам мэдэн буруутгацгааж байлаа. Нөгөө хэсэг нь мөн л дуртайгаараа орилцгоож байсан. Тэр үед манай сонин “Дайн гутамшиг хоёрын гутамшгийг нь сонгосон улсад дайн гутамшиг хоёр хоёулаа ирдэг” гэж анхааруулж байсан. Одоо хар л даа, оросууд одоо өөрсдөө шатахууны асуудалд оржээ. Тэд дайн хүссэн,тэрийгээ авлаа. Тэд стратегийн сүйрэл рүү эх орноо чирч байна. 

Манайх хятадаас шатахуун авна гэнэ. Энэ зөв. Авах ёстой. Дээрээс нь Солонгос, Япон бүгдээс нь авах хэрэгтэй байна. Үнэ өндөр л тусна. Гэхдээ өөрсдөө нефьттэй байж нэрэх үйлдвэрээ хийлгүй өдий хүрсэн дампуурал залхуурлынхаа төлөөсийг төлөх ёстой. Тэр төлөөсөө гэж бодох хэрэгтэй. Харин энэ ажлыгхийгээгүй нам хүчинтэй хариуцлага тооцох бол тусдаа асуудал. Бид тооцож л таарна. Сүүлийн гучаад жил гадагшаа явуулсан бодлогынхоо ачаар бид улс төрийн аюулгүй байдлаа баталгаажуулж чадсан ч эдийн засгийн аюулгүй байдал дээр маань ийм дарамт үүсгэсний төлөөс гэж байх ёстой. Бид улстөрчидтэйгөө хариуцлага тооцож чаддаггүй. Чаддаг болж эхэлж байгаа нь сайн хэрэг. 

Монголчууд бид газрын тосоо дотооддоо үйлдвэрлэх зорилт тавиад найман жил гаруй хугацаа өнгөрчээ. Хамгийн гунигтай нь үйлдвэр маань одоо болтол алга. Цаг хугацаа урссаар, анх тооцоолсон эдийн засгийн өртөг хэмжээ хязгааргүй өсөж, ашиглалтад орох хугацаа улам л хойшилж байгаа тухай мэдээг ард иргэдхүлээж авдаг боллоо. Одоо Энэтхэгийн Засгийн газраас нэмж 460 гаруй сая ам.доллар зээлээд сууж байгаа. Монголчууд бид энэ төслөөс эдийн засгийн үр өгөөж хүртэж чадах эсэхдээ эргэлзэх болсон. 

Улс орон л юм бол газрын тосоо өөрсдөө дотооддоо үйлдвэрлэдэг болох асуудал мэдээж нэн тэргүүнд тавих чухал асуудал. Аль ч улс орны хувьд адилхан шүү. Гэтэл манай улс газрын тосны бүтээгдэхүүнийхэрэглээнийхээ 95-96 хувийг импортоор авч байна. Тэр дундаа ганцхан ОХУ-аас... Тэнд ямар нэг том асуудал үүсэхэд л энд амьдрал маань тасалдах барьцаанд оршиж байна шүү дээ. 

Хөгжил дэвшилд хүргэнэ. Улс эх орноо мандуулан цэцэглүүлнэ гэх мэт гадагшаа гайхалтай сүржинуриатай боловч эдийн засгийн үр ашиг,  ач холбогдолгүй, хэт их зардалтай төслийг олон улсад White elephant буюу Цагаан заан төсөл гэж нэрлэдэг. Илүү дэлгэрүүлж хэлэхэд “цагаан заан” гэж олон улсын эдийн засгийн орчинд өмчлөгч нь өөрийнхөө хэрээс хэтэрсэн их ачаалал дарамтыг амсаж, нөхөгдөшгүй том зардал гаргаж хийгдсэн бизнесийн төсөл, бүтэлгүй, ирээдүйгүй хөрөнгө оруулалтыг нэрлэдэг. 

Монголчуудын маань мөрөөдлийн төсөл “Цагаан заан” болчихож байгаа юм биш үү. Бидний итгэл алдарч байна. Энэ бүх алдагдсан боломжийн төлбөр төлөөсийг хэн хэзээ төлөх вэ гэх асуулт өөрийн эрхгүй гарч ирлээ. 

Монголд газрын тосны нөөц бий. Гэвч бид нэг ч үйлдвэр барьж чадсангүй. Газрын тосны үйлдвэр байгуулах, нүүрснээс шингэн түлш гаргах технологи нэвтрүүлэх талаар өчнөөн олон жил ярьж ирлээ. Сүүлдээ Монгол Улсыг нефтийн хараат байдлаас гаргах стратегийн зорилтгүй улс төрийн хүчин, бүлэглэлүүд байдаг юм биш байгаа гэж хардах түвшинд хүрч байна. Учир нь энэ төслийн менежер нь Төр. Хэрэв хувийн аль нэгэн груп энэ төслийг аваад явсан бол өнөөдөр цагаан зааны тухай ямар ч яриа гаргахгүй байсан биз ээ...

Одоо бид эрхбиш “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ний ТУЗ-ын гишүүд, удирдлагуудтай хариуцлага ярих ёстой гэж бодож байна. Бүхэл бүтэн найман жил өнгөрчихөөд байхад маанайгаад л сууж байдаг ард түмэн Монголд л байдаг байх. 

Б.Ганчимэг, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Lucy Sliver (102.219.209.226)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Lucy Sliver (102.219.209.226)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 27 | Хариулах
  • Harris Thomas (191.101.157.64)
    "In the crypto world, this is great news I want to share. Last year, I fell victim to a scam disguised as a safe investment option. I have invested in crypto trading platforms for about 10yrs thinking I was ensuring myself a retirement income, only to find that all my assets were either frozen, I believed my assets were secure — until I discovered that my BTC funds had been frozen and withdrawals were impossible. It was a devastating moment when I realized I had been scammed, and I thought my Bitcoin was gone forever, Everything changed when a close friend recommended the Capital Crypto Recover Service. Their professionalism, expertise, and dedication enabled me to recover my lost Bitcoin funds back — more than €560.000 DEM to my BTC wallet. What once felt impossible became a reality thanks to their support. If you have lost Bitcoin through scams, hacking, failed withdrawals, or similar challenges, don’t lose hope. I strongly recommend Capital Crypto Recover Service to anyone seeking a reliable and effective solution for recovering any wallet assets. They have a proven track record of successful reputation in recovering lost password assets for their clients and can help you navigate the process of recovering your funds. Don’t let scammers get away with your hard-earned money – contact Email: Recoverycapital@fastservice.com Phone CALL/Text Number: +1 (336) 390-6684 Contact: Capitalcryptorecover@zohomail.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2025 оны 10 сарын 12 | Хариулах
  • Kelly Evans (149.88.98.130)
    HOW TO RECOVER YOUR LOST BITCOIN I lost €755,000 on my wallet because I couldn't remember my passcode and security words. I told a coworker about my situation, and he suggested that I contact a legitimate hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They have the knowledge, tools, and experience to recover your funds. They not only gave me my Bitcoin back but also restored my peace of mind. I can't express enough how much their expertise, professionalism, and dedication meant to me. If you are a victim and need to get your funds back, please don't hesitate to contact THE HACK ANGELS RECOVERY EXPERT in any of the information below. WhatsApp +1(520)200-2320) or shoot them an email at ( support@thehackangels.com ) They also have a great website at( www.thehackangels.com ) I highly recommend them to anyone who has ever been in such a situation
    2025 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.180.252)
    Монголд төр улс гэж байхгүй монгол удахгүй мөхнө тэр нь ч дээр ийм улс гэж юу байдаг юм!
    2025 оны 10 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 47 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 47 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 48 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 50 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 52 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 2 цаг 8 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 2 цаг 10 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 2 цаг 11 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 2 цаг 18 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 2 цаг 20 мин ОУХМ Б.Алтанчимэг холимог тулааны дэлхийн чансаанд 7 дугаарт эрэмбэлэгдлээ 2 цаг 48 мин Цагдаагийн байгууллагад 1980 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2 цаг 48 мин Уур амьсгалын Үндэсний хорооны чиглэлийг өөрчлөх тогтоолын төслийг танилцуулна 2 цаг 48 мин Сурагчдын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас эхэлнэ 2 цаг 50 мин Иран улс ДАШТ-ийн тоглолтуудаа АНУ-аас Мексик рүү шилжүүлэх хүсэлт гаргажээ 4 цаг 23 мин Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 105 жилийн ой тохиож байна 4 цаг 23 мин Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 4 цаг 24 мин Сэтгүүлчдийг цөлжилт, байгаль орчны чиглэлээр мэргэшүүлэх сургалт болж байна 4 цаг 24 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 4 цаг 25 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна 4 цаг 28 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top